“Нью-Йорк Таймс” монгол хүүгийн гоц ухааныг бишрэв

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17


Дэлхийн тавцанд  монголын нэрийг гаргасан олон мундаг залуус бий. Оюуны  цар хүрээ, авьяас билэгээрээ өндөр хөгжилэй улс орны  их дээд сургуульд суралцах боломжийг хэн нэгний туслалцаагүй өөрсдөө нээсэн байдаг цөөхөн залуусын нэгийг танд танилцуулж байна. Түүнийг М.Баттүшиг гэдэг бөгөөд АНУ-ын алдарт Массачусеттсийн технологийн хүрээлэнд суралцахаар болжээ. Түүгээр ч барахгүй “Нью-Йорк Таймс” сонины нүүрэнд зочилоод амжсан байна. М.Баттүшигтэй тус сонины  Боловсролын сэтгүүлч Лаура Паппано гэх бүсгүй монгол улсад зорин ирж сонирхолтой яриа өрнүүлээд буцжээ. Хамгийн олон уншигчтай дээрх сонинд “Улаанбаатарын гоц ухаант хүү” хэмээх гарчигтай нийтлэл гарсан байна.

 

Хүү 2012 оны наймдугаар сард байрныхаа гаражинд  тавьсан бичил дохиололын систем хэрхэн ажилладаг тухай танилцуулгыг YouTube хуудсанд  тавьсан нь MIT-ийн ажилчдад гүн сэтгэгдэл төрүүлжээ. Ингээд М.Баттүшиг хоёр сарын өмнөөс MIT-ийн онлайн сургалтад хамрагдаж 150 мянган олон улсын оюутнаас тэнцэж үлдсэн 340 сурагчийн нэг болсон юм.  MIT-д элсэх 13-17 насны хорин оюутны нэг Баттүшиг хоёр дахь хэлээрээ шалгалт өгч гайхалтай өндөр оноо авсан байна. Ингээд уншигч та М.Баттүшиг хүүгийн ярилцлагыг энд дарж бүрэн эхээр нь сонирхоно бизээ.


 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
n(92.224.177.197) 2013 оны 09 сарын 20

1000bayariin huuhed

0  |  0
n(92.224.177.197) 2013 оны 09 сарын 20

ter duuren bgaa huuhduud darga nariig harah hereggui internet olood surguuliud ruu burtguuleed orchihno. uneheer tiim mundag bol tolboroos choloologdono.

0  |  0
zochin (202.55.191.35) 2013 оны 09 сарын 18

iim huuhduud mongoloor duuren bga daanch darga nart eniig harj demjih setgel bhgui

0  |  0
uyanga(112.72.13.179) 2013 оны 09 сарын 17

mundag bn! huvi hunii hicheel zutgeles ih ym shaltgalj bgan ene de. Unheer sn bn AMJILT busad huuhduud ch gsn hichevel yund ch hurj bno sho de gol n hichel zutgel tesver tevcheer

0  |  0
1212(202.179.20.196) 2013 оны 09 сарын 17

Gots huuhduud mongoloos turj bgaad bayartai bna .Harin suraltsaj tugsuud mongoldoo butsaj ireed ihiig buteehiig husye!!Tegehgui bol hamag l chadaltai humuus n gadaadad garch ajilaad bna shuu dee.Mongoloo hugjuuleh avyastai humuus butsaj ireed ajilaarai!!!

0  |  0
зочин(112.72.13.2) 2013 оны 09 сарын 17

бүрэн бүтнээр нь орчуулаад тавьчиж болох уу залуусаа

0  |  0
Top