Энэ оны хамгийн сайхан бүсгүйгээр тодорсон Гвинет Пэлтроу Лондонд хувийн ресторанаа нээх гэж байгаа аж. Жүжигчин эмэгтэй гал тогооны арвин жортой болсон тул түүнийгээ олонд хүргэх нь зүйтэй гэж үзжээ. Түүний бүтээсэн хоолны жор эрүүл хүнсийг дээдлэгчдийн дунд дажгүй нэрд гараад байгаа.
Тэрээр хоолны жортой хоёр ч ном бичсэн гэнэ. “Cooking Channel” дахь хоолны шоундаа жүжигчин бүсгүй Оросын телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч Анна Седоковаг хүртэл урьж оролцуулсан байна. Гвинет Пэлтроу шинэ ресторанаа Лондонд нээх бөгөөд “Би Калифорнийн рестораныг Лондонд нээхийг хүсч байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )
nadad eroosoo goy haragddaggu.