Өөдлөх зам өөртөө итгэх итгэлээс эхэлдэг юм, зүгээр ээ хө Дэнзээн

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

Хуртай, нартай, сонгуультай энэ л өдрүүдэд хамгийн халуунаар буцалж байгаа үйл явдал нь улстөрийн тогоо байлаа. Хөндлөнгөөс ажаад байхнээ өнөөгийн улстөрийн өрсөлдөөн нь тамын тогооны үлгэртэй яг адилхан юм. Хүүхэд байхад тамын тогоо гээч халуун тогооны тухай хөгшчүүл ярьдаг байсан даа. Нэгнийгээ дээш нь гаргадаггүй, гарахаар завдсаныгаа хөлнөөс нь татаж доош нь унагаагаад байдаг гэж.

Яг л ийм үйл явдал улстөрд өрнөж байна. Гол баатар нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн. Улстөрд хөл тавьж буй энэ залууг би танихгүй, мэдэхгүй. Гэтэл хүн болгон энэ залуу руу дайраад байх юм. Бас улайран давшилж байна. Хөлнөөс нь доош татаж чангааж байна. Унагаахыг, улстөрөөс ангид байлгахыг хичээж байна. Нөгөө л тамын тогооны үлгэрээр дээш нь гаргахгүй байх санаатай.

Харин би өмөөрмөөр санагдчихлаа…Яадгийм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн уржигдархан өөрийн хүсэлтээр өргөдөлөө өгчихлөө. Өөдлөх зам өөртөө итгэх итгэлээс эхэлдэг гэдэг дээ. Тэр гэм буруутайдаа биш харин өөртөө итгэх итгэлтэй болоод тэр байх. Тодруулан хэлбэл зарим хүмүүсийн нүдийг хорсгож, шүдийг зуулгаад байгаа ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалаа өгч байгаад шалгуулдаг газар нь шалгуулж нэрээ цэвэрлэж авахаар зориг шуударчээ гэж харж байна би. Гэтэл түүнтэй адилхан хэл аманд орооцолдож байгаа “Акул”-ууд ийм шударга, шулуухан байж чадаж байгаа бил үү. Албан тушаалтайгаа зууралдаж, ар өврийн хаалгаар суудалдаа үлдэхийг яаж хичээж, үхэн хатан зүтгэж байгааг бид бэлээхэн жишээгээр харж байна. Дахин хэлэхэд тэр улстөрийн ёс зүйтэй байх, соёлтой улстөр гэж чухам ямар байдгийг “Авилгач” түшээдэд харуулаад өглөө.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг “Дэгээдэх” шалтгаан юу байв?

Тэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, дотоод аудитын газрыг хариуцан ажилладаг байсныг хэн хүнгүй мэднэ. Ажлаа авснаас хойш 300 ортой төрөх эмнэлгийн асуудал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын асуудал, Иргэний нисэхийн Ерөнхий газар, Татвар, Гааль, Ашигт малтмалын газруудад хийсэн хяналт шалгалтаар мөнөөхөн хэдэн зуун сая, тэрбумаар нь идсэн уусан хэргүүдийг илрүүллээ.

Уг нь тэр сохрын газар сохор, доголонгийн газар доголон гэгчээр нэгэнт л хулгайч нар давамгайлсан улстөр хэмээх тогоо руу орсон юм чинь адилхан хулгай хийгээд л эсвэл, хулгайч нарыг хаацайлаад элдэв хэрэг илрүүлэхгүй хэд гурван төгрөг цохьсон шигээ явж байсан бол юу гэж 17 тэрбум төгрөгтэй холбогдож, Ерөнхий сайдын хүргэн идэж ууснаараа цоллуулах вэ дээ гэх бодол өөрийн эрхгүй төрж байна. Хэрэв идсэн уусан нөхдүүдийн хэргийг ил гаргаж тавихгүй нүдээ аниад, чихээ бөглөөд л сууж байсан бол харин ч ухаантай золбоотойгоороо дуудуулаад өмнөх үеийнхэн шигээ гэдсээ илээд хэвтэж байхгүй юу.

