8 хувийн хүүтэй орон сууцны зээл халамжийн бодлого биш гэв

Ипотекийн зээл халамжийн бодлого биш гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэллээ. Тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн эргэн тойрон дахь асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Зээл олголт өнгөрсөн даваа гаригаас орон даяар иргэдэд очиж эхэлсэн бөгөөд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан, шинэ орон сууц болон инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, ашиглагдаж байгаа хуучин орон сууц худалдан авах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд орон сууцны ипотекийн зээл олгож эхлээд байгаа юм.  

Зээлийн хүү инфляциас хамаараад хэлбэлзэлтэй байна. Урьдчилгаа төлбөрийг Засгийн газрын журамд 10-30 хувь гэж тогтоосон ч арилжааны банкуудаар дамжуулан 30 хувийн урьдчилгаатай олгохоор болоод байна. Зорилтот бүлэгт зориулсан урьдчилгаа төлбөрийг Засгийн газраас шийдвэрлэхээр журамд заасан. Энэ ажлыг Засгийн газар ирэх ес, аравдугаар сард боловсруулна. Зээлдэгч өөрийн өмчлөлд байгаа хуучин орон сууцаа барьцаалан зээл авч, зээлийн урьдчилгаа төлбөрийг тооцуулж болно гэдгийг сайд нь хэлж байна.

Мөн зээлийн хугацаа дуусаагүй байсан ч урьдчилан төлбөрийг төлж болно гэсэн олон давуу талыг шингээсэн журам болсон. Өмнө нь ашиглалтад ороогүй барилгыг олгосноос үүдээд зарим иргэд хохирсон тохиолдол гарсан. Тиймээс зөвхөн ашиглалтад орсон байрыг авахаараа давуу талтай. Ипотекийн зээлийн журмын хамгийн том давуу тал нь өмнө нь өндөр хүүтэй зээл авсан иргэд нэмэх, хасах найман хүүтэй зээл рүү шилжих боломжтой. Арилжааны банкуудны зүгээс шилжүүлэхийг түр хойшлуулах хугацаа хэрэгтэй гэж байсан ч үүнийг урьдчилан зохицуулалт хийж, шилжүүлгийг хийсэн байгаа.

Ингэснээр зээл олгож эхэлснээс хойш 2 хоногийн дотор Худалдаа хөгжлийн банкин дээр хуучин зээлтэй байсан 5000 гаруй иргэний 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлсэн байна. Шинээр 80 гаруй тэрбум төгрөгийг орон сууцны компаниудад олгосон.  Голомт банкны 500  иргэн, шинээр зээл хүссэн 15 иргэн,  Хасбанкинд 3000 орчим зээлдэгч найман хувьд шилжүүлсэн, 700 орчим хүн шинээр зээл авсан байна. ХААН банк нийт зээлдэгчийнхээ 50 хувийг найман хувьд шилжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Ер нь бол энэ дөрвөн банкин дээр ачаалал ихтэй байна гэж хэллээ.

Түүнчлэн  ипотекийн зээл гаргахын өмнө Ерөнхий сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж ажилласан. Энэ баг нийт 16 аймгийг хамарсан түүвэр судалгаа хийсэн. Энэ судалгаан дээр үндэслэн орон сууцны үнийг тогтворжуулж, нийлүүлэлтийг дэмжих бодлого шаардлагатай байна гэж үзсэн.

Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн найман дүүрэгт 110 мянга, хөдөө орон нутагт 22 мянган айлын орон сууц барихаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөр батлагдсан. Үүнээс хойш 2010 онд 9800 гаруй, 2011 онд 11 мянга гаруй, 2012 онд 11 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. 2013-2014 онд 34 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Хоёр хотхон ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ хоёр хотхон нэмэгдвэл 34 мянга дээр нэмэгдэх юм гэв.

Монголбанк Засгийн газартай байгуулсан гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн  хүрээнд эргэлтийн хөрөнгө,  гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг хөнгөлөх гэх мэт  230 гаруй тэрбум төгрөгийг 100 гаруй аж ахуйн нэгжид олгосон байна. Монголбанк Засгийн газартай байгуулсан гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. 

Үнэ өсөхгүй байх нөхцлийг Засгийн газар бүрдүүлсэн. Энэ асуудалд хувийн хэвшлийнхэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хяналт тавина. Өөрөөр хэлбэл, зохиомлоор үнэ нэмсэн бол хариуцлага тооцох, төр засгаас дэмжих үзүүлэхгүй,  бодлого хэрэгжүүлэхэд оролцуулахгүй гэсэн зарчим барьж ажиллаж байгаа гэдгийг сайд тодотгосон юм.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан ипотекийн зээл бол халамжийн бодлого биш. Энэ зээлийг авсан хүн багагүй хөдөлмөрлөж байж зээлээ төлнө. Өөрөөр хэлбэл ажилтай, орлоготой иргэдээ дэмжих бодлого юм. Тиймээс иргэдээ ажилтай, орлоготой болгох тал дээр  Засгийн газар ажиллана. Мөн Засгийн газраас зорилтот бүлэгт зориулж шийдвэр гаргана. Гэхдээ энэ хүрээнд гадны туршлага болон судалгаа хийх шаардлагатай байгаа. Ирэх ес, аравдугаар сараас хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судална гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

happysadwinkingbig grinbattingeyelashesbig hugconfusedlove struckblushingtonguekissbroken heartsurpriseangrysmugcoolworriedwhew!devilcryinglaughingstraight faceraised eyebrowsrolling on the floorangelnerdtalk to the handcall meon the phoneat wits endwavetime outday dreamingsleepyrolling eyeslosersickdont tell anyoneno talkingclownsillypartyyawndroolingthinkingohapplausenail bitinghypnotizedliarwaitingsighphbbbbtcowboyI dont want to seehurry up!rock on!thumbs downthumbs upit wasnt mepirateI dont knownot listeningrosecoffeeideaprayingmoney eyeswhistlingfeeling beat uppeace signshame on youdancingbring it onhee heechatterboxnot worthyoh go onstarhirobillyyin yangskull
Go to top of page