Энэ зуныг Ертөнц тоглолттой хамт

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Аялал жуулчлалын улиралыг тохиолдуулан амьд тоглолтын хэлбэрээр найруулан тавьж буй “Universe live” тоглолтын бэлтгэл ажил хэдийн эхэлсэн тухай бид өмнө нь дуулгаж байсан. Тэгвэл энэ удаад Ертөнц тоглолтын бэлэг тэмдэгийн талаар цөөн мэдээлэл хүргэе. Монгол орны аялал жуулчлалын салбарт цоо шинэ брэнд бүтээж буй нүүдэлчдийн алжаал тайлах хөгжим (nomadic chillout) буюу “Universe live” тоглолт маань “Ертөнц” цомгийн тоглолт гэдэг утгаараа “Ертөнц” цомгийн ерөнхий санааг нэвт шингээж өгсөн.

Мөнх хөх тэнгэр, цайлган цагаан сэтгэлийг дүрслэх цагаан, цэнхэр өнгөний хослол хөгжим сонирхогч хэн бүхний хувьд Ертөнц гэсэн санааг хэдийн илэрхийлдэг болсон байх. Дээрээс нь эвхмэлээр бичсэн ертөнц хэмээх үгийг тойрсон цацраг нь Ертөнц тоглолтоос урсан гарах аялгуу ертөнц дахиныг нарны гэрэл мэт гийгүүлж буй юм гэсэн санааг илэрхийлэх юм.

Түүнчлэн тоглолтонд маань Ертөнц цомгийг бүтэж эхэлсэн цагаас л хамт байсаар ирсэн манай шилдэг хөгжимчид оролцож Дэлхий хамтлагтай хамтран тоглож байгааг онцолмоор байна.  Орчин үеийн урлагт үндэсний брэнд бүтээх зорилготой бидний эрхэм хүсэл бол эх орныхоо урлагийг ертөнц дахинаа сурталчилах билээ. Зуны хамгийн зугаатай үе, жуулчлалын улирал эхэллээ. Энэ зуныг бидэнтэй хамт завгүй зугаатай өнгөрүүлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top