Ц.Дэлгэрмаа: Би ор сураггүй алга болоогүй бас бусдыг залилдаг хүн ч биш

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Уруулын будаг” хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмааг “Их хэмжээний мөнгө залилаад сураггүй алга болсон” гэх шалтгаанаар эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл сүүлийн хэд хоногт газар авсан. Эх сурвалжийн мэдээлснээр бол түүнийг “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд түүнийгээ буцааж төлөлгүй Солонгос яваад тэр чигтээ ор сураггүй алга болсон хэмээсэн. Энэ талаар тодруулахаар “Уруулын будаг” хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмаатай холбогдож дараах хариултыг авлаа.

-“Зоос банк”-наас зээл аваад ор сураггүй алга болсон гэх мэдээлэл гараад байгаа. Солонгос явахын тулд зээл авсан юм уу. Зээлийнхээ талаар тодруулаач?

-Ор сураггүй алга болсон хүн ингээд утсаа аваад өөртэй чинь ярих уу /инээв/. Манай хамтлаг 2002 онд 3 дахь цомогоо гаргахаар Зоос банкнаас 12-13 сая төгрөгийн зээл авсан. Тухайн үед энэ мөнгөөрөө цомгоо хэвлүүлээд л дууссан юм. Анх зээл авахдаа бид тооцоо хийж үзээд шинэ цомогоо  худалдаанд гаргаад түүнийхээ борлуулалтын мөнгөөр зээлээ төлнө гэж тооцоолж байсан боловч яг үнэндээ зээлийг хурдан хугацаанд төлөх боломж гараагүй. Борлуулалтын орлогоосоо зээлээ төлсөөр байгаад 4 мянга орчим ам.долларын зээл үлдсэн юм. Тэрийг нь би дангаараа төлж эхэлсэн. Сүүлд 1520 ам.доллар үлдэж үүнийг нь 2006 онд манай ээж “Зоос” банкны ажилтанд өгснөөр өр дууссан юм. Гэтэл хэсэг хугацааны дараа эрэн сурвалжилж байна гэсэн асуудал гарч ирэхэд бид гайхсан. Учрыг нь асуутал “Та Зоос банкинд 1520 ам.долларын өртэй байна гэсэн”. Ингээд өр төлбөрийг нь өгчихсөн байхад яагаад асуудал гараад ирэв гээд манай ээж холбогдох албаны хүмүүсээс нь асууж тодруулаад учрыг нь олсон.

-Яагаад төлөгдсөн зээлийг дахин сөхөж бүр эрэн сурвалжилж байна гэсэн зар гаргасан юм бол?

-Зээлийн сүүлчийн үлдэгдэл болох 1520 ам.долларыг өгөхдөө ээж маань ажил дээрээ өгчихсөн байдаг юм. Яагаад гэвэл банкны өр барагдуулах албаны хүн утасдахаар нь ажил дээр ирээд авчих гээд нөгөө хүн нь ээжийн ажил дээр ирж авсан гэсэн.

-Тухайн үед зээлийн үлдэгдэл төллөө гэсэн баримт бичиг өгч авалцахдаа гарын үсэг зураагүй юм болов уу?

-Гарын үсэг зуралгүй яахав. Төлбөр төлсөн гэсэн баримтных нь гарын үсгийг шинжлүүлээд банкны ажилтных мөн гэсэн дүгнэлт гарсан юм.

-Тэгвэл “Зоос” банк хохиролгүй юм биш үү?

-Уг нь тийм. Гэхдээ ээжээс мөнгө авсан хүн нь бурхан болчихсон учраас асуудал гарсан байх. Энэ асуудлыг би сайн мэдэхгүй байна.

Ямар ч байсан тус банкны өр барагдуулах алба нь Төрийн банкинд байгаа. Тэнд ээж маань 1520 ам.доллар аваачиж өгөөд асуудлыг шийдсэн. Нэг үгээр хэлбэл 2 дахь удаагаа 1520 ам.долларыг төлсөн гэсэн үг.

