Элсэлтийн ерөнхий шалгалт өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалт энэ сарын 14-ны өдөр орон даяар эхэлж, өнөөдөр өндөрлөлөө. Энэ жилийн шалгалтад 43800 хүүхэд оролцохоор бүртгүүлсэн. Элсэгчдийг улсын хэмжээнд 52 шалгалтын байранд хуваарилан, шалгалт авсан байна. Боловсролын үнэлгээний төвөөс найм дахь жилдээ зохион байгуулсан ЭЕШ амжилттай боллоо хэмээн үзсэн байна. Харин шалгуулагчдын хувьд одоо өөрсдийн авсан оноогоо буюу дүнгээ сонсох л үлдлээ. ЭЕШ-ын энэ жилийн математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа нь 100 минут бол монгол хэл англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top