“Масктай Матар” цуврал: С.Билэгсайхан Та МИАТ-ийг АН-ынханд үнэгүй ашиглуулаад байна уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

 “Масктай Матар” цуврал МИАТ-ийн Бодлого, маркетингийн газрын дарга, ерөнхий менежер С.Билэгсайханы талаар өгүүлэх гэж байна. Түүнийг албан тушаалаа ашиглан хууль бус үйлдлүүд хийгээд байгаа талаар анхаарал татсан мэдээллүүд гарах боллоо. “МИАТ  зургаан  сарын дотор бүх өрөө төлөөд  дансандаа 8,9 тэрбум төгрөгтэй  боллоо.  Мөнгө завших боломжийг хааж ирлээ” хэмээн хэлж ярьж буй түүнийг Бойнг 767 онгоцны зээлийн үлдэгдэл, НӨАТ-ын буцаалтын дүнг ашиг гэж буруу мэдээлж, төөрөгдүүлсэнд өмнөөс нь ичиж, уучлал хүсч байна хэмээн Бат инженер хэмээх эрхэм бичжээ. МИАТ компанид  1993 оноос эхлэн ажиллаж байгаа гэх тэрээр, С.Билэгсайхан даргын заавраар 5 сарын 7-ны өдөр  Бээжин-Улаанбаатарын ОМ224 нислэгээр 1 зорчигчийн нэр дээр  36 ш, 737 кг тээш бүхий АН-ын Их хурлын материал үнэгүй тээвэрлэгдсэн гэх мэдээллийг өгч байна. Мөн С.Билэгсайхан нь МИАТ-ийн Аэробус онгоцыг зарах эхний хэлэлцээг охин Мишээлийнхээ хамтаар Туркийн Истамбулд очиж хийсэн гэх мэдээллийг ч өгч байгаа юм. Тэрчлэн С.Билэгсайхан эрхэм  Аэробус зарах хэлэлцээ хийж байгаа талаас дараах мэйлийг хүлээж авсан аж.

 

Харин С.Билэгсайхан эрхмийн тухайд “Хийгээгүй хэрэгжүүлээгүй үйлдлийг хийсэн мэтээр гүжирдэж МИАТ төрийн өмчит компанийн болон миний нэр төрд халдаж буйг зохих газраар шалгуулна” хэмээн хэдхэн минутын өмнө мэдэгдээд байна. Ардчилсан холбоо эвсэл засаг барьж асан 1996-2000 онд УИХ-д сууж байсан тэрээр өнгөрсөн оныг хүртэл бизнест мөрөө гаргаж яваад намынхаа тэрдундаа МоАХ фракцийнхаа дэмжлэгээр МИАТ-д орж ирсэн гэдгийг тодотгоё. Түүнийг ажлаа аваад төдийлөн удаагүй байхад МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн хамт олны зүгээс Өргөх бичиг гаргаж байсан. Тэнд өгүүлснээр С.Билэгсайхан нь ямар ч чадваргүй хүмүүсийг ажилд оруулах, өөрийн танил талыг тендерт шахах хууль бус үйлдэл гаргасан гэж байв. Харин тэрээр энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ  “Миний талаар гүтгэсэн шинж чанартай зүйл гаргасныг харсан. Энэ талаар би зохих байгууллагад хандана.” гэж байсан.

Мөн түүнийг гуравдугаар сарын 25-нд “Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэг саатчихаад байхад асуудлыг шийдэлцэх хариуцлагаа умартсан гэх мэдээллийг МИАТ-ийн ажилчдын зүгээс өгч байсан. Харин тэрээр өөрийгөө зөвтгөсөн бөгөөд тэр өдөр  “...Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжиновын хүсэлтийн дагуу 13.00 цагт компанийнхаа VIP өрөөнд уулзалт хийж саатсан тухайгаа  ярьсан байдаг. Нэг ёсондоо К.Илюмжиновтой хийсэн уулзалт нь  124 монгол зорчигчийн аюулгүй байдлаас илүүтэй чухалд тооцогдож байж гэх агуулгыг түүний тайлбараас ойлгохоор байгаа юм.

