“Масктай матар”: Баян Базараа та эрдэнэт хүний амийг, хуультай хамт гишгэлэхээ боль!

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 15

Улаанбаатар хотоос баруун-баруун өмнө зүгт 1300 км-т, Говь-Алтай аймгийн төвөөс 162 км мөн Цээл сумаас баруун зүгт 18 км-т байрладаг Таян нуурын төмрийн хүдрийн ордыг Хятадын Baosteel группын харъяа компани болох Xinjiang Ba Yi Iron and Steel Co., Ltd  болон мөн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг болох Jiquan Iron and Steel Co. компаниуд руу зөөж ирсэн “Алтайн хүдэр” компани өнөөдрийн өдрийг хүртэл Монголын хуулийг гишгэлсэн хэвээрээ л байна. Ямартаа л ХЭҮК Баян Базараа хэмээх эзэнтэй тус уурхайн нөхцөл байдалтай танилцаад, уурхайгаас Бургастайн боомт хүртэлх хатуу хучилттай зам ашиглалтад оруулах хүртлээ төмрийн хүдэр тээвэрлэхээ зогсоохыг шаардсан ч, одоогоор үйл ажиллагаа нь явагдсан хэвээрээ л байна.  Харамсалтай нь хуулийг гууль болгодог тус компани замаас үүдсэн тоосжилтын асуудлаа шийдэхгүй өнөөдрийг хүрсний уршигаар байгаль орчин сүйдсээр байгаагийн сацуу өнгөрөгч зургадугаар сард хоёр ч удаа осол гарч, эрдэнэт хүний амь эрсдэж, нэг хүн хүндээр бэртсэн байх юм.

Тодруулбал, хүнд даацын машинаар тээвэрлэлт хийж явсан Алтай сумын иргэн Т замын тоос их байсны улмаас зургадугаар сарын 18- 19-нд шилжих шөнийн 04.00 цагийн үед осолд орж амиа алдсан. Гэтэл мөн л  энэ сарын 22-ны шөнө хүнд даацын автомашинууд мөргөлдөж, нэг жолооч хүнд бэртсэн ч, эдгээр ослуудын талаарх мэдээллийг Алтайн Хүдэр компани хав даржээ. Уг нь автын осол гэдэг үүднээс аймгийн Замын цагдаагийн газарт бүртгэгдэх ёстой ч гадаа нь үлдчихсэн байна гэхээр анхаарал татахаас яахав. Сонирхолтой нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүдэр тээвэрлэдэг замыг үйлдвэрлэлийн зам гэж тооцдог учраас тус зам дээр гарсан ослын улмаас хүний амь сүйдчихээд байхад замын цагдаад падлийгүй өнгөрч болоод байгаа аж.

Зүй нь үйлдвэрлэлийн зам гэдэгт уурхайн доторх замыг тооцох ёстой атал Алтайн хүдэр компанийн хувьд  Бургастайн Боомт хүртэлх 168 км замынхаа ихэнхийг үйлдвэрлэлийн зам гэж тооцуулж чадсаны ард аймгийн Мэргэжлийн хяналтын газартай сүлбэлдсэн байж болзошгүй байна.

Ер нь бол Баян Базараагийн гэх тодотголтой Алтайн хүдэр компанид монгол хүний амь, Монгол Улсын хууль журам үнэндээ ямар ч хамаагүй харагдаж байна.

Уг нь БОНХЯ-ны Ажлын хэсгээс тус уурхайд хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлагыг “Алтайн хүдэр” компанид  өгсөн. Тэр хүрээнд хэд хэдэн арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх үүргийг өгсөн юм. Тодруулбал,

-Таян нуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168.3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны 06-р сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулах; даалгавар байгаа. Гэтэл энэ оны зургадугаар сарын 15-н өнгөрчихөөд байхад боомт хүртэлх авто замын ажил урагшлаагүй. Хатуу хучилт хийгдээгүй, тоосонд умбасаар байна.Мөн:

- Авто замын хийц, технологи, трасст өөрчлөлт орсон учир өмнө хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд нэмэлт тодотгол хийлгэх ажлыг 2013 оны 05-р сарын 01-ний дотор гүйцэтгүүлэх;

- Таян нуурын уурхайн дотоод зам талбай, Бургастай боомт хүртэлх 168.3 км авто замын дагууд малчин айл өрхүүд олноор суурьшсан болон экологийн ач холбогдол бүхий газруудын орчимд тоосжилтийг бууруулах зорилгоор замын усалгааг тогтмол хийж байх;

- Авто замын дагууд зэрлэг амьтдын нүүдэллэх, дамжин өнгөрөх гарцыг тодорхой судалгааны үндсэн дээр, тухайн амьтны онцлогт тохирсон байдлаар байгуулах шийдлийг тусгайлан боловсруулж гүйцэтгэх;

-Хүдэр тээвэрлэлтийн авто замын дагуух тэмдэг, тэмдэглэгээг хүртээмжтэй болгож, авто тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, жолооч чанарын ур чадварыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Тээврийн газартай хамтран 2013 оны 04-р сарын 15-ны дотор зохион байгуулах;

- Таян нуурын уурхайн баяжуулах үйлдвэрийг 2013 оны 05-р сарын 15, шинээр барьж буй бохир ус цэвэрлэх байгууламжийг 2013 оны 06-р сарын 01-ний дотор Улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах;

-Баяжуулах үйлдвэрээс үүдсэн тоосжилтийг тухайн газрын байгаль, цаг уурын онцлог, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг ашиглан хамгийн боломжит хэмжээнд бууруулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх зэрэг үүргүүдийг хүлээсэн ч, үл тоомсорложээ. Хэрэв энэхүү хугацаатай үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй тохиолдолд уурхайн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах болсноо ажлын хэсэг уурхайн захиргаанд мэдэгдсэн байдаг ч, үйл ажиллагаа нь явагдсаар өнөөдрийг хүрлээ.

