Н.Төгсцогтын Гийх-Од

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Монголын залуу гавьяат тамирчин,Хөдөлмөрийн баатар Н.Төгсцогт “Киви” хамтлагийн ахлагч дуучин Укагийн дүү Уранзаяатай удаан хугацаанд үерхэж, саяхан аав болсон билээ. Хүүхэд насандаа төрийн шагнал хүртэж ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн их тамирчин маань одоо “эцэг” болж айл гэрийн тэргүүн боллоо. Энэ хорвоо дээр “ааваа” гэж дуудах бяцхан үртэй болохыг хүсэн хүлээсэн хүү нь өнгөрсөн сарын 21-нд мэндэлсэн билээ. Дөнгөж амаржсан эхнэр, бяцхан хүүгээ тэвэрсэн зургаа өөрийн цахим хуудаснаа “Миний гэр бүл бат орших болтугай” гэсэн ерөөлийн үгтэй оруулж байсан.

Тэгвэл гавьяат тамирчин анхны хүүдээ Т.Гийх-Од хэмээх өвөрмөц нэр хайрлажээ. Аавынхаа авьяас, чадварыг өвлөсөн Т.Гийх-Од хүү  магадгүй Олимпийн аварга болох үгүйг хэн ч үгүйсгэхгүй юмаа. Тэдний гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөж аавдаа Гийх-Од нь болж гялалзаж яваарай. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nnnnn(180.149.101.146) 2025 оны 03 сарын 13

amjilt

1  |  0
zzzzz(202.179.13.27) 2025 оны 03 сарын 13

huurhun hyytei bolsond bayar hyrgie sain sainhiig hysie

1  |  0
Top