Хөшөөтийг хятадуудад дамласан У.Барсболд Виржинийн аралд нууц компаниа бүртгүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Нэг хувь хүн, нэг иргэн, нэг гишүүн орлогоо мартсан юм уу, нуусан тухай асуудал биш.  Харин Монгол төрийн сайд хүн гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудлын тоо дахиад нэмэгдлээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн байгаль орчны сайд асан, Худалдаа үйлдвэрийн яамны дэд сайд асан У.Барсболд  2006 оны 4 дүгээр сарын 28-нд Их Британий Виржинийн  аралд  Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг бүртгүүлэн, нууц дансаа нээжээ.

Тэгэхээр Хөшөөтийн уурхайгаар гараа угаасан гэгддэг У.Барсболд эрхэм идэж ууснаа урсгах чиглэлээ сайд байхдаа сайтар тодорхойлсон бололтой юм. Тэрээр хятад болон Хонконг дамжин цагаан захтны хэрэг зохион байгуулж авилгын сүлжээ үүсгэн улсын онц их хэмжээний хөрөнгө мөнгө идэж шамшигдуулдаг бүлгийн толгойлогч гэдгээрээ алдартай Лю Ай Данг гэгчтэй хүртэл холбоотой байдаг. Учир нь Лю Ай Данг нь АНУ, Хонконг дамжин олдохгүй нэг хэсэгтээ эрэн сурвалжлагдаж байгаад 2006 онд Монголын баруун хязгаар дахь Ховдын хөшөөтийн ордын үндсэн хувьцаа эзэмшигч болон тодорсон байдаг.

Тэрээр Хөшөөтийг нутаг нэгтэн гурван нөхрийн хамтаар хуваан эзэмшсэн байдаг. Тодруулбал,

-Лю Чэнг Лин /Лю Ай Данг/- нийт хувьцаа: 1,625 тэрбум буюу 25% .Үнэ:16,1 тэрбум юань

-Лү Лиан Чэнг/Ло Ли Шинг Саймон Ло/- нийт хувьцаа:1,169 тэрбум буюу 18%.Үнэ:11,6 тэрбум юань

-Жэнг Жиа Чунь-нийт хувьцаа:3,63 зуун сая буюу 5,6%.Үнэ:3,6 тэрбум юань

-Жэнг Үй Тунг-нийт хувьцаа:2,2 зуун сая буюу 3,4%.Үнэ:2,2 тэрбум юань гэх мэдээлэл 2008 он байдлаар байдаг.

Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход Хөшөөтийн эзэн хятадууд нэрээ дураа хүрсэн үедээ өөрчилдөг байж. Тэрчлэн У.Барсболд нь 2006 онд Ли Сиао Мин, Ван Лу Тан нарын хамтаар Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг Виржиний аралд бүртгүүлсэн байгаа нь, Хөшөөтийн хятад эзэдтэйгээ хамтран хийсэн ажил байхыг үгүйсгэх аргагүй юм.

Ямартай ч өдгөө стратегийн орд болгох учиртай гэгдэж буй Хөшөөтийн орд анх Дарви сумын харъяат  Б.Батням гэх хүний нэр дээр байсан байдаг. Тэрээр өөрийн “Хэнсул” ХХК-ийн нэр дээр хайгуулын 19, ашиглалтын 9 нийт 28 лицензийг 2004-2007 оны хооронд эзэмшиж байж. Харин  У.Барсболд Б.Батнямыг залилан тэдгээр 28 ширхэг лицензийгЛю Чэнг Лин/Лю Ай Данг/ болон Саймон Ло нарт зарсан байдаг. Тэгж л нөгөөх алдарт ” Mongolian energy corporation” буюу “МоЭнКо”ХХК байгуулагджээ.

Уг нь эл асуудлаар У.Барсболдод холбогдох №21147404 тоот хавтаст эрүүгийн хэргийг 2012 оны 12 сарын 27-нд үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байдаг ч, У.Барсболд ямар арга чаргаа хэрэглээд байдаг юм бэ гэмээр эрх чөлөөтэй гараа савчин алхалж явна.

Мөн У.Барсболдтой холбоотой хуудуутай асуудлыг өгүүлэхэд тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд хан уул, Туул, Тэрэлжийн эргэн тойрон дахь 4000 га газрыг зарж, их хэмжээний мөнгө завшсан луйварчин гэгддэг. Түүнийг БОЯ-ны сайдаар ажиллаж байхдаа тусгай хамгаалалттай бүсийн газруудыг хууль бусаар зарсан гэх үндэслэлээр 2006.2.21-ний өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйл 263.2 ,268 ,268.2-р зүйлд заасанчлан эрүү үүсгэн №20646066 тоот хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч, уг хэрэг  “Түмэнхүү”-гийн хэрэг гэгдэн өөр нэгэнд тохогдоод дуусчээ. Түмэнхүү гэдэг нь У.Барсболдын ах У.Барбарихийнх нь эхнэрийн ах аж.

