Хотын мэр Э.Бат-Үүл сонголтоо хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, гэргийн хамт Сүхбаатар дүүргийн 45-р сургууль буюу тус дүүргийн сонгуулийн 6-р хэсгийн хороонд саналаа өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга сонгогчдод хандаж “Монголчууд бид улсынхаа төрийн тэргүүнийг энэ өдөр сонгох гэж байна. Нийслэлчүүд та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцож, сонгуульдаа саналаа өгөөрэй. Нийслэлийн иргэн таны санал энэ хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг санаарай” хэмээн хэллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top