“Масктай матар”: Ё.Отгонбаярыг ховлосон Х.Цогнойжамц шүүхэд нөлөөлөв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг цагдаад өгсөн иргэн Ч гэх хүний тухай мэдээллийг анх УМБГ-аас хэвлэлийнхэнд өгсөн. Гэтэл хэрэг дээрээ Ч гэгч буюу Х.Цогнойжамц нь УМБГ дахь нэр бүхий танилуудаараа хамгаалалт хийсэн, но-той нэгэн гэдгийг нь хэвлэлийнхэн хөндөх болсон. “Масктай Матар” цуврал түүний тухай өгүүлж байна.  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай хуурай ах дүүсийн харилцаатай түүнтэй холбоотой асуудал дагуулсан мэдээлэл ар араасаа гарсаар байна. Түүний увайгүй үйлдлийн улмаас улс хэчнээн төгрөгийн илүү зардал гаргаж ирснийг асуумаар байна. Учир нь улсаас байнга татаас авдаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайнуудад түүний хувийн бизнес хүчээ авчээ. Тэрээр ил харагдах байдал дээрээ тус уурхайнуудад уул уурхайн том машин механизмуудын сэлбэг, эд анги нийлүүлдэг нэртэй бөгөөд хэрэг дээрээ тэрхүү нийлүүлэлтээ бохир аргаар хийдэг аж. Эх сурвалжуудын хэлдгээр уурхайн ид ачааллын үед жолооч нартай нь тохиролцон машин  механизмуудынх нь эд ангийг эвдүүлчихээд, бодит үнийг нь 4-5 нугалж сэлбэг борлуулж ирсэн аж. Түүний энэхүү шахааг хамтран гүйцэтгэдэг хүмүүс эдгээр уурхайнуудад бий аж.  Бүр урсгал засварынхаа үед 200 мянган доллараар авах эд ангийг  Х.Цогнойжамц эрхмээс 4-5 дахин нугалсан үнээр авдаг гэхээр аргагүй л хуйвалдаан байна гэж харахаас өөр аргагүй юм.

Мөн түүнтэй холбоотой  анхаарал татсан нэгэн мэдээлэл байна. Тэрээр  “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-тай газрын маргаан үүсгээд багагүй хугацаа өнгөрч байгаа аж. Гол нь 1997 онд нийтийн дуудлага худалдаагаар тухайн үеийн  “Үзэсгэлэн яармаг” Улсын үйлдвэрийн газар нь "Гурван гол" ХХК-д  зарагдсанаар "Сарны титэм үзэсгэлэн" ХХК нэртэй болсон байна. Гэтэл “Сарны титэм”-ийн эзэмшил дэх газрын тодорхой хэсэг нь Х.Чогнойжамцын “Тавин лан” компанийнх болчихсон байх нь тэр. Уг нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 75 тоот, Төрийн өмчийн хорооны 1997 оны 116 тоот тогтоолоор нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсний дагуу 1997.06.11-ний өдрийн нийтийн дуудлага худалдаагаар “Үзэсгэлэн яармаг” Улсын үйлдвэрийн газар нь "Гурван гол" ХХК-д 603.100.000 төгрөгөөр зарагджээ. Улмаар 2000 онд өөрчлөн зохион байгуулагдаж, өнөөдрийн байдлаар зургаан гишүүнтэй "Сарны титэм үзэсгэлэн" ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм билээ. "Үзэсгэлэн яармаг" компани УҮГ-ын хувьчлалын тухай танилцуулга, схем зураг, 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 41 тоот Худалдах, худалдан авах гэрээ, 1997 оны 06 дугаар сарын 24-ний өдриин Эд хөрөнгө хүлээлцсэн акт, 1997 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 00109 дугаар Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ зэрэгт зааснаар "Үзэсгэлэн яармаг" компанийн хувьчлагдах хөрөнгийн цогцолборт нийт 28 ширхэг обьект, үүний дотор 187.95 м2 агуулах, түүний гадна талын хашаа хамрагдан хувьчлагджээ. Харин “Сарны титэм үзэсгэлэн" ХХК-д агуулахын барилгын өмчлөх эрх, түүний доорх газрын эзэмшил шилжиж ирээгүй байж.

