“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа яаж авах вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26


Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэддээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг үнэгүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдох ба та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол хувьцаа тань таны нэр дээр шууд байршчихсан гэсэн үг.  Та "Эрдэнэс тавантолгой" ХК -ийн хувьцаа эзэмшигч болсноо шалгахыг хүсвэл https://net.schcd.mn/registration/default.jsp гэсэн холбоосоор хандана уу.

 

 

Монголын Хөрөнгийн Биржид ямар ямар индекс тооцогддог вэ?

Монголын Хөрөнгийн Биржид нэгдсэн индекс, ТОП-20 болон салбарын долоон индекс тооцогддог. Нэгдсэн индексийг Монголын Хөрөнгийн Биржийн дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэлтэй бүх хувьцаат компанийн дундаж үнэлгээгээр тооцдог. ТОП-20 индексийг тооцох сагсыг хагас жил тутам шинэчилдэг бөгөөд зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвх өндөртэй ХК-иуд багтдаг. Үүнээс гадна уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, худалдаа үйлчилгээ, барилга аялал жуулчлал гэсэн 7 салбарын индексийг тус тус тооцдог.

Yнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох вэ?

Та үнэт цаас (бонд, хувьцаа г.м.) худалдан авахын тулд юуны өмнө Төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр данстай байх ёстой. Хэрвээ та ямар нэг компанийн хувьцааг эзэмшдэг бол таны данс энэ төв дээр нээгдсэн байгаа. Харин анх удаа үнэт цаас худалдан авах гэж байгаа бол шинээр данс нээлгэнэ. Данс нээлгэхийн тулд аль нэг Брокер дилерийн компанийг сонгон зуучлуулах бөгөөд таны иргэний үнэмлэх байхад л хангалттай. Дараа нь та дансаа нээлгэсэн Брокер дилерийн компанидаа худалдан авахаар сонирхож байгаа хувьцаа, эсвэл бондоо захиалах бөгөөд дансандаа мөнгөө байршуулснаар та хүссэн үнэт цаасаа худалдан авна. Мэдээж та өөрийн эзэмшиж байгаа үнэт цаасаа эргүүлж худалдаад мөнгөө гаргаж авч болно. Өнөөдрийн байдлаар брокер дилерийн үйл ажиллагаа явуулж байгаа 49 компани бий.

Yнэт цаасны арилжаа хэрхэн явагддаг вэ?

Yнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төвийн төвлөрсөн хадгаламжид данстай харилцагч бүр өөрийн харилцагч брокер дилерийн компаниар дамжуулан үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй. Yнэт цаасны арилжаа нь үргэлжилсэн дуудлага худалдааны хэлбэрээр явагддаг.
Худалдан авах үнэт цаасны хувьд хамгийн өндөр үнийн санал, худалдах захиалгын хувьд хамгийн бага үнийн санал, үнийн санал тэнцсэн тохиолдолд цаг хугацааны дарааллаар арилжааны программд эхэлж оруулсан үнийн саналын захиалга биелэгдэж хэлцэл хийгддэг. Yнэт цаасны арилжаа тусгай программын дагуу явагдана. Yнэт цаасны арилжаанд зөвхөн МХБ-ийн гишүүн БДК-ийн ажилтан оролцож харилцагчдын захиалгыг биелүүлдэг.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ооги(66.181.160.66) 2018 оны 03 сарын 14

Хувьцаагаа авмаар бна

0  |  0
tseegii(27.123.214.103) 2016 оны 06 сарын 12

18n nas hvreegvi hvvhdvvd odoo huwitsaanii ashig ogohgvi ymu

0  |  0
Top