Тэгэхээр Монгол нутгийн газар шороо, баялгийг дур зоргоороо зарж хүүдэгнэдэг У.Барсболд мэтийн нөхдүүдийн балгийг засах ажлыг төр засгийн зүгээс хийх ёстой болоод байгааг энд тодотгоё. Хэрэв манай талаас стратегийн ордын жагсаалтдаа Хөшөөтийг албан ёсоор багтаачихвал  Хөшөөтийн ордыг дураараа эзэмшиж, дургиж ирсэн гэгддэг  “Мон Эн Ко” ХХК-ийн буюу Хятадуудын хувь эзэмшлийн  асуудал ч албан ёсоор босч ирэх юм. 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зояин(87.96.114.93) 2013 оны 08 сарын 11

Ядарсан айлын охин биеээ хужаа нарт унэлсэн гээд усээ хусуулж интэртэд тавиулж задарсан энэ балиар амьтан хужаа нартай нийлж эх орноо цоломсон энэ луйварчин яах бол засаг торд ийм муу эх орон ч сэтгэлгуй луйварчид улсын сан хоморогийг хоосолж ард тумэн туйлын ядуу амьдарч охид бусгуйчууд амьдрахын эрхэнд ьиеээ унэлж байна энэ айхтар тэр аагтай омогтой ходолгоонййхон энэ луйварчингийн усийг авгай хуухэд аав ээжтэй нь хамт хусаал огооч ниигэм бухимдалаар дуурч бна дарга сайд еронхийлэгч нар тансаглаж хулгайлж дуусаагуй юу

0  |  0
mongol(175.223.25.162) 2013 оны 08 сарын 11

Alaachee iimerhuu novshnuudiig mongoliin mini gazaraas zarsan buhen uhvel taarna

0  |  0
mgl(202.21.113.141) 2013 оны 08 сарын 11

ene darhlagdsan hulgaichiig hezee shalgah yum boldoo. BOGD uuliig zarsan hulgaich nariin neg shu de.

0  |  0
bataar(203.91.119.100) 2013 оны 08 сарын 10

Elebgee Barsbold HatanbaatarPurevochir/Toriin albanii zovlol/ neg mafiin buleg

0  |  0
tulga(202.179.15.221) 2013 оны 08 сарын 10

BARS BOLDIIGOOS IKH YUM GARNA DOO ENE HUNIIG SHOROND YWUULSAN CH BAGADANA

0  |  0
Medee(122.201.18.32) 2013 оны 08 сарын 10

Ли Сяомин гэдэг чинь Бороо Ероогийн томрийн уурхайн гол эзэн. Барсболд бол тэр томрийн уурхайн нууц ноен байх л даа

0  |  0
hovdiin hujaa(103.11.195.192) 2013 оны 08 сарын 10

Yaduu amidarch baigaa Mongolchuudiin hen ni ch ene luiavarchniig alchih erhtei.

0  |  0
zochin(202.21.105.98) 2013 оны 08 сарын 10

chinghis khaan ii umnu nugel uildlee de

0  |  0
JAGAR(202.179.2.189) 2013 оны 08 сарын 10

EN MUU NOXOIN GOLOG UDAXGUI SHORONDOO ORNOO CHI

0  |  0
mgb(180.235.178.57) 2013 оны 08 сарын 09

saihan hulgaich l gj bodoj bna

0  |  0
jagaa(203.194.115.183) 2013 оны 08 сарын 09

omxi xujaag duujil

0  |  0
өа(122.201.18.156) 2013 оны 08 сарын 09

эрэлийн хулгайч нарын хэргийг шалгах хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.55.191.35) 2013 оны 08 сарын 09

сайн зохиол бичих юм аа.Барсболд өөрөө Мянганбаяр шиг 1 удаа ч болов дуугараасай даа.Төвөгтэй юм.

0  |  0
ө(122.201.18.129) 2013 оны 08 сарын 09

муусайн луухааны хулгайчид. Эрдэнэбаатар чинь луухааны хүүхэд л дээ.

0  |  0
ө(122.201.18.16) 2013 оны 08 сарын 09

эрэлийн эрдэнэбаатарыг шоронд хийх хэрэгтэй. зайсангийн олон газрыг луухаанд өгсөн хулгайч шүү.

0  |  0
ө(122.201.18.2) 2013 оны 08 сарын 09

Наад луухаан чинь ажлаа л хийж байна даа. Эрэлийн Эрдэнэбаатар гэаж бас нэг хулгайч бий. Хоёуланг нь шалгах хэрэгтэй. Ховдын луухаанууд хужаад их юм зарсан шүү.

0  |  0
lham(76.29.58.237) 2013 оны 08 сарын 09

Iim muuhai humuus baigaad l baih yumaa...buu nar mini buruutai enebuzar humuusiig tseerluulj uguurei.

0  |  0
zochin (202.21.115.35) 2013 оны 08 сарын 09

Barsboldtoi hamtran baigal orchnii munguur bayjsan Luivarchin Navayundengiin Oyundari gej tanhai avga bga . Ene megtei Hotiin darga asan Munkhbayariig darga baih ued n Beejind suuh bie tuluulugch bolj Chinba d bga. Luivardsan munguuru Blue Moncenteiig bosgoj Odoo tend n erh medeltnuud bolon Khovdiinkhon tsugladag Bolson Uuru nuhurt Chingisteigee Gadaadiin ornuudar amrch tansaglaj yavna.... Ene avgain hiisen balg idsen munguug baigal orchnii buh humuus mednee...

0  |  0
::::(182.160.3.247) 2013 оны 08 сарын 09

энхбаярынудирдл агандорлхийсэнб айжтаараа....

0  |  0
Зочин (49.0.136.72) 2013 оны 08 сарын 09

БОЯ -ны сайд байхдаасамрын олон лицензээр тоглож байсан даа. Хөдөлмөрийн аварга Аварзэдгуайд найдсан комваний нэр дээр олон хоног гүйлгэж байж гадагш гаргах зөшөөрөл өгөөд маргааш нь сонин дээр леценз хаасантушаал гаргаж өвгөнөөр тоглож басан луйвахчин даа!!!!

0  |  0
zochin(103.11.195.145) 2013 оны 08 сарын 09

ene******kheden jil amidrana geji ingeji khulgai khiiji pizdadaji baidag baina aa . ulsaa khdaldsan iim muusain durakuudiig ustgaach .uzen yadaji baina

0  |  0
Top