Төрийн албан хаагчийн шалгаруулалтын журам, хуваарь

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 04

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  ээлжит мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа. Хэрэв та мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл  Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн  байранд /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2 дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд 2013 оны 09  дүгээр сарын 19, 20-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгүүлээрэй. Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянга/ төгрөг байх юм. Харин шалгалт өгөх иргэд ямар материал бүрдүүлж, хэзээ шалгалтаа өгөхийг доорхи мэдээллээс авааарай.

                        Бүртгүүлэх иргэн дараахи бичиг баримтыг бүрдүүлнэ
· Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн         хуулбарын хамт;
·  Ажил байдлын тодорхойлолт;
·  Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
·  “3 х 4”-гийн  хэмжээний  цээж зураг 4 хувь;
·  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
·  Шалгалтын үйлчилгээний төлбөр
 
                                                               Шалгалтын хуваарь
·  Бүртгүүлсэн иргэд 2013 оны  09 дүгээр сарын 23-ны өдөр 07:30 цагт  шалгалт авах Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд ирсэн  байх бөгөөд шалгалт 08.00  цагаас эхэлнэ.
· Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, 09 дүгээр  сарын 21-ний өдрийн 14.00 цагаас өмнө Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх болно.
· Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top