Урт цагааны түрээслэгч нар нэгдэн тэмцэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 15

Бидний  нэрлэж заншсанаар “Урт цагаан”-ыг нураах шийдвэрийг өнгөрөгч сарын 30-нд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар авч хэлэлцэн Урт цагааны барилгыг нурааж оронд нь шинээр байгууламж барихаар болжээ.

Урт цагаан худалдааны төв 1990 оноос өмнө хоршоологчдын өмч байсан  бөгөөд анх байгуулагдахдаа ч улсаас нэг ч төгрөг гаргаагүй, хоршоологчдын хөрөнгөөр баригдсан аж. Харин  нийгэм задрахын үед нийслэлийн өмчид улс хүчээр шилжүүлэн авчээ.

Улмаар энэ үйлчилгээний төв нь эзэнгүй балгас болох дөхөж, нохой шувууны үүр болохоо шахаж байсан үед хэсэг хүмүүс Нийслэлийн өмчийн харилцааны газартай хийсэн гэрээний дагуу түрээсэлж, хувиасаа хөрөнгө оруулалт хийж нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээний төвийг хэвээр хадгалж үлдсэн түүхтэй. Одоогийн байдлаар уг барилгыг 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж нийслэлийн Өмчийн харилцааны газартай хийсэн гэрээний дагуу түрээсэлж  700 гаруй хөдөлмөр эрхлэгчдийг ажлын байраар хангадаг аж. 

Гэтэл сүүлийн  үед 1962 онд ашиглалтад орсон хэдий ч чанарын хувьд шаардлага бүрэн хангаж буй энэ барилгыг нураах яриаг  үе үе гаргаж, барилгын доорх газрыг нь авахаар зарим эрх мэдэлтнүүд улайрч эхэлсэн байна. Тэд энэ аргаа гүйцэлдүүлэхийн тулд Нийслэлийн өмчийн харилцааны газрыг шахаанд оруулж, улмаар Концессын гэрээ гэгчээр халхавч хийн буулгах санаатай байгаа гэнэ. Харин  хөрөнгө оруулсан  түрээслэгчдийн хувьд Иргэний хуулийн дагуу давуу эрхтэйгээр хувьчилж авч Уртцагаан нэрээрээ олон зуун хүнээ ажлын байртайгаа үлдээхийг төр засгаас хүсч байгаа аж. Иймд  энд үйл ажиллагаа явуулдаг хөдөлмөр эрхлэгч 700 гаруй иргэн болон  ерөнхий түрээслэгч 30 иргэн, аж ахуйн нэгж  өөрсдийн ажлын байраа авч үлдэхийн тулд тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгож тэмцэхээр болжээ.  

Одоогоор нийслэлийн хэмжээнд Уртцагаанаас өөр нийтийн аж ахуйн салбарыг нэгтгэсэн үйлчилгээний төв байхгүй болсон бөгөөд дүүрэг бүрт байсан  эдгээр төвүүд 1990-ээд оны нийгмийн ороо бусгаа үеэр ямар ч үнэ цэнэгүйгээр эрх бүхий албан тушаалтнуудын хувийн өмч болоод замарсан билээ.  

Харин одоо хотын төвд байршилтай энэ үйлчилгээний төвийн газар нь гадаадын хүмүүсийн нүдэнд асар их мөнгө болж харагдаж эхэлсэн учраас төр, засгийн томоохон албан тушаалтнуудын дэмжлэгтэйгээр нураах шийдвэрийг холбогдох байгууллагуудаар нь гаргаж, өөрсдөө ард нь ханцуй дотроо инээж сууна.

Уртцагааны арын болон урд талбайгаас метр метрээр нь хумсалж байхад толгой өндийлгөх завгүй ажилладаг дархчуул, оёдолчид, завсарчид ард иргэдийнхээ эвдэрсэн хэмхэрснийг засч суусан болохоос өөрсдийг нь нэг өдөр ажлын байргүй болгоно хэмээн төсөөлөө ч үгүй нь лавтай. Нэг хүний ард хичнээн хүн нүдээ бүлтийлгэн харж суугааг мэдэхийг ч хүсэхгүй байгаа төр, засгийн албан тушаалтнууд 700 гаруй хүний ард хичнээн хүний амьдрал өрнөж байдгийг эрхбиш бодолцож, зөв шийдвэр гаргана гэдэгт Уртцагааны түрээслэгч нар итгэж байна.

