Баянгол дүүргээс сонгогдож улс төрд хөл тавьсан С.Одонтуяаг хүн бүр л танидаг билээ. Түүнийг ахмад үеийнхэн Салдан сайдын охин гэдгээр нь, дунд үеийнхэн "Сентоза"-гийн бизнесмен гэдгээр нь, залуучууд имиж сайтай УИХ-ын гишүүн гэдгээр нь илүү мэднэ. Түүнчлэн тавилгын “Сентоза” дэлгүүрийг үүсгэн байгуулагч, “Иргэн та баялаг” сангийн тэргүүнээр ажиллаж байгаад улс төрд орж ирснээр нь ард түмэн сайн мэдэх биз ээ. Ямартай ч тэрбээр багаасаа улс төрд хөл тавиад эхэлсэн байжээ. Учир нь түүний аав 1958 онд Москвагийн эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн цагаасаа хойш Монгол улсын гадаадтай харилцах улсын хорооны дарга, сайд гээд улс орны эдийн засаг, орлого зарлагатай холбоотой ажлыг 19 жилийн турш хийсэн аж. Тэр үед буюу Улсын цирк, Хангай зочид буудал, Хүүхдийн ордон зэргийг хариуцан бариулж байхад С.Одонтуяа аавыгаа даган барилгын талбай дээр тоглоод гүйж явсан ажээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ene saihan huuhentei shunjinguu sexdeh umsan
аав нь их сайхан залуу байжээ
lav davharaa hiilgesen bna
Хамгийн хөөрхөн улс төрч бүсгүй