Ажлын байрны захиалга 926 бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлстийн мэдээллийн санд 2013 оны тавдугаар сарын 24-ны байдлаар 280 иргэн зуучлах байнгын болон түр ажилтай болсон гэсэн мэдээлэлтэй байна. Зуучлагдсан иргэдийн насны байдлаар нь авч үзвэл 15-24 насны 80 иргэн, 25-34 насны 98 иргэн, 35-44 насны 61 иргэн, 45-59 насны 41 иргэн байгаань тухайн сарын байдлаар 25-34 насны иргэд хөдөлмөрийн идэхи сайтай байгаа нь харагдаж байна. Хүйсийн байдлаар нь авч үзвэл 114 нь эрэгтэй 166 нь эмэгтэйчүүд байна.
    Мөн зуучлагдсан иргэдийн боловсролын түвшингээр нь авч үзвэл магистрийн зэрэгтэй 1 иргэн, дипломын болон бакалаврын дээд 40 иргэн, тусгай мэргэжлийн дунд 12 иргэн, техникийн болон мэргэжлийн анхан шатны 46 иргэн, бүрэн дунд боловсролтой 144 иргэн, суурь боловсролтой 31 иргэн, бага боловсролтой 6 иргэн зуучлагдсан байна.
2013 оны тавдугаар сарын 24-ны байдлаар шинэ ажлын байр 215, ажлын байрны захиалга 926 бүртгэлтэй байгаагаас боловсруулах үйлдвэрлэлд 189, үйлчилгээний салбарт 199, төрийн байгууллага 134, барилгад 123, уул уурхайд 82, худалдаа болон технткийн засвар үйлчилгээнд  43, хөдөө аж ахуйд 31, бусад салбарт 125 болон түүнээс дээш байна.
2013 оны нэгдүгээр улиралд 93 ажлын байрны захиалга бүртгэгдсэнээс тухайн сард 926 болж өссөн нь аж ахуй нэгж, байгууллага, ажил олгогчид аймгийн Засаг даргын 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/182 тоот захирамжийг мөрдөж ажиллаж байгаа нь харагдаж байна.
Сумдын суурь судалгаанд 4771 ажилгүй иргэн байгаа ба Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 861 үүнээс 434 нь буюу 50,4% нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн хувьд ажилгүйдлийн түвшин 3,5%-тай бол нийт ажилгүй иргэдийн хувьд 19,5%-тай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top