Ер нь бол  улстөрөөс хол цөөнгүй жилийг өнгөрөөсөн түүнийг Женко Х.Баттулгын татаасаар МИАТ-д ирсэн гэхэд хэлтийсэн болохгүй.Тэрчлэн МИАТ-ын Бодлого, маркетингийн газрын дарга, ерөнхий менежерийн албан тушаалд суунгуутаа бие хамгаалагчаа маркетингийн мэргэжилтнээр татаж авсан биш яг л нөгөө Х.Баттулга өөрийнхөө бие хамгаалагч явсан Батзаяа гэгчийг өөд дээш нь татсантай дөхөөтэй мэт. Мөн түүний улстөр дэх богинохон хугацааны замналыг харахаар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг тэмцэж явсан нэгэн юм. Тэрээр АН-д  Н.Дашзэвэг нарын хамтаар  “Элсний 13” буюу “Хөдөөгийн фракци”-ийг байгуулж байсан үүх түүхтэй. Баабар эрхэм тэрхүү 13-ын тухай  “Одооноос яг 10 жилийн өмнө  Төрийн эрх барьж байсан Ардчилсан эвслийн дотор 13 эсэргүү гэнэт тодорсныг "элсний арван гурав" гэж нэрлэсэн нь ердөө л эл киноны нэрний тоо таарсантай л холбоотой. Тvvнээс тэдэнд ямар ч vзэл суртал, ядахнаа коммунист ч болохноо чиг баримжаа байгаагүй юм. Өөрснийгөө  тэд "элсний" гэж дуудуулах дургүй, "хөдөөний" гэж тодотгож байлаа. Үнэхээр ч хөдөө  суманд багш, эмч хийж байсан, улс төрийн ямар ч туршлага байхгүй, хотод ч цөөн ирж үзсэн арваад хүн гишүүнээр сонгогдон орж ирсэн нь улстөрчид гэхээсээ сайн дурынхан маягийн байлаа. Тэдэнд УИХ-аас бөөнд нь нэг дор байр олгосон нь нэг маягийн хамт олон үүсгэжээ. Бүгд тэр хэдийг дэмжинэ тусална, гол нь өхөөрдөнө...” гэхчлэн бичсэн байдаг.

Тэгвэл тэгж их өхөөрдүүлээд байсан нөхдүүд нь М.Энхсайхан болоод МАХН-ын 25 гишүүнтэй хүч хавсран  Ц.Элбэгдоржийн тэргүүлж асан Засгийн газрыг унагаж байсан түүхтэй.С.Билэгсайхан эрхэм тэдгээр нөхдийн дунд явсан юм. Харин одоо бол АН-д цаг эргэсний ачаар МИАТ гэгч саалийн үнээний хариуцлагатай сандал дээр сууж байна. Тэрээр ирсэн даруйдаа Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы но-той асуудлуудыг гаргаж ирж байгаа. Нэг талаас түүний энэхүү үйлдлийг магтмаар байвч, тэрээр шударга ёсны төлөө шударгаар тэмцэгч нэгэн биш гэдгийг анхаарал татсан мэдээллүүд нотлох янзтай байна.

“Масктай Матар” үргэлжилнэ.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.21.106.105) 2013 оны 06 сарын 18

МоАХ ы4 дэх дарга Билэгсайхан гуайн туухийг Монголын туухийн музейн ардчиллын танхимд бий . Билэгсайхан гуай МоАНын анхны еронхий нбдарга билээ туунийомнох хумуус болон дараа нь энэ албыг хашиж байсан бух хумуус сайд дарга торийн тушээд болсоныг туух огуулнэ энэ эгэл даруу хунийг монгол тумэн хундэлдэг билээ

0  |  0
Зочин (202.21.106.101) 2013 оны 06 сарын 18

Омар гэгч энэ хунтэй МИАТ ямарч хэлэлцээ хийгээгуй очиж хуулийн хэлтсээс асууж тодруулж болно

0  |  0
Омгоологч(202.21.106.101) 2013 оны 06 сарын 18

Ийм ундэслэлгуй зуйл бичээд байвал итгэлт таны нэр хунд унана гэхээс санаа зовох юм эсвэл цагдаад огч шалгуулж болно хардах эрхээ эдэлж болох юм

0  |  0
Зочин(202.21.106.106) 2013 оны 06 сарын 18

Оргох бичиг бичсэн ноход нисэхийн цагдаад хун гутгэсэн хэргээр байцаагдаж прокурорт шилжсэн харин билэгсайхан гуай хэргийг тудгэлзуулэх бодолтой байгаач нэг нохор дахин дахин гутгээд байгаа тул хэргийг тусгаарлаж шалгах эсвэл ногоо нохдууд алдаагаа хулээн уучлалт гуйн хэвлэлээр залруулга хийх зам бий

0  |  0
Зочин(202.21.106.104) 2013 оны 06 сарын 18

Итгэлт юм унших хэрэгтэй уншдагсан бол элсний13 т билэгсайхан хэзээ ч орж байгаагуй. МИАТ хк ы гуйцэтгэх захирлын сухбаатар дуургийн цагдаад огсон албан тоотод турк улстай МИАТ хк Аеробус худалдах ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгуй гэж бичсэн байгаа сонирхвол эруу уусгэгдэн ул.... хэмээгч сэтгуулч яг таны бичсэнийг бичсэн тул хун гутгэсэн хэрэгт ороод байгаа

0  |  0
MIAt aa gj(202.21.113.141) 2013 оны 06 сарын 18

Bat Jargalsaihan Bilgee Khurelbaatar geh met heden darga nar mungu tentsuu huvaagaad chimeegui baildaa. neg n negneesee ursuj ideh gd alatsaad bhiin. Miat d bgaa buged aimar humuus yer n ter deer yed bas ajil hayalt bolhod yaavaa

0  |  0
k(183.177.99.86) 2013 оны 06 сарын 18

huuli ch ylgavartai uilchleh yum daa humuust ARDCHILSAN NAMIIN ALUURCHID LUIVIRCHID ENE HUULIIN HAAGGUR YWAAD BNAA ADIL TENTSUU UILCHILJ ENE MONGOL OROND MAANI AVILGAL BUURNA DA

0  |  0
Top