Ж.Алтанцэцэгийн бяцхан охин ээжтэйгээ хамтран дуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Рок попын ертөнцөд авъяас чадлаараа хэнтэй ч эгнэшгүй сайн дуучин гэвэл поп дива Ж.Алтанцэцэгийг хэлнэ. Тэрээр ирэх сарын 1-нд “Соёлын төв өргөө”-нд “Алтанцэцэг” хэмээх өөрийн бие даасан 3D тоглолт хийхээр үзэгч фэнүүдээ баярлуулаад байна. Жил бүрийн 6 сарын 1-нд хүүхэд багачуудад зориулсан тоглолт хийдэг уламжлалтай. 2011 онд “Хүүхэд насны дурсамж”, “Ногоон орчин бидний ирээдүй” зэрэг тоглолтуудаа хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа дуучин бүсгүй тоглолтондоо маш их хөрөнгө, хөдөлмөр зарцуулж орчин үеийн техник технологийн дэвшлийг ашигласан “3D” гэрэл болон хлограммыг ашигласан байна. 

Тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам ажиллах бөгөөд урилгаар МУГЖ Б.Дашдондог,Поп дива С.Наран, МУСТА Ө.Уянга, Ц.Хулан, Б.Маралжингоо, А.Түмэн-Өлзий, Ж.Чингис, Хүүхдийн ордны найрал дуучид оролцох юм. Түүнчлэн МУГЖ Ж.Алтанцэцэгийн бяцхан охин ээжтэйгээ хамтран дуулж нэгэн сюрприз барих нээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ooyo(84.196.114.246) 2025 оны 03 сарын 13

Sain duuchin Amjilt

1  |  0
Amina(202.70.46.199) 2025 оны 03 сарын 13

Sain duuchin shvv Jinxene duuchin vaj duuldag be Tiim xemjeend duuldag Vnexeer goe xooloitoi shvv Amjilt Xvmvvnlegiin toglolt xiij olon xvvxdvvdede tusaldag buyantai duuchnaa toglolt ni Lag boloosoi gej chin setgeleesee erooe

1  |  0
Top