МАН-ын хувь заяа зартай панзчины гарт орох нь

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Удаа дараа ялагдаж, өдгөө амь тавих дээрээ тулаад буй МАН-ын хувь заяа тунчиг бүрхэг байна. МАН-ын нэр нүүрийг баасдаж хэдэн арван жилийн турш хормойноос нь хойш чангаасан “Х” гэх цусан толбоноосоо салчихвал л нэр цэвэр, нүгэл үгүй болно хэмээн эндүү тооцоо хийсэн шинэчлэгчид анхнаасаа л хазгай гишгэсний гор өдгөө гарч буй.

Улстөрд хөл тавьж гэрлийн хурдаар дээшээ цойлсон У.Хүрэлсүх тэргүүтэй залуус МАН-ын маанийг унших “чухал” алхамуудыг хийж намдаа “хувь нэмрээ” оруулсан нь олны нүдэнд ил цагаан болсон явдал. Гэсэн ч ахаасаа сургамж авч чадаагүй, хал үзэж хашир суугаагүй залуус хөөрхий болсон намаа шинэчлэнэ хэмээн буруу цагт буруу тооцоо хийн дахиад л голыг нь самардаж эхлэв.

Ёстой л үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр УИХ болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль гээд шил дараалсан сонгуулиудад далаараа цэвэр тавиулсан тэд өрсөлдөгчөөсөө бус өөрсдөөсөө бурууг эрж эхэлсэн нь зөв ч цагаа олоогүй тэмцэл нь тэгсхийгээд намжсан. Гэхдээ өдгөө нам дотор “цусгүй дайн” ид үргэлжилж байна. Намын дарга Ө.Энхтүвшингийн хөлнөөс нь чангаасан залуусыг фронтыг далдаас удирдагчид ч хэд хэд бий. Хамгийн түрүүнд МАН-ын генсек асан У.Хүрэлсүхийн нэр дуулдаж байна. Тэрбээр хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн сайн дураар татгалзаж дуулиан тарьж байсан цас ихтэй аавын хүү. Хүндтэй нь алхаж ордог, хөрөнгөтэй нь цацаж хүрдэг тэр өндөрлөгөөс өөрийн дураар буцчихсан тэр хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг яс махаараа мэдэрсэн нэгэн. Тиймдээ ч ширээ сандалтайгаа зууралдаад байлгүй тас хийсэн шийдвэр гарган чөлөөлөгдсөн хэдий ч өдгөө МАН-ын даргын суудал руу зүтгэж буй нөхдүүдийн нэгдүгээрт бичигдэж байгаа. Гэсэн ч өнгөрсөн сонгуулиар намаа ялагдуулсан гэх  хэмээн чичлүүлж чичлүүлчихсэн түүнд итгэл хүлээлгэж намын даргаар сонгоно гэдэгт итгэхэд бэрх. Гэхдээ л туулайн чинээ цагааныг уулын чинээ хараар дарчихдаг хорвоо юм хойно түүний дэглэсэн жүжиг амжилттай болж намын даргын суудалд тухлахыг үгүйсгэх аргагүй.

Түүний дараа саяхан эх орондоо эргэж ирсэн МАН-ын дарга асан С.Баяр бичигдэж байгаа. Эх орноосоо харь хол амьдарч, залуухан гэргийнхээ төрүүлж өгсөн хэнз хүүгээ эрхлүүлэн улстөрөөс хөндийрсөн түүнийг хуучин суудлаа санагалзан эргэж ирсэн хэмээж буй. Тиймдээ ч намын гишүүд, залуус нь хөдөлгөөнд орж шинэчлэлийн чимээ сонсогдож эхэлсний дараа эх орондоо хөл тавьж, Тусгаар тогтнолын цагаан байраар үе үе үзэгдэх болсноо шат ахиулан төрийн орноор гүйдэлтэй болсон нь улстөрийг орхих бодолгүй байгаагийнх гэх. Үүнээс гадна Оюутолгой, Рио тинтотой холбоотой асуудалд ач холбогдол өгөн ийн гүйх болсон гэх нь ч байна. Түүнд намын дарга болох шанс бий.

Гэтэл дээрх хоёр эрхмээс гадна намын даргын суудал өөд зүтгэх нөхдүүдийн тоо хоёр гурваар зогсохгүй байгаа. Тухайлбал экс Ерөнхий сайд Сү.Батболд намын даргаар ажиллах сонирхолтойгоо удаа дараа илэрхийлж, бас ч үгүй хөөрхөн гэгчийн сценари зохион түүнийгээ найруулж дэглэж яваа гэнэ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах шахсан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ч намын дарга болохоос буцахгүй байгаа аж. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж болсон юм, намын даргын ажлыг хийэ болох байлгүй хэмээн өөртөө ташуур өгч ёстой л дур эзнээ голохгүй гэгчийг харуулж байгаа ажээ. Энэ мэтээр намын даргын суудлын төлөөх аян дайнд мордсон нэр дэвшигчидээс хамгийн өндөр магадлалтай байгаа нь М.Энхболд.

