Ерөнхий сайдын охин найман ханатай гэрт хуримаа хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Ерөнхий сайдын ууган охин А.Наранмандах уржигдар буюу даваа гарагт хадамд гарч хайртай залуутайгаа хамтын амьдралаа эхлүүлэхээр гал голомтоо асаасан тухай манай сайт мэдээлж байсан билээ. Энэ удаа бид залуу хосуудын хуримын талаар шинэхэн мэдээ дуулгая.

Ерөнхий сайдын охины хурим “Sky resort"-д болсон гэхээр мөнгө төгрөгийг баруун солгойгүй цацсан тансаг хурим болсон хэмээн төсөөлж байгаа байх. Гэвч залуухан хосууд барууны хэв шинжийг онцгойлох бус уламжлалт ёс заншилаа дагахаар шийдэн найман ханатай гэрт хуримаа хийжээ.

Ёстой л “Тоонот гэрээ барьж
Тогтуун жаргалтай амьдарюү гэлээ
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай амьдарюү гэлээ
Өргөө гэрээ барьж
Өнөд жаргалтай амьдарюү гэлээ
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөрюү гэлээ” хэмээх ерөөл шиг тоонот гэртээ хуримласан хосууд ган тулганд гал түлж цайгаа чанасан нь урьсан зочдод таалагдаж жинхэнэ монгол хуримын сайхныг мэдэрсэн аж. Ямар нэгэн будаг шунх түрхээгүй цэвэр модон гэр, тулганд цоролзох галын дөл, гэр дүүрэх галын үнэр, задгай галын илч дулаан гээд монгол ахуйн сайхан бүхэн цогцолсон хуриманд худ урагуудаас гадна улстөрийн хүрээнийхэн, Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд зочилж шинэхэн хосуудад аз жаргалын дээдийг хүсэн, өлзий дэмбэрэлтэй ерөөлөө дэвшүүлжээ.  

Ерөнхий сайдын ууган охин А.Наранмандахын халамжит ханиар М.Алтанцог хэмээх залуу тодорч олны танил болоод буй. Тэрбээр барилгын салбарт хүч үзэж яваа бизнесмэн залуу бөгөөд хосууд А.Уянга гэх бяцхан охинтой. Ерөнхий сайдын амин үр болсон галын зээ охин нь эл билэгт өдөр аав ижийнхээ нэгэн адил бор ногоон өнгийн торгон дээлээр гоёж, шүрэн чимэглэлээр гангарсан гэнэ лээ.



Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nar(203.91.117.4) 2013 оны 06 сарын 05

caihan baina bajr hurgee

0  |  0
kk(202.21.105.245) 2013 оны 06 сарын 05

uudruugee haruulj tsaigaa samardag gesen shuu pohahaha yos judagtai haragdah geed ulaml bdald orood bhiimaa

0  |  0
bayaraa(202.179.31.242) 2013 оны 06 сарын 05

saihan haragdaj bh bayah hun geheer byalhaj tsalgisanaa gaihuulah albagui biz dee yos jayagaara sain haragdaj bn

0  |  0
Hahhahah(126.254.4.102) 2013 оны 06 сарын 05

Uhaantai aawiin ohind genee chaawaas Aaw chin Bol alialagch Zaya!! Ghdee ya 2 t az Jargal husi

0  |  0
gg(202.179.2.158) 2013 оны 06 сарын 05

goy yumaa az jargal husey

0  |  0
элбэг(49.0.173.52) 2013 оны 06 сарын 05

манай Алтанхуягийн охин ч аятайхан дамшиг байна даа. Ах нь тэгж байгаад нэг уулзаж арыг нь даана аа хө. Сайн ч муу ч улсын хаан байна даа ах нь.

0  |  0
h(203.194.116.4) 2013 оны 06 сарын 05

az jargal husey yamarh yman deer negendee itgej yawaarai

0  |  0
Top