Ж.Алтанцэцэгийн ”Алтанцэцэг”

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг бие даасан гурав дахь тоглолтын товоо зарлалаа. Тоглолт зургадугаар сарын 1-нд буюу Эх үрсийн баяраар болох аж. Тоглолтын нэр “Алтанцэцэг”. Тоглолтын ерөнхий найруулагч нь Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам.
Гавьяат Ж.Алтанцэцэгийн шинэ тоглолтыг Монголд анх удаа “3D” дэлгэц ашигласан өвөрмөц загвар бүхий тайз засч, хөгжмийн гайхалтай дуугаралттай нүсэр тоглолт хийх болно хэмээн зохион байгуулагчид нь онцолж байна. 
Түүний тоглолтод урилгаар Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог,  поп дива С.Наран, дуурийн дуучин Ө.Уянга, жааз дуучин Ц.Хулан, Б.Маралжингоо, А.Түмэн-Өлзий, Ж.Чингис нараас гадна Хүүхдийн ордны найрал дуучид оролцох ажээ.  Тоглолтын талаар бяцхан нууц дэлгэхэд, хамгийн бяцхан дуучин поп дива Алтаагийн охин байна гэсэн шүү.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hiimel***hamar sejgiin(80.137.17.241) 2025 оны 03 сарын 13

huhuu haana hiilgesen bol helj tuslaach he he buun mes zasal

1  |  0
Zochin(202.70.46.199) 2025 оны 03 сарын 13

Neeree xamar ni goe bolchixoj zaluu xaragdaj bn

1  |  0
Top