”Apple” 98,3 тэрбум ам.доллараар “хамгийн үнэтэй брэнд”-ийг тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

“Interbrand” консалтинг агентлагийн гаргасан рейтингээр “Apple” компани 98,315 тэрбум ам.доллар хүрч дэлхийн үнэтэй брэндийг тэргүүллээ. “Apple”–ийн үнэ өнгөрсөн жилийнхээс 28 хувь өссөн байна. Удаах байрт, “Google” 93,291 тэрбум доллараар оржээ. Харин  “Coca-Cola” сүүлийн арван жил анх удаа эхний байраа алдаж гуравдугаарт бичигдсэн байна.

Энэ жил хамгийн үнэтэй брэндэд IT-компаниуд олноор орж иржээ. Рейтингийн эхний аравт бичигдсэн брэндийн зургаа нь IT брэнд байна. “Interbrand” консалтинг компани 1974 онд байгуулагдсан. Өөрсдийн аргачлалаар брэндийн рейтинг гаргадаг юм. 

Ингээд “Interbrand” консалтинг агентлагийн гаргасан рейтинг хүргэж байна.

1. Apple – 98,3 тэрбум ам.доллар
2. Google – 93,3 тэрбум ам.доллар
3. Coca-Cola – 79,2 тэрбум ам.доллар

4. IBM – 78,8 тэрбум ам.доллар
5. Microsoft – 59,5 тэрбум ам.доллар
6. GE – 46,9 тэрбум ам.доллар
7. McDonald’s – 41,9 тэрбум ам.доллар
8. Samsung – 39,6 тэрбум ам.доллар
9. Intel – 37,3 тэрбум ам.доллар
10. Toyota – 35,3 тэрбум ам.доллар


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top