“Ах дүү гурав” өнөөдөр “Андгай” өргөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Монголын рок, попын салбарт өөр өөрийн урсгал төрөлдөө анхдагч, манлайлагч нь болсон гурван уран бүтээлч “Мөнх хөх тэнгэр”-ийн дор нэгдэн шинэ цомгоо өлгийдөн авсан билээ. Тэд хэдийн “Ах дүү гурав” бололцож, хамтын уран бүтээл хийж нэгдсэн   “Харанга” хамтлагийн гоцлол  дуучин  СТА Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар юм.

Өнгөрсөн гуравдугаар сард VIP хүрээнд “Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа тэмдэглэсэн тэд өнөөдөр маргааш өдөр буюу энэ сарын 24,25-нд 19.00 цагт  “UB Palace”-ын концертын их танхимд “Андгай” тоглолтоо үзэгчдэд хүргэх гэж байна. Ах, дүү гурвын тоглолтод Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,  Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, “Харанга” хамтлагийн гитарчин, ая зохиогч Я.Одсүрэн, “New Star” студийн продюсер, хөгжмийн зохиолч С.Гантөр нар  гээд Монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдэгийн шилдэг тодотголтой уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baya(180.149.78.20) 2025 оны 03 сарын 13

3n ongiroo... tegeed bolohgui buhen ene 3t bdag. Amar ni buur ch heleh ug alga. Olon niitiin gazar ihenhdee sogtuu sagsuurch yavdag. Durgui.

1  |  0
Top