“Масктай матар”: Төсвийн хөрөнгөөс тэрбумаар нь завшсан Н.Түмэндэмбэрэлийн хэрэг АТГ-т шилжжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

 “Масктай матар” цуврал Эрүүл мэндийн яамны Төрийн  нарийн  бичгийн  дарга асан Н.Түмэндэмбэрэлийн тухай өгүүлнэ. Түүнийг улсын төсвийн хөрөнгөөс 1.7 тэрбум төгрөг хувьдаа завшсан, Эрүүгийн  хуулийн 150.3 буюу “Байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, өнгөрөгч дөрөвдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан юм. Албаны эх сурвалжуудын өгүүлж буйгаар түүний гэм буруугийн асуудал тогтоогдож байгаа аж. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Н.Түмэндэмбэрэл нь өөрийн ажилладаг Эрүүл мэндийн яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг шалгаруулахдаа өөрийн эзэмшлийн компаниа шургуулж, мөнгө цохиж ирсэн хар туршлагатай нэгэн юм.

Тодруулбал, 2005 онд байгуулагдасан Лабтех ХХК нь түүний мөнгө луйвардах гол хэрэгсэл болжээ.  Өөрийнхөө компанийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой. Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх вакцин, биобэлдмэл, лабораторийн урвалж бодис, оношлогооны бэлдмэл зэрэг олон улсын чанартай зах зээлд нийцсэн бараа бүтээгдэхүүнүүдийг ханган нийлүүлэх, баталгаат засварын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн рекламддаг. Гэтэл бодит байдал дээр  “Лабтех” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулж, капитал засвар хийсэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлэхдээ хуурамч бичиг баримт үйлдэж төсвийн хөрөнгөөс завшжээ.

Луйвар хэрхэн хийгдсэнийг тодруулбал Эрүүл мэндийн яамнаас П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлэгт цахилгаан соронзон оношлогооны аппарат “MRI” нийлүүлэх тендер зарласан бөгөөд “Монос фарм”, “Лабтех” “Мон Ортомед”, “Пролианс” гэх дөрвөн компани тендерт өрсөлджээ. Харин тендерийн дүн гарахад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлийн Лабтех” ХХК-нд тендерийн эрх өгчээ. Энэ нь Н.Түмэндэмбэрэл албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан явдал байжээ. Тэгээд ямартай ч  “Лабтех” ХХК 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий “Philips” фирмийн “Intera 1.5T” маркийн “MRI” аппарат нийлүүлэх болсон байгаа. Улмаар Н.Түмэндэмбэрэл нь “Лабтех” ХХК-нд тоног төхөөрөмжийн мөнгийг шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичгийг 2012 оны гуравдугаар сарын 28-нд Сангийн яам руу илгээсний дагуу,  3 дугаар  сарын 30-нд Сангийн яамнаас “Лабтех” ХХК-ийн Голомт банк дахь 1105020658 дугаарын дансанд 1.735.000.000 тэрбум төгрөг хийсэн байдаг.

 Гэтэл нэг сонирхолтой зүйл болсон нь “Лабтех” ХХК нь дээрх мөнгөний 1.720.000.000-ийг нь “Саммитмедикал сервис” ХХК-ийн дансанд шилжүүлснээр Эрүүл мэндийн яам болон “Лабтех” ХХК хоёрын хооронд хийсэн гэрээний  18.1-д заасанчлан  “Ямарч тохиолдолд гэрээний үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэх заалт болон бусад заалтуудыг зөрчсөн явдал болсон байгаа юм. Учир нь тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гэрээгээр хүлээсэн “Лабтех” ХХК нь  “Саммитмедикал сервис” ХХК-иар ажлаа гүйцэтгүүлжээ. Тэгээд бас гэрээний дагуу бол 2012 оны зургаадугаар сард үйлдвэрлэгдсэн шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх ёстой байтал  “Philips” компанид капитал засвар хийлгэсэн хуучин аппарат нийлүүлсэн байгаа юм.

Уг нь 3 дугаар эмнэлгийн зүгээс тэрхүү аппаратыг нь хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Гэтэл Н.Түмэндэмбэрэл нь “Саммитмедикал сервис” ХХК-ийн захирал Б.Түвшинжаргалын нөхөр ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгч С.Батзоригтой хуйвалдаж байгаад нийлүүлж санаа амарчээ.

Тэрчлэн одоо Н.Түмэндэмбэрэлд холбогдох хэрэгт “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргал, Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал, “ГССҮТ-ийн тасгийн эрхлэгч С.Батзориг нарын зургаан хүн шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Мөн Н.Түмэндэмбэрэлийн нууц амраг н.Мөнхтуул гэх эмэгтэйн данснаас их хэмжээний мөнгө илэрсэнтэй холбогдуулан шалгаж эхэлсэн талаар ч яригдаж байгаа.

Төрийн хариуцлагатай албанд сандайлж суучихаад хувь эрх ашгаа бодож ажилладаг этгээдүүдийн бодит жишээг Н.Түмэндэмбэрэлд холбогдох асуудлаас харж болохоор байна.

“Масктай матар” үргэлжилнэ.

Б.Итгэлт

 

 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nn(124.158.107.48) 2013 оны 11 сарын 23

ter nuuts amrag munkhtuul geed bga nuhriig bas hamt horikh heregtei. naaduuld chin ushuuch ym bga ene yu ch bish baliar novshnuud

0  |  0
zochin(63.226.223.69) 2013 оны 08 сарын 02

Elbegdorj bolon omnox eronxiilogchdoos exluuleed toriin alba xashij baisan ene terbumtanguudig bugdiig ni shalgaj shudargaar shuux zorigtoi aavin xuu baina uu? Mongolin xorongiig xedxen luivarchin gartaa atgachixaad baigaag tertbumtan ner zuugeed yavj baigaad unexeer zevuu xurch baina.

0  |  0
Ulaan(202.179.2.194) 2013 оны 08 сарын 01

Hulgaich nariin hulgailsan hurungiig huu huraajard tumend tom emneleg barij uguh yostoi

0  |  0
Yoyo(213.166.199.66) 2013 оны 08 сарын 01

Yasan bayn mogol ve ? Ter bum gedeghvnii heleh too monvv ? Ydaj say gevel ?zvtgeed zvtgeed 10 jil d hvn. Ter bumiig oloh uuu ?Aimshigtai

0  |  0
mongol(211.246.71.87) 2013 оны 08 сарын 01

Davarsan iimerhuu novshnuudiig horiod tsailgaad ogooch hunii mosgyi hyataduudaasaa yalgagdahaa bsn novshuud bygd laigaa edleerei

0  |  0
irgen(202.55.191.35) 2013 оны 08 сарын 01

G A H A I

0  |  0
Top