“А” шарын эсрэг вакциныг абортын хаягдалаас гаргаж авдаг!!!

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Бурхан минь, “А” шарын эсрэг вакциныг абортын хаягдалаас гаргаж авдаг гэнэ шүү!!!

АНУ-ын иргэн доктор Тимоти О’Ши –гийн бичсэнээр бол олон жилийн турш лоббидож эрүүл мэндийн холбогдох статистик тоо баримтуудыг гуйвуулан тайлбарлаж зүтгүүлж ирснийхээ хүчинд “Глаксо Смит Клайн” корпораци “А” шар өвчний эсрэг вакцинаа 2002 оны 1-р сараас үндэстний дархлаажуулалтын товлолд оруулж авсан байна. Энэ вакциныг нь Хаврикс /Havrix/ гэдэг бөгөөд вакцинаа товлолд оруулснаар хэдэн тэрбум долларын ашиг орлогоо зүгээр сууж байгаад л хүртэнэ гэсэн үг аж.

Тэр ч бүү хэл “А” хэлбэрийн шар өвчний эсрэг вакцин одоо үндэстний дархлаажуулалтын календарийн “өндөр эрсдэлтэй бүлэг” гэдэг шинэ бүлэгт орж байр сууриа бататгажээ. Уг нь “А” хэлбэрийн шар өвчин нь хүний ялгадаснаас үүсдэг бөгөөд хүний ам - хоол боловсруулах замаар, ундны усаар, мөн цусаар дамжин хүнээс хүнд эргэн халдварладаг төдийгүй ямар нэг эмчилгээ шаардахгүйгээр 4-8 долоо хоногийн дотор өөрөө бүрэн арилан эдгэрдэг халдварт өвчин гэдэг. Ихэнх тохиолдолд хүнийг далд хэлбэрээр өвчлүүлж өнгөрдөг байна. Энэ өвчин маш хөнгөн учир “А” хэлбэрийн шар өвчнөөр өвчлөөд байгаа хүүхдүүдийн 90 хувь нь энэ тухайгаа мэддэггүй хэмээн бичжээ.

“А” хэлбэрийн шар өвчин нь “В” хэлбэрийн шар өвчнөөс ялгаатай нь хурц халдварынхаа дараа бүрэн эдгэрч арилдаг ба элэгний архаг өвчнүүд буюу цирроз үүсэхэд нөлөө үзүүлдэггүй. А хэлбэрийн шар өвчнөөр өвдөж эдгэрсний дараа хүн насан туршийн дархлаатай болдог гэнэ.

“А” хэлбэрийн шар өвчин бол хувийн ариун цэврийг сахиагүй, амьдралын орчны эрүүл ахуйн нөхцөл маш муу байгаа, хэт олон хүмүүс нэг дор амь зууж байгаагаас үүсдэг өвчин юм. Энэ бол Гуравдахь ертөнцийн, хөгжиж байгаа гэх улс орнуудад “жирийн үзэгдэл” болсон нөхцөл байдал юм. Нямбай ариун цэвэрч, хэвийн хооллож ундалдаг хүмүүс ”А” хэлбэрийн шар өвчнөөр өвдөх өндөр эрсдэл байхгүй юм. “Медлайн” ядуу буурай орнуудад асар олон хүмүүс бохирын татан зайлуулах системгүй орчинд амь зууж байгаа нь “А” хэлбэрийн шар өвчнийг үүсгэж байгаа үндсэн нөхцөл гэж үзэж байна.

Хэдхэн долоо хоногийн дотор өөрөө аяндаа эдгэрэн алга болдог өвчний эсрэг вакцин тарих /эрүүл мэндээ бусниулах, дархлалын системээ гэмтээх/ хэрэг байна уу? Үүнд хариулахын тулд бид бүхэн эхлээд энэхүү шинэ вакцин нь ямар ч аюулгүй гэдгийг батлах судалгаа шинжилгээнүүд ер нь хийгдсэн үү гэж асуух ёстой. Үгүй ээ, ямар ч судалгаа шинжилгээ явуулж байгаагүй байна!

“А” шарын эсрэг вакциныг хүний гаралтай /абортын хаягдал/ холбогч эдийг халдварлуулж тэндээс гарган авсан эсүүдээр үйлдвэрлэдэг. Энэ бол яг үнэн шүү. Нэг хүнийх ч бус, харин нэг том багц вакциныг гэхэд л 1000 гаруй хүний халдварлуулсан эсүүдээс гарган авч үйлдвэрлэдэг байна. Үүнийг зөвхөн төсөөлөөд үз л дээ. Эдгээр эсүүд нь “А” шарын вирусээр урьдчилан халдварлагдсан байдаг. Вирусуудыг шүүж дараа нь формальдегид ба феноксиэталоноор буюу бидний мэдэх антифризээр сулруулж вакциныг үйлдвэрлэдэг байна. Хэзээ нэгэн цагт бид энэ бүхний горыг амсаж төлөөсийг нь төлөх л болно...

