Зөн билэгч “Фатима Хадуева”-ийн 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Оросын ТНТ телевизээс зохион байгуулдаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг уншигчид андахгүй. Тус нэвтрүүлгийн шилдэг зөн билигтэн Мохсен Нарузы, Мехти, Вит Мано зэрэг зөн билигтэн манай улсад биечлэн ирж олон түмэнтэй уулзаж, зам мөрийг засаж, бясалгал ариуслыг үйлдэж байсан удаатай. Тэгвэл 13 дахь удаагийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг финалын оролцогч Фатима Хадуева могой жилийн могой сар буюу энэ өдөр Монголд ирлээ.

  1. Тэрбээр оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 13 дахь удаагийн шилдэг финалын оролцогч.
  2. Тэрбээр Монголын сүсэгтэн олонтой уулзаж, лекц унших юм. Энэхүү уулзалтыг “Их халуун сэтгэл” ТББ, “Хасmedia” агентлаг, “Тэнгэрлэг буянтан сан” хамтран зохион байгуулж байгаа аж.
  3. Тэрбээр ямар нэгэн шидэт дохиур хутга, янз бүрийн эд зүйлс хэрэглэхгүйгээр цонхоор харж байгаа мэт шууд хэлдэгээрээ чадвартай зөн билигчдийн нэг юм. 
  4. Тиймдээ ч “Их халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн олон зөн билэгтэн дундаас түүнийг сонгож, хамт буяны үйлсэд ийнхүү уриалан урьжээ.
  5. Фатима Хадуева нь Дагестанд өсөж торнисон бөгөөд 2 охинтой.
  6.  Халуун цэгийн сурвалжлагч, нийгмийн халамжийн сангийн удирдагч эмэгтэй аж.
  7.  Фатима Хадуева өнөөдөр 11.00 цагаас MN төвд сэтгүүлчидтэй уулзхаар болжээ.
  8. Мөн 19.00 цагаас “Улаанбаатар” ресторанд өөрийн ертөнцийн талаар сонирхолтой лекцийг та бүхэнд хүргэх болно.
  9. Лекцийн тасалбар нь 100 ам.доллар аж.

10.  Лекцийн билетийг шившлэгтэй түлхүүрийн оосор, үнэт чулуу дагалдах юм байна.

11.   Энэхүү лекц нь“Аз жаргалтай амьдралд хүрэх алтан түлхүүр” нэртэй бөгөөд сугалаагаар нэг азтанг шалгаруулан түүнтэй ганцаарчилсан уулзалт хийх эрхийг олгоно.

12.  Мөн зөн билигч 2013 он болон ирэх онд монголчуудын хувьд ямар жил байх талаар мэдээллийг давхар өгөх юм.

13.  Зөн билэгч Фатима Хадуева Монголд дөрөв хоног саатах бөгөөд энэ хугацаанд хандивын арга хэмжээг зохион байгуулах юм байна.

14.  Тэрээр Төв аймгийн Батсүмбэрт байрлах ахмадын асрамжийн газарт очиж, 120 гаруй ахмадуудад гарын бэлгээ гардуулан, мини тоглолтыг хамтдаа үзэж сонирхох юм байна.

15.  Үүнээс гадна хөгшин настангуудад ойр дотны хүмүүсийг нь ирж хайхад тусалхаар болсон байна.

16.  Монгол орны үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар, музейгээр зочлон Монголчуудын түүхтэй илүү дотно танилцахыг хүсэж байгаа юм.

17.  Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгодог “NTV” телевизийн хамт олон түүний талаар 40 минутын нэвтрүүлэг хийнэ.

18.  Зохион байгуулагчдын багт ажиллаж байгаа “Хас медиа” агентлагийнхан Зөн билэгч Фатима Хадуеваг ирсэн өдрөөс эхлэн буцах хүртэл бүх л агшинг буулган сонирхолтой нэвтрүүлгүүд хийхээр болжээ.

