Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн тухай 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Нийслэлийн хүүхэд залуучуудын очих дуртай газар хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн байдаг. Хүүхдийн гэсэн тодотголтой энэ парк зөвхөн хүүхдүүдийн төдийгүй гэр бүлээрээ амралтаа өнгөрөөх хамгийн ая тухтай газрын нэг. Тэр тусмаа хүүхэд багачууд маань зургадугаар сарын 1-нд паркд очиж тоглох хүсэл өвөртлөн хүүхдийн баярыг догдлон хүлээдэг. Үндэсний соёл, ам­рал­тын хүрээлэн жил бү­рийн зургадугаар сарын 1-нд хөл хөдөлгөөнд да­рагддаг байсан бол энэ жилийн хувьд зуны үйл ажиллагаагаа хэдий­нэ эхэлж өдөр бүр шахуу хүүхэд, бага­чуудын жаргалтай инээ­дээр дүүрэн байдаг бол­жээ.

  1. Үндэсний соёл амралтын хүрээлэн ажиллахаа больсноос жилдээ ганц болдог хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай хавиар эргэлдэж, чихэр шоколадаар хууртаад л буцдаг болсон. Тэгвэл энэ жил хүүхэд багачууд маань хүссэн тоглоомоороо ханатлаа тоглох боломжтой.
  2. Нэг хэсэг хүүхдийн паркийн газрын асуудал нилээд шуугиан тарьж байсан. Харин Монголын залууучуудын холбоо “Паркаа аваръя” хөдөлгөөнийг өрнүүлж хэлэлуүүлэг хийснээр зарим хүмүүс газраа буцааж өгөх тухай мэдэгдлийг хийж эхэлсэн юм.
  3. Хүүхдийн паркийн газраас хамгийн том хэсгийг нь  буюу 76 хувийг “Бодь” групп эзэмшдэг бол нийслэл 24 хувийг, “Мон Уран” 1.1 га газрыг, MCS групп үлдсэн хувийг эзэмшдэг байна.  Харин Лу.Болд паркийг аврах ёстой гэсэн шийдвэр гарган гадны хөрөнгө оруулагч олж, төсөл байгуулаад паркаа авч үлдсэн. Парк бол хүүхдийн л өмч. Тухайн үед энэхүү төсөлд оролцсон залуучууд түүхэн үүргээ биелүүлсэн юм. Л.Болд “хүүхдийн паркийг хэн нэгэн бизнесмен биш, хот мэдэлдээ аван хүүхдэд л зориулах ёстой” хэмээсэн.
  4. Хүүхдүүдийн парк хүүхдүүддээ үлдэх нь. Юутай ч тун удахгүй бяцхан үрсийн маань эрхээ эдлэх ганц өдөр тохионо.
  5. Өнөөдөр монголын хүн амын 37 хувийг хүүхэд багачууд эзэлж байна гэсэн тоо баримт байдаг.
  6. Зуравдугаар сарын 1-ны өдөр хүүхэд бүхэн цайлган цагаан сэтгэлээрээ баярлаж хөөрөн баясдаг. Хүүхдийн парк  эл өдөр хөл хөдөлгөөн ихтэй байх нь дамжиггүй.
  7. Харин ҮСАХ-гийнхэн ачааллаа багасгахын тулд баярын өмнөх ба дараахь долоо хоногт баярын хөтөлбөр зохион байгуулж байна. Хөтөлбөрт нь баярын парад, шоу тоглолт, төрөл бүрийн үзүүлбэрүүд багтаж байгаа юм.
  8. Паркийн удирд­лагууд ирсэн хүн бүрт тохирсон үйл­чилгээ, хөтөлбөр үзүүлэхээр чар­майн ажиллаж байгаагаа дурьдаж байсан.
  9. Үүний нэг нь гэр бүлээрээ, хүүхдийн, залуусын гэхчлэн тоглох тоглоом бүрээ ан­гил­жээ. Жишээ нь гэр бүлээрээ ирсэн бол алсыг харагч, завь, агаарын дугуй, эргэдэг дельфин, боулинг төвд тоглож болно. Харин бага насныхан динозавр, мэлхийн үсрэлт, морин тойруулга дээр тог­лоход тохиромжтой гэх мэтчилэн ангилж өгсөн байна.

10.  Мөн паркад гадаа тоглож болох 13 тоглоом байгаа.