2002 онд хэвлэгдсэн “Эмчийн ширээний ном”/1545-р хуудасны 3-р баганад/ эмхэтгэлд “Хаврикс”-ын үйлдвэрлэгч корпораци ингэж бичсэн байгаа.

“Хаврикс” вакцин нь хорт хавдар үүсгэх чадавхитай эсэхийг, генийн мутац үүсгэх чадавхитай эсэхийг эсвэл хүний нөхөн үржихүйн чадварыг гэмтээх чадавхитай эсэхийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Хэрэв үүнийг нь энгийн хэлээр “орчуулан хэлбэл” вакцины тарилга нь хүүхдүүдийг үргүй болгож эсвэл бүүр хорт хавдар үүсгэвэл хэн ч үүнийг мэдэхгүй гэсэн үг юм. Ийм боломжийг хэн ч хэзээ ч судалж байгаагүй байна!

“А” шар өвчинг цорын ганц вирус үүсгэдэг гэж үзэх нь урьдчилсан нэг төсөөллөөс өөр юу ч биш юм. Энэ өвчнөөр өвчилсөн эсэхийг голдуу шинж тэмдэгүүдээр мөн цусанд нь IgM эсрэг биетүүд байгаа эсэхээр оношлодог гэдгийг санаж байна уу. Ийм байхад дөнгөж төрсөн хүүхдийн бүрэлдэж амжаагүй дархлалын системд ч ийм найдваргүй вирус агуулсан вакцин тарьж байгаа нь дор хаяхад хариуцлагагүй хэрэг бус уу?

Дэглэм сахисан тохиолдолд өөрөө аяндаа бүрэн эдгэрдэг, элэгний архаг өвчнүүд үүсгэдэггүй, өвдсөн хүн насан туршийн дархлаатай болдог энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нэрийн доор бүх хүүхдүүдийг энэ өвчнийг цор ганцаараа үүсгэдэг болох нь батлагдаагүй нэгхэн агент вирустэй, дээр нь өчнөөн химийн хорт бодистой вакцинаар тарих нь юуны тулд, ямар хэрэгтэй, хэнд ашигтай юм бэ?

Бүүр вакцин үйлдвэрлэгч нь хүртэл урьдчилан сэргийлэх энэ тарилга нь зөвхөн түр зуурын дархлааг үүсгэдэг гэж мэдэгдсээр байхад шүү?! Энэ нь уг өвчнийг хэсэг хугацаагаар хойшлуулж байгаа хэрэг шүү дээ. Иймээс давтан тарилга хийх шаардлагатай болгож байгаа нь тэр юм. Давтан вакцин нь эхний вакцинтай яг ижилхэн байдаг. Тэгвэл яагаад эхний вакцин нь зөвхөн нэг жилийн дархлаа үүсгэдэг байхад давтан вакцин нь бүх насан туршийн дархлаа үүсгэдэг юм бол? Хэн нэгэн энэ тухай бодож байсан уу, ийм асуулт тавьж байсан уу?

Элгийг гэмтээдэг хурц вирусын халдвар нь өөр хоорондоо олон янз, өөр өөр өвчлүүлэх явцтай вирусуудаар үүсгэгддэг байхад ганцхан янзын вирусыг агуулсан вакцинаар энэ өвчнөөс сэргийлнэ гэдэг бол дор хаяхад хоёр нүүр гаргаж байгаа хэрэг харин муугаар бодох юм бол хүн эмнэлэгийн сохор байдал, бүүр гэмт хэрэг юм. Бүх нийтийн вакцин тарилга нь зайлшгүй шаардлагатай гэдэг нь, үнэхээр ашиг утсаа өгдөг гэдэг нь, ямар ч дагалдах сөрөг нөлөөгүй гэдэг нь хөдлөшгүй батлагдсан байх ёстой. Эсрэг тохиолдолд энэ тухай яриа ч байх ёсгүй юм.

Харин тэгвэл “Хаврикс” вакцин эдгээр шалгууруудын нэгийг нь ч хангахгүй байгаа юм.

Ээлжит нэг ханиадаас ч хүнд бус “А” шар өвчнөөс урьдчилан сэргийлэх нэрийн дор олон талын ноцтой эрсдэлүүдтэй вакциныг хүүхдүүддээ хийлгэх эцэг эхчүүд байхгүй байх аа. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга бол хүүхэддээ амаар энэ өвчин төдийгүй өөр төрөл бүрийн халдварт өвчнүүд дамждаг гэдгийг сайн ойлгуулах, хооллохын өмнө хүүхдээ гарыг нь сайн угаалгаж сургах, элдэв юм амандаа хийхгүй байлгах, буцалгаагүй ус уухгүй байх, гадуур найдваргүй газар хооллохгүй байх ер нь хувийн ариун цэврийн асуудал явдал юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
od (46.205.78.69) 2013 оны 06 сарын 28

biznes l um bna

0  |  0
Top