Дуучин Нараг орхиод Энэтхэг рүү “зугтсан” жүжигчин Батушка экс хайртыгаа одоо ч мартаагүй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

“Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга одоо хэр нь дуучин Нараг санадаг гэдгээ нуусангүй. Урлагийн сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд “Шинэ үе” продакшнаар овоглож явсан мань эр уран бүтээлээс гадна дуучин М.Нарантуяа буюу Наратай үерхэж, тухайн үедээ л “од” болсон гэдэг.

Ил задгай хувцаслаж, элдэв сенсааци дэгдээж явсан дуучин Нара ч түүнд ухаангүй дурласан тухайгаа өмнө нь ярьж байсан удаатай. Тэгвэл царайлаг найз бүсгүйтэйгээ томоохон арга хэмжээнд уригдаж, бүр Хайнаньд хүртэл хамтдаа амарч явсан Батушка өдгөө орь ганцаар үлдсэн. Царайлаг найз бүсгүй нь жинхэнэ заяаныхаа ханийг олсон гэдгээ мэдэгдэж, хайр дурлалынхаа төлөө өөрийгөө бүрмөсөн өөрчилсөн нь түүнд томоохон цохилт болжээ. Эрчүүдийн харцыг булааж, хайр үгсэнд уярч суудаг сайхан бүсгүйгээс чухам юуны учир салах болсон шалтгаанаа Батушка ихэд нууцалдаг ч удаан тэсээгүй бололтой. Нэгэн телевизийн хоолны нэвтрүүлэгт орох үедээ ийнхүү ам алдаж орхисон гэдэг.

“Би нэг хэсэг гадаадаар аялж, Нараг ганцаардуулсан тал бий. Гэхдээ хамт амьдарч байсан сайхан мөчүүдээ хэзээ ч мартахгүй. Манай Нара ямар сайхан хоол хийдэг гээч. Одоо бүр хоол хийхээр л Нара минь санагдаад байх юм” гэж сэтгэлээ уудалсан тэрбээр ойрын хугацаанд найз бүсгүйтэй болох талаар бодохгүй гэжээ. Энэ ч утгаараа, мань эр “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдээс одиноороо яваа нь ганцхан би” гэж хошигноод авсан шүү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
soloooo(203.194.116.60) 2013 оны 07 сарын 13

Batushka horhon hvndtei zalu nara ner chigerei mis zasal ge biz de

0  |  0
Top