С.Жавхлан: Дуулах авьяас нь тодорвол ч охидоо дэмжинэ шүү

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

“Хамаг Монгол” төслийг санаачлан өнгөрсөн гуравдугаар сард “Хамаг Монгол нэгдэгтүн” уриатай тоглолтоо хүртэл хийсэн гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан тун ч завгүй яваа сурагтай. Уг төслийн сүлд дуу болох “Хамаг Монгол”-оо Буриад, Өвөрмонгол, Халимаг зэрэг улсын дуучидтай хамтран дуулсан бөгөөд ирэх есдүгээр сарын 22-нд “Хамаг Монголчууд” нэгдсэн гала концерт хийхээр төлөвлөжээ. Түүгээр ч зогсохгүй, дуучин залуу “Хамаг Монгол” нэртэй цомог гаргахаар Өвөрмонголын дуучин Машбатын Баясгалан, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев зэрэг уран бүтээлчидтэй цуг ажиллаж байгаа бөгөөд МҮОНРТ-ээс хийж буй Монгол туургатны тухай баримтат кинонд хүртэл оролцох юм байна. Дашрамд дуулгахад, тэрбээр хоёр охиноо ирээдүйд дуучин болох эсэхийг нь үгүйсгэхгүй байгаа аж. Уртын дуучин эхнэртэйгээ хамт уран бүтээлээ туурвиж эхэлсэн гавьяат жүжигчин С.Жавхлан: Охидын маань дуулах авьяас тодорвол би дэмжинэ. Түүнээс биш, заавал дуучин болгоно гэж зөрүүдлэхгүй” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top