Пара байт харвааны ДАШТ-д оролцох тамирчид тодорчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 09

Тайландын нийслэл Бангконг хотноо ирэх сарын 1-17-ны өдрүүдэд пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд манай улс эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцохоор болсон байна.

Үүнд: Эх орноо төлөөлөн өрсөлдөх  эмэгтэй багт спортын мастер Б.Жавзмаа (“Лондон-2012" паралимпийн IV байр), спортын мастер Б.Оюун-Эрдэнэ, эрэгтэй багт гавьяат тамирчин, ОУХМ Д.Баатаржав, спортын дэд мастер А.Анхбаяр нар багтжээ. Тэд одоогоор Олимпийн баазад бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top