19.  Түүний уулзалт, хандивын арга хэмжээ, аялалыг зохион байгуулагчдийн багт “Их халуун сэтгэл” ТББ, “Тэнгэрлэг буянтан” сангийн тэргүүн удган Т.Заманд, “Хас медиа” агентлаг хамтран ажиллаж байгаа.

20.  Тэдэнтэй хамтрах ажиллах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй гэдгийг дуулгалаа.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehehe(92.104.218.224) 2025 оны 03 сарын 13

soloitoi yumand itgedeg hamgiin*****tolgoinuud n erguulehed amarhan bolohoor ganzhan Mongold l urigdaj dee...shal soliotoi medrel muutai humuus yumaa.... iimerhuu yumnuudig duudaj l baidag irj lbaidag uneheer soliotoi... Ternii orond Gal gargadag Unurmaagaa demjihgui dee.. esvel Burhanaar buuljdeg ohinoo demjihgui.. Hunii nohoi ideheer uuriin nohoi id gej ug baidag bizdee..hairan 100$ teruugeeree heden huushuur avaad gedsee duurgesen n deer baihaa

1  |  0
Bc(203.194.115.231) 2025 оны 03 сарын 13

Xen xedeer yyugaa asuux ni ter xunii asuudal gexdee bugd xun ta ch xun uurtuu itge bux burxad xun

1  |  0
...(112.72.12.41) 2025 оны 03 сарын 13

энэ олон мухар сүсэгийг яаааааядаааа байз

1  |  0
үйл нь ирнэ(122.201.18.52) 2025 оны 03 сарын 13

монголчуудын баялгийг цөлмөсөн луйварчид аргаа барахдаа харийн үзмэрчийг авчирж аргалуулж байна. харийн энэ муу халтар хүүхнийг манай онгодд тэнгэрүүд юу гэж давраахавдээ муу луйварчид ард түмний баялгийг амиараа л төлнө шүү дээ

1  |  0
kkkkk(202.179.11.98) 2025 оны 03 сарын 13

ingej tuilshrah hereg bgaamuu ooroo oortoo itgeel ywj bwal zugeer bhdaa

1  |  0
Mmmm(122.201.18.27) 2025 оны 03 сарын 13

Buun mungu oloh gsn luivar

1  |  0
Mmmm(122.201.18.210) 2025 оны 03 сарын 13

Mogoi sar bishshdee odoo chin luu sar ireh 6-r sar chin Mogoi sar bhgvi yu

1  |  0
b(103.10.22.77) 2025 оны 03 сарын 13

tuilshirchih yuma hen chamaig 100s oor uzuul gsiin uzuuleh neg n uzuuln l bz chi bdend yar hamaa bnaa sain l heldeg hun shuudee

1  |  0
zun bilegten(122.201.20.34) 2025 оны 03 сарын 13

ene hun mundag baij bolnoo gehdee manaihan hetruuleh uymaa 1 hun uzehed 3000$ genee. ene bol unen shu orchuulagch ni tegj helseen tsag avya gej zalgsan chine yeg bna le.

1  |  0
tungaa(112.72.12.16) 2025 оны 03 сарын 13

mash sain zun bilegch bolomj oldvol uulzaj uzuleh yumsan bi shutej yavdag shu tand amjilt husie

1  |  0
007(202.131.238.114) 2025 оны 03 сарын 13

mongoloos za zailaa

1  |  0
зочин(203.194.114.206) 2025 оны 03 сарын 13

өөрсдөөмэнлмийт энгүүдтэйгайхат айтэнгэрлэгусба йжхаахолын нэгэнд хөл алдаж 100доллар төлөх гэж Монголд бол дэлхийд гайхуулах гайхамшиг зөндөө байна өөрсөддөө юу байгаагаа мэдэхгүй мунхарчээ

1  |  0
bibi(202.126.91.128) 2025 оны 03 сарын 13

Mundag zon bilegch shvvv ooriigoo neg vzvvlchhiimsan

1  |  0
Top