Ниссан цахилгаанаар ажиллах уралдааны машин үйлдвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 10

Ниссан компани  “The DeltaWing” болон “ZEOD RC”тай хамтран цоо шинэ загварын  цахилгаанаар ажиллах уралдааны машин үйлдвэрлэхээр болжээ. Шовх гурвалжин хэлбэрийн өвөрмөц хэв загвараас гадна тусгай материалаар хийгдэх гадаргууны ачаар энгийн машиныг бодвол хэд дахин хөнгөн байх юм.

Машины хамрын хэсэг ердөө 91 см-ийн өргөн байх ба голд байрлах  жолоочийн суудлыг оруулаад нийт  гурван суудалтай  байхаар төлөвлөжээ.

Ниссаны мэдэгдсэнээр энэхүү загварлаг машины дугуйнд тусгай аккумулятороор ажиллах цахилгаан мотор байршуулах бөгөөд ингэснээр машиныг салхинаас ч хурдтай болгож байгаа гэнэ. Ирээдүйд олон нийтийн хэрэглээ болж мэдэхүйц энэхүү шинэлэг “Blade Glider”тэрэгийг Tokyo Motor Show-ны үеэр албан ёсоор танилцуулах юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top