Хэрэв би танай өрийг өгчихсөн гээд нөгөө гарын үсэг бүхий баримтаараа асуудлыг шийдэхийг оролдсон бол шүүхэд хандах байсан. 1520 ам.доллар чинь “их хэмжээний” гэж тодорхойлогдох мөнгө биш. Би 1520 ам.доллар залилах хүн ч биш. Адгийн зарга 10 хоног гэж явдал суудал, зардал мөнгө нь тэрнээс их гарна шүү дээ. Өөрөөр хэлбэл би өөрөө эндээс очих болно. Дараа нь буцаад ирэх болно. Бас бус зардал их гарна шүү дээ. Энэ нь 1520 ам.доллараасаа илүү гарна. Тэгж цаг заваа үрж, явдал суудал болж ажлаа алдаж, дээрээс нь бурхан болсон хүний яс өндөлзүүлж зарга хийж явснаас хамгийн амар аргаар нь асуудлыг шийдэе гээд л 1520 ам.долларыг нь өгчихсөн. Ээж маань аваачиж тушаасан.

-Сүүлийнхийг нь хэзээ тушаасан бэ?

-Өнгөрсөн зургадугаар сард.

-Саяхан юм байна шүү дээ?

 -Тийм ээ. Яагаад гэвэл хамаатан садангууд маань “Төлчихсөн өрийг яагаад дахиж өгөх ёстой юм. Банкны ажилтны гарын үсэгтэй баримт нь байхад ийм шударга бус зүйл байж болохгүй” гээд байсан юм. Гэтэл энэ мөнгө залилсан, ор сураггүй алга болсон гэх мэдээлэл намайг залхааж байна шүү дээ. Хэдийгээр өр ширгүй, ямар ч асуудалгүй ч гэсэн ийм мэдээлэл яваад байхаар сэтгэл санаа тайван, хэвийн байдаггүй юм байна. Мартчихая гэхээр найз нөхөд маань утасдаад Дээгий хаана байна, мөнгө залилсан юм уу гээд л. Үнэнээсээ биш ч гэсэн тоглоом наадам хийгээд ярихаар асуудлыг орхиж чадахгүй, хэвийн байж чадахаа болиод “Зээлийг төлчихсөн байхад холбогдох албаны хүмүүс яагаад тайлбар хийгээгүй, няцаадаггүй, үйлчлүүлэгчээ хамгаалдаггүй юм бол” гэж бодоод л нервтээд эхэлдэг. Дээрээс нь дээр дурьсан 10 хоногийн зарга хийхээс төвөгшөөсөн хэрэг. Ингээд л дахиад өгчихсөн.

-Сүүлд үлдсэн 4 мянган ам.долларыг дангаараа төлсөн гэлээ. Танай хамтлагийнхан чинь яагаад туслаагүй юм бэ?

-Бид бүгд л төлж байсан. Сүүлд үлдсэн 4 мянга дээр хамтлагийн ахлагч гэдэг утгаараа арай илүү ачаа үүрсэн хэрэг л дээ.

-Нэр төрөө сэргээлгэх үү?

-Би ямар ч өр ширгүй болчихсон байхад ийм мэдээлэл гарсанд гомдол байна. Гэхдээ бас л адгийн зарга 10 хоног шүү дээ. Одоо ингээд би өөрөө тодорхой тайлбар хийчихэж байгаа учраас хүмүүс зөвөөр ойлгох байх аа.

-Дээгий одоо хаана ажиллаж амьдарч байна. Солонгост амьдарч байгаа гэж сонссон?

-Тиймээ Солонгост байгаа. Энд ирээд 10 гаран жил болж байна. Анх 2002 оны 5 сард ирсэн.

-Энэ хооронд Монголдоо ирсэн үү?

-Үгүй ээ. Нэг ч удаа очиж амжаагүй байна.

-Тийм үү. Завгүй байна уу?

-Зав чөлөө муутай л байна.

-Сураад байна уу, ажиллаад байна уу?

-Сурч байгаа. Үүнийхээ хажуугаар БШУЯ-ны төсөл дээр ажиллаж байгаа. Энэ төсөл маань 8 сарын хугацаатай. 2012 онд 2 дахь төсөл нь эхэлсэн.

-Ямар сургуульд сурч байгаа вэ?

-Ёнсей их сургуульд сураад магистр хамгаалсан. “Гоц авьяастай хүүхдүүдийг хэрхэн, яаж зөв сонгож авах вэ? гэдэг сэдвээр хамгаалсан юм. Одоо доктороо төгсөхөөр шамдаж байна. Соёлын чиглэлээр болохоор Солонгосын түүх соёлыг судлах шаардлага гардаг юм байна. Тиймээс судлах, сурах зүйл маш их, завгүй хүн байна даа.