Хотын даргын суудалд байхаасаа эхлээд л нэр нь муудаж, газрын наймаачин, панзчингаараа цоллуулж буй тэрбээр улстөрд өвдөг шорооддоггүй нь гайхалтай. УИХ-ын сонгууль болж л байдаг, М.Энхболд ёс юм шиг чуулганы танхимд сууж л байдаг дүр төрх сүүлийн хэдэн жил тасарсангүй. Хэр барагтай дуу нь ч гардаггүй тэрбээр үүнийхээ хажуугаар Шадар сайд, УИХ-ын дэд даргын албанаас уяатай юм шиг холддоггүй нь албан тушаалын даллагатай гэмээр. Хотын газрыг тэр чигт нь худалдалчихсан гэгддэг зартай панзчин өдгөө намаа толгойлох яриа хэлэлцээрээ хийж, өөрийн халаасны нөхдүүдээрээ хүрээлүүлэн нам доторх PR, ухуулга сурталчилгаа, гар өргөх хүмүүсийнхээ тоог бүрдүүлж байгаа гэх. Ер нь түүний ирээдүй тодорхой болж, МАН-ын хувь заяа зартай панзчины гарт орох нь тодорхой болчихсон гэх “бор шувуу” Тусгаар тогтнолын ордонд аль хэдий нисчихэж. Харин одоо ирэх 10 дугаар сард товлогдоод буй намынхаа их хурлаар л өөрийгөө баталгаажуулах л үлдээд байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amjilt(180.149.78.20) 2013 оны 08 сарын 31

Chadna aa

0  |  0
Бат (49.0.159.148) 2013 оны 08 сарын 24

хэн чбайсан хамаагүй гагцхүү Хувьсгал-т гэдэг үгнээс үл айгч хүн байх учиртай. сөнөж мөхөж400-хан мянган хүнтэй байсанМонголыг жинхэнхувьсгал-

0  |  0
Zochin(125.152.10.126) 2013 оны 08 сарын 24

Ardiin nam gej bgaad xereggyi bolj dee.iimerxuu xumuuseesee salj chadaxgyi.urid ni ene darga nar yuch xiij buteej chadaxgyi idej uuj l chaddag bsan.

0  |  0
Зочин(182.160.43.171) 2013 оны 08 сарын 22

М. Энхболд шиг нэр хүндгүй хүн МАН-д хэрэгтэй гэж үү

0  |  0
car(203.91.117.4) 2013 оны 08 сарын 22

eertee l zoriulg baahan um bizcen um uu daa

0  |  0
\\\\\(27.123.213.197) 2013 оны 08 сарын 21

enh bold namin darga bolbol ardin nam duusaa harin hurelsuh hamaagui iluu

0  |  0
irgen(103.11.195.189) 2013 оны 08 сарын 20

demjij bna. enkhbold hiij chadna

0  |  0
setgel(202.70.46.206) 2013 оны 08 сарын 20

Дандаа л луйварчдын нэр дурдагдаад байншдээ. Би ер нь намаасаа гарлаа

0  |  0
зочин(103.11.195.186) 2013 оны 08 сарын 20

өөр тэгээд хэн байгаа юм?

0  |  0
zono(182.160.46.209) 2013 оны 08 сарын 20

Muu hvn

0  |  0
um ma ni bad me hum(203.91.117.4) 2013 оны 08 сарын 20

ee hoorhii MAN um ma ni bad me hum

0  |  0
N.Enkhbold(203.91.117.4) 2013 оны 08 сарын 20

ter gazriin naimaachin chini M.Enkhbold bish Badamjunaitan baikhgui uy daa.M.Enkhbold zugeer l garyn useg zursan baikh

0  |  0
ха(202.179.11.58) 2013 оны 08 сарын 20

гое гоедэмжиж байна яаг таарна

0  |  0
zochin(182.160.42.218) 2013 оны 08 сарын 20

Ene tuv aimgiinhiig bayar bolgonoor ayga hadag mungu uguud l teseed baigaam daa.Tuv aimgiinhan yamart ch avilagach baisan mungutei nugasgvi dee.

0  |  0
Bi(202.72.245.252) 2013 оны 08 сарын 20

Ene hed hend ch hereggui

0  |  0
сайн сайн(202.70.34.56) 2013 оны 08 сарын 20

энэ дутуу сүхдүүлсэн үхэр МАН-ын дарга болбол намынх нь сөнөлтийн зам шулуудах цаг хугацаа түргэсч сайн л биздээ.

0  |  0
BI MEDNE(103.11.195.157) 2013 оны 08 сарын 20

MONGOLCHUUDAA ENE HYNIIG ULS TOROOS HOLDUULAHGYI BOL URAGSHAA YILCHILCHEER BAIGAAD ODOO ZARAH CH GAZARGYI BOLSON SHYY. DEESHEE GARAH HYNIIG YAS YNDSIIG NI SAIN SUDALDAG HUUCHNII YED BOL ENE HURLIIZIIG HEZEE CH DEESH NI GARGAHGYI BAILAA.OVOO NI HYATAD GEDGIIG UB-IIN HUUCHCHUUL MEDNEE.

0  |  0
zochin(103.11.195.130) 2013 оны 08 сарын 20

iim khun nertei sugnuud yagaad arilaasai bilee

0  |  0
Зочин(103.9.90.98) 2013 оны 08 сарын 20

Энэ гарч ирвэл Ардын нам нэг мөсөн сүрэл мөхөл рүүгээ явж байгаа нь тэр улаанбаатарыг өнөөдөрийн там болгосон хүн чинь энэ хүн шүү дээ арай ч дээ өөр хүн олдохгүй байгаа юм байхдаа

0  |  0
Top