Уг нь  Уртцагааны түрээслэгч нар уг  барилгыг удаа дараа хувьчилж авах саналаа сүүлийн 6-7 жилийн дотор хүргүүлсэн ч тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүргэсэн байдаг. Гэсэн хэрнээ  өөрсдийнхөө хөрөнгөөр өнгө үзэмжээ сайжруулах гэхээр нэг ч тоосго нэмж,  нэг ч будаг багс түрхэж болохгүй хэмээн тас хориглож, албаар муухай харагдуулах бодлого баримталдаг гэнэ. Үүнээс дүгнэвэл тэд энэхүү барилгыг ингэж муухай харагдуулснаар, үнэ цэнэгүй болгон нурааж буулгах  ажлаа ар хударгаар нь ийм аргаар сэмхэн амжуулдаг бололтой.  

Дашрамд сонирхуулахад, бусад улс орнуудад хотын төвдөө байрлалтай түүхийн  дурсгалт барилга байгууламжуудыг  тэр хэвээр нь 200-300 жил хадгалж үлдээсэн байдаг. Он цаг улирах тусам энэ барилга байгууламж нь тухайн улсынхаа түүхийн нэгэн үнэт өв болоод зогсохгүй аялал жуулчлалын салбарт ч тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө хуримтлуулах хэмжээний үнэ цэнэтэй болдог. Гэтэл байгуулагдаад дөнгөж хагас зуун жилийн нүүр үзэх гэж буй, чанарын хувьд сүүлийн үед баригдсан барилгуудыг хол илүү хаяхаар чанартай энэ барилгыг нураах гэж улайрч байгаа нь цаанаа эзэн захиалагчтай гэдгийг баталж байгаа юм. 

Саяхан Туркэд болсон бослого тэмцлийг л харахад яг л ийм шалтгаанаас болж, ард түмэн нь боссон билээ. Туркийн удирдлагууд Стамбулын хотынхоо түүхийг өгүүлсэн эртний нэгэн барилга байшин бүхий гудамжийг нурааж, орчин үеийн худалдааны төв барихаар шийдвэр гаргасан байжээ.

Гэтэл улсынхаа хуучны гудамж, барилгаа сүйтгүүлэхгүй гэсэн Стамбулын иргэд үүний эсрэг эвлэлдэн нэгдэж бослого гаргасан бөгөөд энэ нь нэлээд газар авч, сар гаруйн хугацаанд эрх баригчидтайгаа  “тулалдсан” билээ. Эцсийн үр дүнд зөв зүйлийн төлөө эвлэлдэн нэгдсэн ард түмэн нь ялж, хариуцлагагүй шийдвэр гаргасан Стамбул хотын захиргааны томоохон албан тушаалтнууд албан тушаалаасаа огцросноор энэ байдал намжсан вм. Тэгэхээр  өөрсдийн ажлын байрныхаа төлөө Уртцагааны түрээслэгч нар Туркийн бослогыг Монголд дэгдээж магадгүй байдал үүсээд байна.  Түрээслэгч нар нэгдэн өөрсдийн ажлын байрны төлөө нэгдэн тэмцэж,  хотын дарга Э.Бат-Үүлд шаардах бичиг хүртэл илгээх гэнэ.  

 

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(98.210.51.148) 2013 оны 10 сарын 15

Үнэт эдлэл хийдэг дархчуул нь хулгайчдыг дэмждэг бусдаас хулгайлсан үнэт эдлэлийг эд нар хог дээр хаясан үнээр авдаг. Өөрсдөө хүний үнэт эдлэлээс улаан цайм авдагих но бий. Нураа буулгаХулгайч луйварчдын үүр уурхай болсон газар шүү.

0  |  0
unen(76.170.117.163) 2013 оны 10 сарын 15

gandaa xujaa nar baidag sh dee. nuraax l xeregtei.

0  |  0
z(103.26.194.42) 2013 оны 10 сарын 15

ene narantuul urt tsagaaniihan gej yasan davarsan garuud ve ..ulsiin hugjild tushaa bolson novshnuud yum aa

0  |  0
Enhbold(103.26.194.3) 2013 оны 10 сарын 15

KKK.URT TSAGAANII UCHUUHEN TUREESEE CH TULDEGGUI BAIJ DAMJUULJ 10 NUGALAN TSAASH TUREESELDEG 30 EZED HEN GEDGIIG HUMUUS MEDDEG YUMSHUU.MAN-IIN SANHUUJUULEGCHID.ENHBOLD HUVAARILSAN SHUU DEE.BAS EZENGUI ORHIGDOJ BALGAS BOLJ BAISAN UHAANII YUM BICHEJ GENE.URT TSAGAANIIG HUVICHILJ BOLOHGUI.NURAAJ UUR BAISHIN BARIH HEREGTEI.UCH TUCHNUUN JILIIN TUREESIIN MUNGUU TULDEGGUI HOTOD URTEI BOLSON ZEREGT NI SHUUD ERHIIG NI TSUTSALAAD ZOGSOHGUI HEREG UUSGEJSHALGAH YOSTOI.GAZRIIAIMAA,TURIIUMCHII N HUUDUUTAI HUVICHLAL,AVILGALK,SANHUUGIIN LUIVRUUD GEED IH YUM GARNA DAA.

