Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 18-нд Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор Улаанбаатарт газардсан талаар мэдээлсэн. Тэгвэл 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворын талаар "Коммент" булан онцолж байна.
- Өмнөговийн Нэмэгтийн хөндийн “уугуул” гэдэг нь эрдэмтэн судлаачдын шинжилгээгээр тогтоогдсон Тарбозавр Батаар жинхэнэ монгол үлэг гүрвэл болох нь батлагдан дуудлага худалдаанд орхоос нь өмнө хоёрхон хоногийн дотор амжиж Батаарын худалдааг түр зогсоосон.
- Үүний дараа түүхийн өв болсон үнэт зүйлээ эх орондоо буцаан авах хууль зүйн бололцоо бүрдсэн юм.
- Америкийн үлэг гүрвэлийн олдворын ясны өнгө үнсэн саарал байдаг бол Батаарынх Монгол газрын динозавр шүү гэдгээ илтгэсэн тосон шаргал өнгөтэй байдаг байна. Ясны өнгө, хэлбэр хэмжээ гээд үзүүлэлт бүр нь Монголын олдвор гэдгээ нотолсон юм.
- “Korean Air” компанийн КЕ 867 нислэгийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буулаа. Ийнхүү хулгайгаар Монголын хил давуулсан гэх Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн араг яс эргэн ирсэн юм.
- Эх нутагтаа ирсэн Тарбозавр Батаарыг бүхэл бүтэн цуваа дагалдан Гаалийн баталгаат агуулахад хүргэсэн. Агуулахад ирэх үед тавдугаар сарын 18-ны 00:00 цаг өнгөрч байв.
- Тарбозавр Батаарыг хууль бусаар дуудлага худалдаанд оруулах гэж байсан этгээд бол Америкийн иргэн Эрик Прокопи гэгч. Тэрээр муу үйлээрээ одоо монголчуудын эчнээ танил болсон.
- 2009-2011 онд хилээр гаргасан болов уу гэсэн таамаглал байгаа. Гэхдээ Монголын ямар боомтоор, ямар аргаар үлэг гүрвэлийн араг ясыг гаргасан гэдгээ Эрик Прокоп мэдүүлэхгүй байгаа. АНУ руу орсон он, цаг хугацаагаар нь баримжаалахад 2009-2011 оны хооронд л АНУ-ын хилээр оруулсан байгаа юм.
- Эрик Прокоп АНУ-д эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тэр хүн их хэмжээний торгууль төлсөн. Мөн түүнд холбогдох шүүх хурал ирэх зургадугаар сарын 20-доор болно. Хэдэн жилийн хорих ял оноох нь тухайн орны шүүхийн асуудал.
- Түүнтэй хамтарч наймаа хийж байсан Английн иргэн Крис Мор гэдэг хүнийг хууль хяналтынхан мөрдөж шалгасны үндсэн дээр түүнээс 17 үлэг гүрвэлийн олдворыг олж авсан.
- Крис Мор өөрт байгаа бүх үлэг гүрвэлийн ясыг АНУ руу ачуулж, тэндээс Монголын талд хүлээлгэж өгүүлэх хүсэлтээ тавьсан юм билээ. Ингэсэн тохиолдолд АНУ-ын хуулиар бол эрүүгийн ялаас чөлөөлөгддөг. Тиймээс эрүүгийн ял шийтгэлийг Эрик Прокопид онооно гэсэн үг.
- Монголын талаас түүнтэй хамтарч наймаа хийж байсан хүн Т гэгч залуу байсан нь тогтоосон. Харамсалтай нь, 2011 онд Т гэгч залуу нас баржээ. Тиймээс одоогоор Монголын талд гэм буруутай гэх хүнийг олж тогтоож, хариуцлага тооцох боломжгүй.
- Өмнөд Солонгосын “Koren air” агаарын тээврийн компанийн онгоцоор үнэ төлбөргүйгээр Тарбозавр Батаарын олдворыг эх оронд нь авчирлаа. 70 сая жилийн настай энэ аварга том үлэг гүрвэл маань ганцаараа биш.
- Цаана нь 22 үлэг гүрвэлийн араг яс үлдсэн байгаа. Түүнээс долоо нь аварга том үлэг гүрвэл, 15 жижиг үлэг гүрвэл.
- Бүтэн жилийн турш дуулиан дагуулсан жинхэнэ Баатар араасаа бүхэл бүтэн сүрэг динозавр дагуулж байна.
- “Кореан эйр”-ийн 867 дугаар нислэгээр Тарбозавр Батаарын араг ясыг долоон ширхэг хайрцагт агуулан ирүүлжээ.
- Батаарын олдворыг тавдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах газрын агуулахаас Нью-Йоркийн Сурраундарт компанийн байр руу ачуулж баглах боох ажлыг албан ёсоор хийлгэсэн юм. Сурраундарт компани нь урлагийн бүтээл, шинжлэх ухааны олдвор, эмзэг нарийн материалыг баглах боох ажлаар мэргэшсэн тусгай хамгаалалт бүхий хувийн компани.
- Одоо эх орондоо буусан Батаар “Туушин” компанийн мэдэлд байдаг Гаалийн баталгаат агууллахад хадгалагдаж байгаа. Мөн энэ агуулахын гаалийн горимыг нь нийслэлийн гаалийн газар хариуцаж байгаа юм.
- Үлдсэн Батааруудыг АНУ-аас Монгол Улсын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болсон үед нь хүлээж авна. Одоогоор тус улсын талаас үлэг гүрвэлийг хаана хаанаас цуглуулах вэ гэдгээ олж тогтоосон юм билээ. Гэхдээ илрүүлсэн Батаараа Америкийн таван мужаас цуглуулж нэг дор болгож байж Монголын талд хүлээлгэж өгнө гэдгээ хэлсэн байна. Бараг ирэх зургадугаар сарын дундуур хүлээлгээд өгчих болов уу.
- Сүхбаатарын талбай дээр Батаарын түр үзэсгэлэнгийн барилга барьж байна. Энэ байрыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, нэхэмжлэгч Ерөнхийлөгчийн хандив туслалцаагаар байгуулж байгаа. Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг тохижуулж тавихаар болсон. Эх үрсийн баяраар, амжихгүй бол зургадугаар сарын эхний 10 хоногт багтаж үзэсгэлэнгээ олон нийтэд, жуулчид, хүүхдүүдэд дэлгэн үзүүлхээр болсон.
- Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг гэдгийг Батаарын түүх жинхэнэ утгаар нь олон улсын тавцанд харууллаа.
Сэтгэгдэл ( 3 )
Bataar ugaasaa l litsenz gereegeer alban yosoor tuhain uedee garsan gol ni l butsaah tal deer ezen bolj Mongol ruu tataj avah ezengui haysan hariutsaj bui alban tushaaltand hariutslaga tootsoh hergetei. Boon show yum aa.
энийгээ ашиглаад нэг ч гэсэн аятайхан үзмэртэй музье нэмчих юмсан. МАН - ийнхан Монголоо боддог бол Лениний музьег суллаад өгчих л дөө.
Нэг их сүржигнээд байхаар зүйл биш. Манайхаи заримдаа учраа олохоо больчих юм. Үүний оронд хичнээн Монгол иргэн хаана үхэж бусдад хорлогдож байна тэдэнд анхаарал тавиасай даа. Үнэхээр Монголд хүн үнэгүйдэж байна. Аль галвын араг яснаас ч үнэгүй болж дээ хөөрхий Монголчууд минь.