Өөрсдийгөө нийгмийн хариуцлага гээчийг өндөр түвшинд ухамсарлаж “Бид орон нутагт чиглэсэн боловсролыг дэмжих, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн зэрэг үндсэн чиглэл, салбарын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх үүднээс тодорхой үе шатуудтайгаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.” хэмээн мэдэгддэг “Алтайн хүдэр” компани зүгээр л хулхин дээр цэцэг ургуулж, эздийнхээ халаасыг түнтийлгэдэг газар гэхээс өөр хэлэх үг алга байна. Баян Базараа та хумсаа нуусан муур царайлж явахаа боливол таарна.

"Масктай Матар" үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.160) 2014 оны 01 сарын 26

Ene uurhaid ajillahad niigmiin hangamj sain, zuvhun Bazariin dood tuvshinii nuhuduuded no baidag.Bazar ch tedendee[Togtohbayr,...]itgeed daatagdag ted n ch gejdee.Ug n menejmentiin zuv hiivel ch MGL-doo tomd orno shuu. Darga,injeneruud tesdeggui gazardaa.Sain boloh boltugai.

0  |  0
zochin(122.201.18.35) 2013 оны 08 сарын 06

hend hamaatai umbe

0  |  0
zochin(122.201.18.21) 2013 оны 08 сарын 06

zaldaa

0  |  0
irgen(122.201.18.50) 2013 оны 08 сарын 01

hujaa bazar hujaa togtohbayar hulhdahdaa garguundaaaaaaaa

0  |  0
Зочин(202.55.180.99) 2013 оны 07 сарын 29

Базараагийн аав чинь хужаагийн эрлийз хүн байсан шүү дээ. Уг гарвал нь хужаа юм чинь юу гэж Монгол хүнд ээлтэй хандах вэ дээ

0  |  0
zochin(202.21.120.178) 2013 оны 07 сарын 16

naad uurhaagaa haalgaad gazar nutgaasaa hoo l doo

0  |  0
жолооч(182.160.9.28) 2013 оны 07 сарын 15

ЖОЛООЧ НАР НЬ УУРХАЙ ДЭЭРЭЭ 45-С ДЭЭШ ХОНОГ НЭГ Ч ӨДӨР АМРАЛТГҮЙ АЖИЛЛААД ГЭРТЭЭ ХАРЬЖ 15 ХОНОГ АМРАХДАА НЭГ Ч ТӨГРӨГНИЙ ЦАЛИН АВДАГГҮЙ ЮМ БАЙНЛЭЭ

0  |  0
жолооч(182.160.9.28) 2013 оны 07 сарын 15

ХҮДЭР ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХӨЛСИЙГ ЖОЛООЧ НАРТ ДЭНДҮҮ БАГААР БОДДОГ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ НЬ ШАЛГАДАГ ХЯНАДАГ ГАЗАР БАЙНА УУ? ЭНЭ КОМПАНИД АЖИЛЛАЖ БАЙГАА ЖОЛООЧ НАРТ ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГ ЯВАГДААД БАЙНА ШҮҮ

0  |  0
жолооч(182.160.9.28) 2013 оны 07 сарын 15

АЛТАЙНХҮДЭР АРАЙ ДЭНДҮҮ ШҮҮ ЖОЛООЧ НАР НЬ ХҮДЭР ТЭЭВЭРЛЭХГҮЙ Л БОЛ НЭГ Ч ТӨГРӨГ АВАХГҮЙ УЧРААС НОЙР ХООЛОО ХАСАН БАЙЖ ЯВДАГ НЬ НОЦТОЙ АВААР ОСОЛ ГАРАХ ГОЛ ШАЛТГААН БОЛДОГОО

0  |  0
зочин(182.160.9.28) 2013 оны 07 сарын 15

ШИНЭЭР АЖИЛД ОРОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭГ ЗААВАЛ ”SKY” ГЭХ ХУВИЙН ЭМНЭЛЭГТ 40000 ТӨГРӨГ ТӨЛӨӨД ИР ЭХНИЙ ЦАЛИНТАЙ ЧИНЬ ӨГЧИХНӨ ГЭЖ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛААД ХУВИЙН ЭМНЭЛГИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ ХУЛХИДДАГИЙГ БАЗАРАА МЭДДЭГ БОЛОВ УУ? АЖИЛЧИД МӨНГӨӨ АВМААР БАЙНА ХААНА ХАНДАХ ВЭ? ”МАСКТАЙ МАТАР” ТУСЛААРАЙ

0  |  0
aav(203.194.114.200) 2013 оны 07 сарын 15

ene uurhain nuuts noyonton anhnii erunhiilugch P.ochirbat gsn shuu.hamag bayalagiig mini hyatad ruu zooj duuslaa humuusee.

0  |  0
star(203.194.114.200) 2013 оны 07 сарын 15

ene uurhai ih toosjilttoi urdah zamaa 1 metriin tsaanaas l harahgui bolno. baigali geheesee erdenet hunii ami hohirch bn.

0  |  0
Top