Б.Баярцэцэг Англид уригдаж, бие даасан тоглолтоо хийхээр одлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Уран бүтээлийнхээ чанарт анхааран нэлээдгүй ажиллаж байгаа гэх дуучин Б.Баярцэцэг өнөөдөр Английн Лондон хотыг зорилоо. Өнгөрсөн оны намар хийсэн томоохон хэмжээний тоглолтоосоо хойш багагүй хугацаанд амарсан дуучин бүсгүй уран бүтээлийн олз омогтой яваа аж. Харин энэ үед нь Европын эмэгтэйчүүдийн холбооны уулзалтад зориулж дуучин бүсгүйг бие даасан тоглолтоо хийхийг урьсан явдал үнэхээр гэнэтийн бэлэг болжээ.

Б.Баярцэцэг ч урилгыг дуртайяа хүлээн авч урын санд буй хит дуунуудаас гадна сүүлийн үед хийсэн шилдэг уран бүтээлүүдээ нэгтгэн хоёр цагийн хугацаатай тоглолт хийхээр зэхсэн аж. Европын эмэгтэйчүүдийн холбооны уулзалт ирэх сарын 1-нд болох бөгөөд энэ үеэр Б.Баярцэцэг эх орноо төлөөлөн уран бүтээлийнхээ дээжээс өргөн барих гэнэ.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.28.70) 2013 оны 05 сарын 23

bayr hurgie. Mundag shuu. Amjilt

0  |  0
Top