Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн шинэ “Боинг 767-300ER” агаарын хөлөг онгоцоо өнөөдөр Монголынхоо үйлчлүүлэгчдэд танилцуулхаар боллоо. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан хүмүүс 5 сарын 14-ны шөнийн 01.00 цагийн үед АНУ-д шинэ онгоцоо хүлээж авчээ. Мөн МИАТ-ын инженер техникийн ажилтнууд шинэ “Боинг 767-300ER онгоцны техникийн бичиг баримтуудаа хүлээн авсан байна. Харин Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн шинэ “Боинг 767-300ER” агаарын хөлөг онгоцоо өнөөдөр Монголынхоо үйлчлүүлэгчдэд танилцуулхаар боллоо.
10. МИАТ компанийн ахмад настнууд тэтгэврээс 30000, 10000 төгрөг цуглуулан, нийт 2 900 000 төгрөгийг шинээр худалдан авах агаарын хөлгүүдийн санхүүжилтэд зориулан хандивлажээ.
11. “Боинг 767-300ER” онгоцыг анхны нислэгийг 1982 онд United Airlines компани үйлдаж байсан бөгөөд 2012 оны байдлаар Боинг компани ийм загварын 1040 ширхэг онгоц үйлдвэрлэжээ. Тус компанийн сайтад “Боинг 767-300ER” нь 182.8 сая долларын үнэтэй гэжээ.
12. Ижил төрлийн агаарын хөлөгтэй харьцуулахад газарт буулгүйгээр 11.000 км нисэх чадвартай ба нийт 220 зорчигчийн суудалтай бөгөөд үүний 25 нь бизнес ангилал, 195 нь энгийн ангилалтай юм.
13. Шатахууны багтаамж нь 90,770 литр.
14. Хөөрөлтийн урт 2,530 км, хөдөлгүүрийн төрөл GE CF6-80C2B7F, хөдөлгүүрийн чадал 28150 кгс. “Боинг 767-300ER” онгоцны хөдөлгүүрийг “Роллс ройс” компани үйлдвэрлэжээ.
15. Нислэгийн хурд 851 км/ц.
16. Далавчны урт 47,6 метр, сүүлний өндөр 15,8 метр, бүхээгийн өргөн 4,7, нийт урт 54,9 метр.
17. Энэ загварын онгоцыг “Delta Air Lines”, “American Airlines”, “United Airlines”
“All Nippon Airways” гэсэн зорчигч тээврийн компаниуд ашиглаж байна.
18. Сонирхолтой нь энэ загварын онгоцоор Чилийн Ерөнхийлөгч нисдэг бөгөөд тус улсын армийн өмч аж.
19. МИАТ хувьцаат компани нь энэхүү агаарын хөлгөөр тогтмол нислэг хийхийн хажуугаар захиалгат нислэгээр аялал жуулчлалын эрэлттэй бүс нутаг болох Дубай, Саньяа, Сингапур, Ханой, Бангкок, Чежү арал зэрэг хотууд руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
20. Монголын анхны “Боинг 767-300ER” Сиатл хотоос Улаанбаатар хот хүртэл анх удаа шууд нислэг хийж дөнгөж сая Буянт-Ухаад газардлаа.

Сэтгэгдэл ( 2 )
Bayar hurgdde ajliin amjilt husie.
bolj dee