11.  Эдгээр тоглоом дээр тоглоход 4000-5000 төгрөг. Харин "Гэр бү­лийн төв"-д боулинг, биллиард, дартс, төрөл бүрийн автомат тог­лоомоос гадна караоке өрөө, түр­гэн хоолны газартай юм.

12.  Нэг удаа боулинг тоглоход цагаасаа үл хамаарч ажлын өдөр бол таван мянга, амралтын өдөр долоон мянган төгрөг ажээ. Хоол­ны газруудын хувьд түргэн хоолны, спорт пабын, ресторан, нуурын эрэг дэх кафе гээд янз бүр байсан. Бүр усан онгоцон дээр байрлах ресторанаа зургадугаар сарын 1-н гэхэд нээнэ.

13.  Хүү­хэд, залуусыг гурван сарын турш хүссэн үедээ, хүссэн цагаараа, хүссэн тоглоом дээрээ тоглох боломжийг нь хангахын тулд "Sea­son pass" үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ нь 100 мянган төгрөг төлөөд хэзээ ч, хэдэн ч тоглоом дээр гурван сарын турш дураараа тог­лох боломжтой. Мөн 50 мянган төгрөг төлөөд нэг сарын турш хязгааргүй тоглох боломж ч байгаа юм байна.

14.   Энэ мэтчилэн хөнгөлөлт, хямдралууд парк дээр үргэлжилж байна. Мөн 20 мянган төгрөг төлөөд хүссэн найман тог­лоом дээрээ тоглож болно гээд аль болох хямдхан тоглох саналыг ҮСАХ-гийнхэн Эх үрсийн баярын өмнөхөн гаргажээ.

15.   Дээрээс нь ямар ч дараалалгүй тоглох "Fast line ticket" үйлчилгээ ч байгаа бөгөөд энэ үйлчилгээг авбал ямар нэгэн дараалалд удаан зог­сох­гүйгээр шууд тоглох юм.

16.   Түүнчлэн хөгжлийн бэрх­шээлтэй хүүхдүүдийг тодорхой нэр төрлийн тоглоом дээр харгалзах хүний хамт үнэ төлбөргүй тог­луулахаар болжээ.

17.  Үүгээр ч зогсохгүй нярай болон гурваас доош насны хүүхэд­тэйгээ ирвэл бүтэн өдрийн турш тэрэг түрээслэх боломжийг олгож байна. Дээ­рээс нь ээж нарт бага насны хүүх­дээ хооллох, живхийг нь солих тусгай өрөө гаргаж өгсөн байна.

18.  Түүнчлэн парк цементэн замтай, шороо ихтэй байсан бол өдгөө хүүхэд гүйж яваад уналаа гэхэд бэртэл бага авахаар резинэн зам, ногоон зүл­гээр өнгө сольжээ.

19.   Үндэсний соёл амралтын хү­рээ­лэн рүү ороход гурваас дээш насныхан 1000 төгрөгийн хураамж төлнө. Энэ мөнгө парк дотор яваг­дах урлаг, соёлын үйлчилгээ, тэм­цээн уралдааны шагнал зэрэгт зарцуулагддаг юм. Хүмүүс анх нэлээн шүүмжлэлтэй ханддаг байсан ч дотор нь ороод үйлчил­гээг нь мэдрэхээр харин ч талар­халтай хандах болсон талаар ҮСАХ-гийн ажилтнууд ярьлаа.

20.  Цаашид ч Үндэсний соёл, амралтын хүрээлэн нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, хийж бүтээх, хүсэл эрмэлзэлтэй залуусыг дэмжин ажиллах юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЛИЛИ(103.9.89.66) 2013 оны 08 сарын 02

ТӨРСӨН ӨДРӨӨР БҮХ ТОГЛООМУУД ДЭЭР ҮНЭГҮЙ ТОГЛОХ УУ ЭСВЭЛ АЛЬ НЭГ ТОГЛООМОН ДЭЭР Л ҮНЭГҮЙ ТОГЛОХ ЭРХТЭЙ ЮУ

0  |  0
mgll(202.21.113.140) 2013 оны 06 сарын 01

naad parkaa zvgeer ogoochee toglooom nertei hujaagiin aktlagdsan heden***tomornvvd oruulj irchiheed yu hutsaad b.naa

0  |  0
зочин(180.149.97.126) 2013 оны 05 сарын 30

сайхан мэдээ байна

0  |  0
Top