Луйврын хэргээс мултарч үлдсэн Г.Занданшатар даргын суудлаасаа буухгүй санаатай

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 03

Ялалтын туг мандуулахаа байгаад нэлээд удаж байгаа МАН-ынхан Их хурлаа хийх цаг ойртож байна. Намын шинэчлэл ярьсан нөхдүүдийн зүгээс намын эдүгээгийн удирдлагуудын хариуцлагын тухай асуудлыг гарган тавьж байгаа бол нөгөөх удирдлагууд нь өөр байр суурьтай байгаа. Тухайлбал, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “-Миний мөрөөдөж байгаа зүйл бол энэ албан тушаалд үлдэх, үлдэхгүй тухай асуудал биш. Хөгжлийн бодлогоо Их хурлаараа хэлэлцүүлэх юмсан гэсэн бодол л байна...” гэж ярьсан. Тэгэхээр түүний хэлээд байгаагаар тэр нам нь дандаа унаж, бүдрээд байгаа асуудлыг өөрсөдтэй нь холбож ярихаас илүүтэй хөгжлийн бодлогоо бултаараа хэлэлцэе гээд байгаа бололтой. Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарын дарга нарын хувьд өнгөрсөн хугацаанд өөрсдөдөө хир халдаах тун дургүй хүмүүс гэдгээ хангалттай илэрхийлсэн. Намын бага хурал дээр Ө.Энхтүвшингийн тавьсан илтгэл ч олгой хагаравч тогоон дотроо байя гэх үзэл сурталжсан мессежийг дайж байсны сацуу АН бол бидний замд тээглэсэн булуу яс гэдэг агуулгыг гарган тавьж байв. Харин өөрсдийнх нь буруу зөрүүгийн асуудал тээр хойно үлдэж байгаа мэтээр аягласан.


Харин Г.Занданшатарын хувьд хөгжлийн бодлого хөтөлбөрөө бид гишүүд,дэмжигчдээрээ хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлгийн үр дүнд энэ бодлогыг хэрэгжүүлж чадах хүн нь хэн байх вэ гэдэг нь аяндаа тодорхой болох биз ээ хэмээн өгүүлснийхээ араас хөгжлийн бодлогын асуудлыг энэ цагийн удирдлагууд гарган тавьж байгаа гэх зүйлийг ч эвтэйхэн хавчуулчихаж байгаагаас үзэхэд МАН-ын удирдлагын суудалд суун үлдэх их хүсэл байгаа нь дамжиггүй.

 

Ер нь Г.Занданшатарын тухайд хэн бэ гэдгээ өнгөрсөн жилүүдэд хангалттай харуулсан нэгэн. Ямартаа л Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд суухад нь  “Хадгаламж” банкнаас 14 тэрбумыг луйвардсан этгээдүүдийн нэг МАН-ын толгойд суулаа гэлцэж байхав. Эргэн сануулахад,  2007 онд “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг дутсан нь тус банкны нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн гэгч хувьдаа ашиглан завшсан гэгдэн өнгөрсөн ч, цаагуураа бол У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нар холбогддог. Сөүлийн казинод их хэмжээний орлого оруулсан энэ нөхдүүд намынхаа нөмөр нөөлгөөр дээл нөмрөлгүй үлдсэн гэгддэг.

 

Гэсэн ч Г.Занданшатар өөрийгөө цэв цэвэрхэн амьтан болгож хэлж яриад л яваа. Ямартаа л популист шийдвэрүүд хөрөнгө оруулагчдад цаг хугацаа, мөнгөний асар их хохирол авчирлаа хэмээн хэлж ярьсан биш өөрөө асуудалд орсон. Түүнийг хөрөнгө оруулалтыг боомилох популист хуулийг өөрөө санаачилж батлуулсныг нь сануулах хүмүүс цөөнгүй байгаа. Харин тэрээр хариуд нь “-Би анхлан Гадаадын стратегийн хөрөнгө оруулалтын гэрээ  контрактуудад Засгийн газар зөвшөөрөл олгодог журмын тухай хууль санаачилсан. Тэр хуулийг би олон улсын стандартын дагуу Австрали, ОХУ-ын ижил төстэй хуулиудыг судалж байж түүндээ үндэслэн боловсруулсан. Угаасаа дэлхийн олон оронд байдаг тийм л хууль. Харин хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед зөвшилцлийн журмаар хоёр намын бүлгийн ажлыг хэсгүүдээс нэмэгдсэн саналуудаар өнөөгийн хууль төрсөн. Миний анх санаачилсан хууль УИХ-ын Тамгийн газарт байгаа. Авч үзээрэй. Тэгээд ч ер нь хууль болохгүй байгаа бол засч, залруулж, сайжруулах  боломж нь одоогийн олонхид бий. Урд өмнөх үеэ шүүмжилж суухаар урагшаа харж ажиллах цаг болсон байна.” хэмээн хэлж сууснаас үзэхэд “би алдаж болно, бусад нь чадвал залруул” гэж л тэр хэлдэг нөхөр юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(103.26.194.41) 2013 оны 10 сарын 04

Sotsialist LUIVARCH deelee nomroh tsag n bolson

0  |  0
22(103.26.194.112) 2013 оны 10 сарын 03

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

0  |  0
haha(112.72.13.72) 2013 оны 10 сарын 03

ene admin ni AH xun baixaa dandaa iimerxuu yu m bichdiim bishuu,

0  |  0
Top