0  |  0
сх(124.158.74.2) 2013 оны 10 сарын 15

чи айлын байр түрээслэж байгаад би танай байрыг олон жил түрээсэллээ би авна эсвэл би гарахгүй гэх үүхарин баярлалаа гэх ёстой юм биш үү

0  |  0
yu(124.158.74.2) 2013 оны 10 сарын 15

ийм л тэнэг юм ярьна даа хүний юмыг би олон жил түрээс төлсөн одоо би авна гэх үүү

0  |  0
od(202.126.91.158) 2013 оны 10 сарын 15

ene ardchilsan shudarga niigem geed l bdag haana bnaa yag l boolin niigem protcess yavagddag vvniig hen ch anhaardaggvi sh deyag sudlaad vzeerei bid 10 aad jil end dam tvrees hiij hiij odoo zvger garla hen n avbal av ged garahgvi ee end ajillaj amidarch bgaa bvh hvmvvs ajlin talbaitai vldeh estoi ene bol shudarga asuudal urt tcagaanihnig urailj bna negdeerei

0  |  0
yu(103.9.90.130) 2013 оны 10 сарын 15

хэн үнийн өсгөнө хэн иднэ гээд байгаа юм бэээхарин одооныхон түрээсийг чи иддэг юм бишүүүү

0  |  0
билгүүн2(202.21.114.90) 2013 оны 10 сарын 15

хөрөнгө оруулсантүрээсл эгчдийн хувьд Иргэний хуулийн дагуу давуу эрхтэйгээр хувьчилж авч Урт цагаан нэрээрээ олон зуун хүнийг ажлын байртайгаа үлдээхийг төр засгаас хүсэж байгаа аж. Тиймээс үйл ажиллагаа явуулдаг хөдөлмөр эрхлэгч 700 гаруй иргэн болонерөнхий түрээслэгч 30 иргэн, аж ахуйн нэгжөөрсдийн ажлын байраа авч үлдэхийн тулд тэмцнэ

0  |  0
ganga(202.126.91.170) 2013 оны 10 сарын 15

turhiraad bgaa nuhuduudiig dariu olj hariutslga toots mun zahialgaar eldew uvm bichdeg setguulchiig togtooj hariutsalga toots

0  |  0
Билгүүн (202.21.114.90) 2013 оны 10 сарын 15

Та нар уншаад ойлгохгүй байгаа юмуу? Эсвэл сүүлийн бичсэнийг уншаад байгаа гол утга нь нураагдаад одоо байгаа түрээслэгч нарт юуч олдохгүй болохоор тэмцэж байна. Дээгүүрээ хувааж идэж дахиал дам дамийн бүүр өндөр түрээс авах гээд байгаа учир,ард иргэд нь шинэ барилга баригдсан ч хуучин үнээрээ түрээслэх хүсэлтэй байна

0  |  0
хүн(103.9.90.130) 2013 оны 10 сарын 15

энэ сайтын захирал нь чулуунзагд гэж нөхөр бий хүний захиалгаар хүмүүсийг ингэж турхирч болохгүй юун туркийн хувьсгал вээ

0  |  0
z(103.26.194.22) 2013 оны 10 сарын 15

nh yu baikhve dee shataagaad l guitsee ta nar yakh yum be

0  |  0
z(103.26.194.14) 2013 оны 10 сарын 15

nh yu baikhve dee shataagaad l guitsee ta nar yakh yum be

0  |  0
мш(103.9.90.130) 2013 оны 10 сарын 15

энийг захиалгаар бичсэн сэтгүүлч сайтыг шалгах хэрэгтэй АТ Г ингэж хэн нэгний захиалгаар ард түмнийг турхирч болохгүй

0  |  0
huts(103.9.90.130) 2013 оны 10 сарын 15

шаа шаахэний захиалгаар хэдэн төгрөг аваад энийг бичэвнураагааад шинийг барих хэрэгтэйэзэн нь шинийг барих гэж байхад түрээстөлөөд хүний юманд байгаа гарууд юу вээ энийг захиалгаар бичсэн мал юу хуцаад байнаа юун туркийн хувьсгалшинэ барилга бариал тэндээ түрээсээ төлөөд байвал барав төрийн өмчийг булаацалдах эрх түрээслэгч нарт байхгүй

0  |  0
kkkkkkk(202.179.20.244) 2013 оны 10 сарын 15

duraara ym yrihiiin.tureeslegch nar sard hichneen togrogiin tatvar toldiim be dee tiim bayn ym bol

0  |  0
Top