1,9 сая фунтээр залуучуудад тусалжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Их Британийн дуучин Эми Уайнхаус залуу насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн билээ. Түүний нэрэмжит санг олон хүмүүс ирээдүйгүй хэмээн шүүмжилж байсан ч түүний сан өнгөрсөн жилд 1,9 сая фунт стерлинг босгож залуучуудад тусалсан талаар эцэг нь мэдээлжээ. Түүнчлэн санхүүжилтийн 700 мянгийг эцэг нь номынхон орлогоос хандивлажээ.  

Нэрт дуучин Эми Уайнхаус сан 2012 онд 340 мянган фунтээр согтууруулах ундаа, мансууруулах бодист донтохоос урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаа явуулсан бол 20 мянган фунтийг залуучуудын тэтгэлэгт хандивлаж, 38 мянгийг орон гэргүй хүмүүсийг хооллоход зарцуулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top