Гэтэл яав. Албан тушаалаа авуутаа л 300 ортой төрөх эмнэлэг яагаад баригдсангүй вэ гэдэг асуудлын араас мөшгөөд баахан нөхдийн дур дургүй хоёрыг зэрэг хүргэж орхисон. Энэ дотроос дургүйцсэн нь олон байсныг хэлэх хэрэгтэй. Ийм л “Гэмтэй” этгээд АТГ болон АН-ын авлигаас ангижрах “Реклам”-ны нь гол сэдвийг олоод өгчихсөн. Шулуухан хэлэхэд баахан хэрэг илрүүлж улстөрчдөд буян болчихоод өөрөө ийм “шагнал” хүрчихлээ. Түүний эл үйлдэлд хүний өөрийн намын “но”-той, “ноц”-той нөхдүүд бүгд л эгдүүцсэн нь мэдээж. Г.Дэнзэнг “АН-д гай боллоо” хэмээн баг зүүж, хумсаа нууж байхаар харин ч том том хэргийн сэжүүрийг гаргаж өгсөнд нь, сонгуулийн өгөөш бэлдэж өгсөнд нь АН-хан баярлах хэрэгтэй.

Ийм л үйл явдал өрнөх нь тодорхой болж эхэлсэн учраас Монголын хамгийн олон лиценз эзэмшигч Н.Номтойбаяраар анхлан чулуу нүүлгэсэн нь тэр. Барын зулзгыг бага дээр нь хэмээн сандралдан үймсэн нь мэдээж. Хэрэвзээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, дотоод аудитын газрыг хариуцан ажиллаж байсан Г.Дэнзэн хүү энэ эрчээрээ жаахан удсан бол улстөр төдийгүй ашигт малтмал, монгол улсын нутаг дэвсгэрийг бүрхсэн олигархиудын аалзны торыг хөвөх байсан нь гарцаагүй. Тиймээс түүний нэр хүнд нь өсөж, олны хүндэтгэлийг нь хүлээхээс өмнө яаран сандран унагааж бас энд тэнд нь шавар түрхэж дөнгөлөө. Ер нь эндээс харахад Монголын төр чадалтай, зоригтой, зорилготой ажилладаг залуустаа халгаатай гэдэг нь алган дээр тавьсан юм шиг л ил харагдлаа.

Залуу хүнийхээ хувьд зоригтой алхам хийж улстөрийг хэрсэн аалзны торонд орооцолдоогүй, хэнээс ч айлгүй ажилласан, шалгасан, илрүүлсэн. Түүний ганц “буруу” нь мөнгөтэй эрх мэдэлтэй баян хүний хүүхэд биш…Өмөөрөөд байх өчнөөн олон эрх мэдэлтнүүд ч байсангүй.

Ерөнхий сайдын хүргэн гэдгийн тухайд яадгийм том даргын хүргэн болоо л биз, ийм албан дээр очоо л биз.  

Бас эрхэм Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ч ойлгож байна. Яагаад гэвэл, хэрвээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө хүргэн ч бай, үгүй ч бай хэн ч байлаа гэсэн Хяналт шалгалт, дотоод аудит хариуцсан энэ албан тушаал дээр залуухан зоригтой, муу санаа суугаагүй, авлигын торонд орооцолдоогүй, эрчтэй, зоригтой, хамгийн гол нь итгэлтэй хүнээ тавиагүй бол бид өнөөдөр тэрбум тэрбумаар нь төгрөг мөнгө цохидог төсвийн хулгайчдын тухай дуулж сонсохгүй байсан нь мэдээж.

Мөнөөхөн л иддэггүй, уудаггүй гар цэвэр, нэр цэвэр товарищууд байдаг гэсэн гэнэн ойлголттойгоо л үлдэх байсан нь дамжиггүй. Магадгүй гадаадад л ганцхан ийм бузар булай мафи энэ тэр байдаг тухай яриад л авлигчдаа бурхан мэт шүтээд явж байх байсан гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй байх.

Саяхан л УИХ-д сонгоод, зарим нэгийг нь цаашдаа төрд байх ёстой маш цэвэрхэн хүмүүс гээд шүтээд байсан нөхдүүд ямар аймаар хулгайчид байсныг мэдээд, мөн өөрийнхөө амьдралтай зүйрлээд харахаар өөрийн эрхгүй хараамаар болж байгаа биз. МИАТ-ын удирдлагууд, Татварын Ерөнхий газрын нөхдүүд, ЭМ-ийн удирдлага гээд л авлигын, аалзны торыг хөвж байсан даа.

Гэхдээ Г.Дэнзэн залуу хүн буцаад л гараад ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд “Бүх зүйл сайхан болно, Зүгээр ээ Дэнзээн, чи зөв юм хийж, авлигын торыг хөвж чадлаа” гэж хэлмээр байна. Ажлаа өгчихсөн юм чинь 17 тэрбумтай холбоотой эсэхээ шалгуулчих.