Ж.Нарангарав


Ионсей их сургуульд магистр хамгаалсны дараа


 

Өр төлбөргүй гэсэн баримт

 

 


Сэтгэгдэл ( 55 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
morris(41.203.69.2) 2014 оны 05 сарын 21

Би баталгаатай зээл өгөх нь хувийн зээлийн зээлдүүлэгч байнанийт 3%-ийн хүүтэй ноцтой сэтгэлгээтэй хувь хүн, компанизээлийн эргэн төлөлт, жил бүр долоо хоног, сар, эсвэл зөвшөөрөгдсөнСо нирхсон үед надад и-мэйл та эргэн төлөлтийг хийж болно хэрхэн хамаарчБид зөвхөн санал болгож байна: Доллар, Pounds Евро зөвхөн өнөөдөр Холбоо барихЭдгээрТаны бүрэн мэдээлэл:Бүтэн нэр ..............Зээлийн хэмжээ шаардлагатай .....Зээлийн хугацаа ...........Утас .................... Өмнө тавигдаж буйТөрийн ...........Сарын орлого нь .........Улс ......Morrisjohn1239@gmail.com : Та бидний бизнесийн и-мэйл энэ илгээх хэрэгтэй

0  |  0
solis(213.100.154.124) 2013 оны 10 сарын 10

Deegii uneheer sain bnaa 2,3 zereg hamgaalaad,ingej zurag huruguu tavihgui ataach yumnuud yu heleh bsan bol

0  |  0
azure(124.122.191.161) 2013 оны 09 сарын 01

goy tsarailag egch bnaa

0  |  0
er hun(103.11.195.208) 2013 оны 09 сарын 01

zeelgui hun mongolin bayachuudad baidag yum uu hund ataarhsan adgiin mongolchuudaa gejbid ch oodlohoo baij dee

0  |  0
Kkkk(211.234.203.77) 2013 оны 09 сарын 01

zaza. yundaa sanaa zovdog yum. chamaig sain yavahaarbaij yadsan humuusshees ni goojchihij kkk. chi nadad bol erkh tegsh uhaantai tcarailag hunleg uneheer saihan busgyi shuubi yamarch****chinii tald shuu yag bagiihaa chamd duralsan shigee.

0  |  0
Bilguun(211.234.203.77) 2013 оны 08 сарын 31

Odoi ch oroitoigyi kkkkkk

0  |  0
Bilguun(211.234.203.77) 2013 оны 08 сарын 31

DEEGII chi mongo. zeeljbaihaarnadtai uulzahgyi. Bi chamaig neg unseed l10 dahin ih mongo ogoh baisiish dee.

0  |  0
Bilguun(211.234.203.77) 2013 оны 08 сарын 31

Deegii Chiestoi goe huuhen shuu kkkkkUnse eee neg unsuulchoh lkkk

0  |  0
зочин(180.235.166.28) 2013 оны 08 сарын 31

Банкууд бас хариуцлагагүй ажилчид нь хэцүү байх аа. Өгсөн л байж таараа. Харин хоёр дахаа авсан бол эргээж авах хэрэгтэй. Ээж нь хариуцлагагүй байна. Тэр их мөнгийг охинхоо төлөө аваачаад өгчихгүй. Ээжийнх нь сайхан сэтгэлийг ашиглачихсан байна ш дээ.

0  |  0
ёооё(203.142.217.240) 2013 оны 08 сарын 31

айж зугтаагаагүй нуугдаагүй хүн хүний нутагт ийм олон жил оргодол босуул шиг амьдарна гэхэд сонин санагдаж байна

0  |  0
ёооё(203.142.217.240) 2013 оны 08 сарын 31

айж зугтаагаагүй нуугдаагүй хүн хүний нутагт ийм олон жил оргодол босуул шиг амьдарна гэхэд сонин санагдаж байна

0  |  0
ёооё(203.142.217.240) 2013 оны 08 сарын 31

за арай ч дээ завгүй завгүй гэхэд зугтаж нуугдаж яваа биш л бол 10аад жил гэртээ харьж ээжтэйгээ уулзаагүй гэнүүхүн итгэмээр юм ярь л даа. төлсөн юмыг төлөөгүй гэж шүүх цагдаагийн байгууллагаас өөрийг чинь эрэн сурвалжилна гэж арай байхгүй ээ

0  |  0
moogii(103.11.195.179) 2013 оны 08 сарын 31

болилдоо хунийг муучлах гэж ядах юм даа.цаана чинь олон тербумаар нь луйвардсн луйварчид зондоо бна. Зээл авах толох бж л бдаг ш дэ

