Дэлхийн шилдэг номоор ”Чингис хаан” шалгарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27


"Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис  хаан" ном Аmazon.com-ын 2011 оны шилдэг сонсдог номоор шалгарлаа. Уг номыг Эрдэмтэн Жак Уэтерфорд туурвисан байна.  Тус бүтээл нь Amazon.com-ын оны шилдэг аудио ном шалгаруулах тэмцээнд  Лаура Хилленбрандын “Мохошгүй” гэдэг бестселлер номтой өрсөлдөж ялалт байгуулан финалд үлджээ. "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис  хаан" ном дэлхийн хорь гаруй хэлээр хэвлэгдэн гарч олон улсад худалдаалагдсан тоогоороо тэргүүлж байсан. Мөн  “Нью-Йорк таймс” сонины бестселлер, Монголын “Интерном” их дэлгүүрийн 2009, 2010 оны Грандбүүк болж байжээ.
“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”  ном нь Монгол овог аймгуудын уламжлал, дайн тулалдааны дундуур Чингис хаан хэрхэн өсч өндийсөн хийгээд монголчуудын иргэншлийн өрнөл хөгжлийн үнэн түүхийг өгүүлдэг ажээ.  Түүхийг цоо шинээр харсан энэхүү бүтээл нь Чингис хааны  урьд үзэгдээгүй түүхийг өгүүлээд зогсохгүй орчин цагийн дэлхий ертөнц хэрхэн бий болсон талаар дахин эргэцүүлэхийг уншигчдад сануулсан бүтээл болсноороо онцлог юм.


Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top