Залуу хүний замын хүзүү урт учраас чиний өмнө их ирээдүй бий. Битгий шантраарай, залуу насныхаа  зориг зүрхийг бүү гээгээрэй. Цаашид манай нийгэмд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, дотоод аудитын газрыг хариуцан ажиллаж асан Г.Дэнзэн шиг нөхдүүд улам олширч, харин чам руу чулуу нүүлгүүлсэн болон нүүлгэсэн нөхдүүд улам цөөрөх болно. Ирж яваа цаг нь тийм юм.

Бас аминчлан захихад Ерөнхий сайдын хүргэн байхаа болиузай. МАНАН-ийн олигархиудын бузар булхайг нь дэлгээд эхлэхээр зүрх зоригийг чинь мохоож, тэгвэл ингэдэг юм гэдгийг л харуулахаар чамайг 17 тэрбумтай албаар холбогдуулж, Ерөнхий сайдын хүргэн гэдгээр чинь шантаажлаад байгаа юм.

Хэрвээ чи авлигын хэргийг илчлээгүй бол чам руу МАНАН-гийнхан нийлж чулуу шидэх нь бүү хэл, чамайг хэн ч тоохгүй байх байлаа. Хүчтэй, зоригтой, шударга байсан гэдгийг чинь л тэд ийнхүү илэрхийлж байгаа юм. Мөн чи амьдралаар жаахан тааруу явсан бол Н.Алтанхуяг гэж хүний үнэргүй нөхөр хүргэнээ огтхон ч тоохгүй байна гээд л баахан шаагилдах байсан биз. Зүгээр ээ хө, 17 тэрбум төгрөгтэй нэр холбогдсоны чинь төлөө хараах бус хэдэн арван 17 тэрбум төгрөг хулгайлаад халаасалчихсан төсвийн хулгайчид, мөнгө угаагч нарыг ил гаргасны тань төлөө баярлах хүмүүс энэ нийгэмд бий. Тэд цаашдаа  ч улам олшрох болно. Миний өмөөрөөд байгаагийн хамгийн гол учир ердөө л энэ шүү дээ.

Ж.Наран

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
çî÷èí(202.179.20.179) 2013 оны 06 сарын 17

Õýðýã íü èëýð÷èõ ãýýä õýñýã àìüòàä Äýíçýíãýýñ àéãààä ¿õýõ íü ýý.

0  |  0
tomoo(202.179.2.182) 2013 оны 06 сарын 17

Denzengees yu ch garahguiee!!!!!!!!!!!!!Hervee garlaa gej sonsogdoh yum bol ATG uursnuu notoi bna gej uzeh bolnodoo.

0  |  0
зочин(202.179.11.34) 2013 оны 06 сарын 16

бидний чих хэн нэгнийгээ муулж байхыг сонсох гэж заяагаагүй билээ. Арай хэтэрч байна аа.

0  |  0
Амраа(122.201.18.142) 2013 оны 06 сарын 16

Дахиад чамд боломж олдно.сайн идэх хэрэгтэй

0  |  0
МАН(182.160.17.169) 2013 оны 06 сарын 15

ХӨӨРХИЙ ХҮҮГ ИДЭЖ ОРХИВ БОЛОЛТОЙ

0  |  0
bi(49.0.133.22) 2013 оны 06 сарын 15

зөв бичжээ. өөрсдөө нүдээрээ хараад үзсэн юм шиг дуу дуугаа авалцаад хүн муулаад байх олигтой зан биш. Цаг хугацаа хэн нь хэн байсныг ялгаад өгнө.

0  |  0
зочин(202.70.41.140) 2013 оны 06 сарын 15

ккккккккккккккк ккккккккккккккк кккккккк

0  |  0
tse(202.170.82.31) 2013 оны 06 сарын 15

hehe bas huurhun PR hiigeed bnaa vak vak vak bolij uzdee denzen guia

0  |  0
би(202.179.20.172) 2013 оны 06 сарын 15

Би ч бас энэ бичиж буй хүнтэй санал нэг. ОРОЙГООР сурсан гэсэн нэртэй дээд сургуулийн дипломтой хүн ерөнхийлөгчид санаалж байхад ОЛИМПОД медальтай хүн дарга хийхэд болохгүйн юу байхав. АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
damdin(202.21.120.122) 2013 оны 06 сарын 15

yg zoy bihcjee denzeen uzuuleed og bitgii buuj og

0  |  0
Top