0  |  0
Uugii(103.11.195.130) 2013 оны 08 сарын 31

Hvnii ner*****masn bvdvvlegeer haldhiimaa

0  |  0
kkkkk(103.11.195.137) 2013 оны 08 сарын 31

Urtei l baisiin bna sh dee kkkkk xarin tsagdaagiinxan eren xaidag xeseg deeree shinechlel l xiixee martsiin biz kkkk urtei xun uudluxgui ee gej....kkkkk

0  |  0
Монгол (103.11.195.235) 2013 оны 08 сарын 31

Энэ хүүхэний ярианаас монголд байгаа нэг шудрага бус юмны захцухуйсан байна БШУЯ ны төсөл дээр ажилж байнаа гэж. Миний мэдэхийн нилээд олон бараг монголдоо ч ирдэггүй тэгсэн мөртлөө яамны төсөл хэрэгжүүлдэг нэртэй хүмүүс улсын мөнгөөр гадаад сурч амьдардаг юм билээ

0  |  0
chime(95.85.234.8) 2013 оны 08 сарын 30

hamtlagiin hamgiin huurhun ni baij bilee.olon jil suraggui bolood hamtlag tarsan ni toogui.uurtuu oyunii hurungu oruulalt hiisen mundag doktor bolohnee.so-d udsan humuus so nar shig sanaatai boldog gesen.yamartaa ch tanil hamtlagiin maani ohin udahgui eh orondoo ochno biz.

0  |  0
Sichuan(62.245.94.60) 2013 оны 08 сарын 30

ene ugasa bvr bag bxasa l zalilj xvxdes yum salgadag ix buru dotortoi xvn de.zalilan talda bol unexer awiyastai.

0  |  0
Зочин(124.158.104.24) 2013 оны 08 сарын 30

Хэдэн SITE ууд нь баталгаатай юм биш згр хүний мууд дурлаад хов жив л хөөцөлддөг болждээ чааваас. Асууж байгаа асуултууд нь заавал нэг тулгачих гээд ядцан хөөрхийдөө хөөрхий

0  |  0
Gyalbaa(103.9.89.206) 2013 оны 08 сарын 30

Heden terbumaar ni avsan humuusiig ni zarlaachee

0  |  0
тэрбүм(182.160.42.221) 2013 оны 08 сарын 30

1500 доллар гэх шиг хэдэн тэрбүмынөртөнгү үдийг эрэн сурвалжлаач.

0  |  0
zochin(103.11.195.189) 2013 оны 08 сарын 30

manai banknuud iimerhuu l ajillaj bn da.Ene hunees iluu avsan munguu erguulj uguuchee

0  |  0
zochin(103.11.195.144) 2013 оны 08 сарын 30

uhaantai mundag emegtei bnaa. unen mununiig shalgalgui iim yavuurgui argaar hunii ner tur gutaah gej oroldson site.iig shuuhed ugvul taarna.

0  |  0
dolgor(112.171.68.19) 2013 оны 08 сарын 30

Harin tiimee. estoi sain huuhed baina. minii huu chi ugiin sain huuhed baisan gej egch ni sonsson. chi ih hol yavnaa. sain saihniig erooe . minii ohinoos yalgaa yu baihav. gadaadad iim sain surch bolovsorch baigaa chini chinii amidrald hamgiin tom gavya.

0  |  0
haagii(203.91.119.122) 2013 оны 08 сарын 30

humuus heere alhiimaa hedhen shirheg mongolchuudaa barij idehgee ingeheer mongol uls min hogjinoo ain

0  |  0
tcogoo(112.171.68.19) 2013 оны 08 сарын 30

uhaantai sain huuhed baina .bayar hurge. tom doktor bolooroi. chi chadna shuu minii duu.

0  |  0
zochin(182.160.35.35) 2013 оны 08 сарын 30

zaaaaaaaas mgl-d urgui hun bdinmu zeel avah shan ch uguh hezuul bdin degii amjilt naad surguulidchin miinii huu surch bga mgl-n zaluus ih yum suraad eh orondo aav eejde hurdan ireerei amjilt

0  |  0
Zochin(64.134.47.183) 2013 оны 08 сарын 30

Tsuuhun mongolchuud mini neg negiigee alahaa bolio. Unenee l yarisan baina daa. Minii duu sain suraarai. Harin ter buruu tashaa medee taraasan huniig shuuhed ugvel yasiin dee. Hariutslaga gej mongol hund baidag umuu?

0  |  0
zochin(103.11.194.90) 2013 оны 08 сарын 30

uhaantai l emegtei bn da

0  |  0
Top