Наймдугаар ангийн сурагчийн нас барсан шалтгаан газ байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

Багануур дүүргийн “Гүн Галуутай боловсрол” цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч, 14 настай, эрэгтэй газ үнэртэж, улмаар хордлогонд орж нас барсан хэрэг энэ сарын 24-нд гарсан байна. Тэрээр дүүргийнхээ гуравдугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрээс уг газыг худалдан авсан аж. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь газ үнэртэж, хордлогод орж амьсгал нь бүтэж, нас барсан болох нь тогтоогджээ.

Тиймээс тус дүүргийн цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх хүнсний дэлгүүрүүдэд зохих шалгалт явуулж, насанд хүрээгүй хүнд газ худалдаалахгүй байх талаар зохих санамж, мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(72.193.249.99) 2013 оны 10 сарын 30

Bolgoomjtoi bhgui bol bolohguinee huuhduud mini

0  |  0
Top