Улмаар Тавин лан компанийнх болсон аж.Тэгэхдээ шууд Х.Цогнойжамцын мэдэлд очоогүй.  Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07-р сарын 28-ны өдрийн 363 тоот "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалтаар 1200 м2 газар эзэмших, ашиглах зөвшөөрлийг "Монгол Ньюс" ХХК-д тус компаний хувьчлагдсан хөрөнгийн цогцолборт хамрагдсан обьекттой давхардуулан олгосон байдаг. Харин үүнээс дамжин Тавин лангийн мэдэлд ирсэн байгаа юм. Энэ мэт байдал нь илтэд хууль журам зөрчсөн байгааг Сүхбаатар дүүргийн шүүхийн тогтоолоос харж болно. Тус дүүргийн шүүхээс  “...Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 187,95 мкв талбай бүхий хуучнаар “Үзэсгэлэн яармаг” УҮГ-ын агуулахын барилгын өмчлөгч болохыг тогтоосугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн өмчийн хорооноос 335,795 төгрөгийг гаргуулж “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-д олгосугай” хэмээн шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх ийнхүү “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийг  эзэмшигч нь гэдгийг тогтоосны араас Х.Цогнойжамцын “Тавин лан” компани Улсын дээд шүүхэд давж заалджээ. Гэтэл Улсын дээд шүүх  “Сарны титэм”-ийн хувьчилж авсан агуулахыг нураагаад газрыг нь “Тавин лан” компанид өгөх шийдвэрийг гаргасан байгаа юм. Дээд шүүхийн энэхүү шийдвэрт мөнгөтэй, танилтай, том артай  Х.Цогнойжамц эрхмийн нөлөө орлоо гэх зүйлийг эх сурвалжууд хэлж байгаа юм.

“Масктай матар” үргэлжилнэ.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(202.70.43.10) 2013 оны 07 сарын 08

ene yamar*****hun ve

0  |  0
цэдээээээээээээ эээээээээээв(49.0.201.44) 2013 оны 07 сарын 06

ерөнхийлөгчийн тогтоох шудрага ёс авилгатай тэмцэх тэмцэл нэг иймэрхүү л байдлаар эхлэх юм байгаа биз дээ мэдээж энэ нөхөр дээд шүүх захиргааны хэргийн шүүхэд баттай нөлөөлж чаддаг гэж Дархан цаазат газрын дарга Эрдэнэчимэг билүү нэг авгайн нохойд барьдаг мод Өнөрбаярын хахууль авч хийж байдаг ажлын нэг биз

0  |  0
АГАА(49.0.147.167) 2013 оны 07 сарын 04

Энэ Цогнойжамц нөхрийн эсрэг бүхэл бүтэн компанит ажил өрнөж эхэлжээ. МАН-хан ТАТААРЫГ дайлаар мордож байгаа юм байна л гэж харагдаж байна. Сэтгүүлчидийг хөлсөлж намынхаа лидерүүдийн нэгийг унагасан энэ ТОВАРИЩийг ямар ч аргаар хамаагүй харлуулж Отгонбаярыгаа хун шиг цагаан болгох гээд л балиар аргаа хийгээд эхэлж дээ.

0  |  0
Зочин(65.128.6.154) 2013 оны 07 сарын 03

Монголд шударга юм байна у у. Бугд ийм гэдэг айдас торж байна

0  |  0
Sog(76.218.69.21) 2013 оны 07 сарын 03

Otgonbayr ch luivarachin tsognoi ch luivarchin baina.adilhan luivarchid.

0  |  0
Top