Motorola компани ухаалаг гар утсаа толилуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

АНУ-ын Motorola компани ухаалаг гар утсаа танилцуулжээ. “Moto X” нэртэй ухаалаг гар утсыг Нью-Йорк хотноо пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан юм. Шинэ ухаалаг гар утас нь 4,7 инчийн дэлгэц, хоёр камертай бөгөөд Android 4.2 системтэй гэнэ. Гадна талын корпусыг олон өнгөнөөс сонгож болно.  Google компани өнгөрсөн онд Motorola компанийг худалдаж авнаас хойш гаргасан ухаалаг утас юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top