Гандан буураагүй “Хью Хефнер”-ийн 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Алдарт "Playboy” сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер буюу “Хеф” хэмээн олны дунд алдаршсан энэ эрхэм 1926 оны дөрөвдүгээр сарын 9-нд  Чикаго хотод энгийн гэр бүлд төржээ. Тэрбээр дунд сургуульд суралцан төгсч, хожим нь цэргийн алба хаажээ. Их сургуульд сурч байхдаа психологи судлах болсон. Хью Хефнер дээд сургууль төгссөнийхөө дараа “Эсквайр” сэтгүүлийн газар рекламны албанд ажиллах болжээ.

 

  1. Тэрбээр бусдаас ялгарах сэтгүүл гаргахаар шийджээ. Дур булаам үзэсгэлэнт хүүхнүүдийн зургаар чимэглэсэн, тансаг бараа бүтээгдэхүүн сурталчилсан тийм сэтгүүлийг гаргахаар бодож олсон байна.
  2. Энэ нь “Плейбой” сэтгүүл байлаа. 1954 онд  гаргасан анхны дугаарынх нь гадна талын нүүрийг  домогт Мерилин Монро чимжээ.
  3. Хээнцэр дэгжин, нүцгэн шалдан хүүхний зурагтай сэтгүүл худалдаанд гарангуутаа нүд ирмэхийн зуургүй дуусч байсан гэдэг. 
  4. Сэтгүүлийг “сексийн хувьсгал” боллоо гэж нэг хэсэг нь үзэж байхад  зарим нь задгай зайдан явдлыг дэлгэн харуулсан “порно” хэвлэл хэмээж байсан аж.
  5. Юутай ч энэ хэвлэл Хью Хефнерийг алдарт гаргаж, тэр бумтаны эгнээнд оруулж чадсан байна. 
  6. Одоогоос 59 жилийн тэртээ анхных нь дугаар дуулиан шуугиантай гарч байсан "Playboy" сэтгүүлийн нэр хүнд өнөөг хүртэл тасралтгүй өсч, Америк эрчүүдийн сэтгэлийг эзэмдсээр ирсэн юм.
  7. Дэлхий дахинд энэ хүнийг маркетингийн мастер гэж тодорхойлдог.
  8. Хүүхэмсэг гэхээсээ илүү маркетингийн зорилгоор ийм зүйл хийдэг байх. Түүний олон охидоор хүрээлүүлсэн амьдрал нь энэ сэтгүүлийг сурталчилдаг бөгөөд борлуулалт  нь нэмэгдэхэд нөлөөлдөг.
  9. Тэрбээр хөгжилтэй хошин хүн. Мөн маш романтик, бүсгүйчүүдэд хүндэтгэлтэй ханддаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс бүсгүйчүүд захиа бичиж, найз охин нь болохыг хүсдэг гэж байгаа юм.

10.  Тэгэхээр эмэгтэй хүнийг татах онцгой чадвартай хүн байх. Тэр хүн одоо 27 настай найз бүсгүйтэй, бүсгүйчүүдээр хүрээлүүлчихсэн амьдарч байна.

11.  “Хеф”-ийн нэг дэхь өдөр нь гэр бүлийн өдөр, хоёр дахь нь охидын, гурав дахь нь залуусын, дөрөв дэхь өдөр нь хөзөр тоглох өдөр гээд тусгай цаг гаргаж чөлөөт цагаа өнгөрөөдөг байна.

12.  Тэрбээр “Энэ амжилтанд хүрэхэд анхны эхнэр маань нөлөөлсөн” гэж ярьсан байдаг. Эхнэр нь түүнийг цэрэгт явсан хойгуур  араар тавьсан учраас тэр хүнтэйгээ гэрлэж чадаагүй юм билээ. Бүр дунд сургуулийн хүүхэд байхаасаа эхэлж үерхсэн охин нь түүнийг хуурсанд  маш их гомдож эмэгтэй хүнд итгэх итгэл нь үгүй болсон гэдэг.

13.  Тиймдээ ч ийм ажил хийж,  өдийг хүртэл маш олон хүүхэн сольж. Нэг үгээр эмэгтэй хүнд итгэж зүрхээ дахин шархлуулахыг хүсээгүй. Бүр “Гэр бүлтэй болохгүй” гэж өөртөө тангараг тавьсан ч  амьдралын эрхээр гурав дахь эхнэртэйгээ хуримаа хийгээд байгаа юм.

14.  Хью Хефнер 50 насаар дүү эхнэр Кристал Харрист тансаг харш худалдан авч өгчээ.

15.  “Бие эрүүл байвал нас бол зүгээр л тоо” гэж үздэг тэрбээр “Залуу охидоос эрч хүч авдаг” гэж ярьсан удаатай. Магадгүй энэ нь хөгшрөхгүй байхад нь нөлөөлдөг биз.

16.  Сая“Play Boy Mongolian” сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаатай тус сэтгүүлийн үндэслэгч   Америкт очоод Хэфнертэй уулзахад “Монгол улс ардчиллыг цус урсгалгүй хийсэнд хүний эрхий төлөө дуу хоолойгоо өргөж явдаг хүнийхээ хувьд баярладаг. Хоёрдугаарт их эзэн Чингис хааны нутагт манай  сэтгүүл гарч байгаа нь нэр төрийн хэрэг” гэж хэлжээ.

17.  Манайх энэ сэтгүүлийг гаргаж байгаа 32 дахь улс нь. Ингэснээр “Play boy” хамгийн олон оронд хэвлэгддэг сэтгүүл юм.

18.  Түүнийг саяхан гэрээслэлээ бичсэн гэсэн яриа тарсан. Үнэн худлыг бүү мэд.

19.  Юутай ч төрсөн хүүхдүүддээ амиа тавьдаг Хефнер тэдэндээ их хэмжээний өв үлдээх нь тодорхой болсон. Харин өтөл насанд нь өөрийг нь цэнгүүлж жаргуулдаг долоон бүсгүйд ямар өв үлдээх нь олны анхаарлыг татдаг аж.

20.    Хью Хефнер “Намайг Мэрилин Монрогийн дэргэд оршуулаарай" гэж захижээ. Хэрэв түүний үндэслэсэн Плейбой сэтгүүлийн анхны дугаарын хавтсанд Холливудын домогт одын зураг хэвлэгдээгүй байсан бол Хефнерийн бизнесийн амжилтын эхлэл  ямар байх байсныг хэлэхэд хэцүү. Үүнийг Хью Хефнер өөрөө ч хүлээн зөвшөөрдөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top