Сюзан Боэль баримал болж мөнхрөв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

2009 онд “Авьяаслаг Британичууд” шоу нэвтрүүлэгт оролцож, аман хүзүүдсэнээр Сюзан Боэль гэгч энгийн нэгэн эмэгтэй дэлхийн мега стар болсныг монголчууд маань маш сайн мэднэ. Одоогоор хоёр дахь цомгоо гаргаж, хэдэн сая хувиар борлуулаад байгаа Боэлийн шүтэн бишрэгчдийн тоо хамгийн хурдан нэмэгдэж байна. Тийм ч учраас алдартнуудын баримлыг байрлуулдаг “Мадам Тюссо” музейд түүний лааны тосоор хийсэн баримлыг байрлуулахаар болжээ. 50 настай дуучин маань одоо Британийн хамгийн өндөр орлоготой оддын нэг болоод байна.

М.Гэрэлгуа. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top