Хятадын хүн амын тооллогын дүн гарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Бээжин. /Синьхуа/. Хятадын хүн ам 1 тэрбум 339 сая 724 мянга 852 байна гэж БНХАУ-ын Улсын статистикийн удирдах газар хүн амын зургаа дахь удаагийн тооллогын дүнгээс иш татан мэдээллээ. “Хүн амын тав дахь  удаагийн тооллого болсон 2000 онтой харьцуулахад БНХАУ-ын хүн амын 73.9 саяар өсчээ. Тийнхүү сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсын хүн ам жилд дунджаар 0.57 хувиар өсч байв” гэж албан ёсны баримт бичигт дурджээ. Тооллогын дүн мэдээнээс үзвэл,тус улсын 60,түүнээс дээш насны оршин суугчид нийт хүн амын 13,26 хувийг эзэлж байна. Энэ нь 2000 оны дүнгээс 2,93 хувиар давсан үзүүлэлт юм. Түүнээс гадна,тус улсын хүн амын дунд хөгшрөлтийн явц хурдассан нь ажиглагджээ. Харин Хятадын хотуудад 665 мянга 570 мянган хүн аж төрж байгаа нь нийт хүн амын 49,68 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын өмнөх тооллогын дүнгээс 13,46 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Тэрчлэн эрэгтэйчүүд нийт хүн амын 51,27 хувь, эмэгтэйчүүд 48,73 хувийг эзэлж байна. Хятадын 100 мянган хүнд ногдох дээд боловсрол эзэмшсэн хүний тоо 2000 онд 3611 байсан нь 8930 болж өсчээ. Тус улсын хүн амын дунд бичиг үсэг тайлагдаагүй иргэдийн эзлэх хувь 2000 онд 6,72 хувь байсан 4,08 хувь болон буурсан байна. Үүний сацуу Хятадын хүн амын 91,51 хувийг хань үндэстний төлөөлөгчид  эзэлж байгаа нь 2000 оны үзүүлэлтээс 0,08 хувиар бага байна. Үндэсний цөөнхүүд хүн амын 8,49 хувийг эзэлж байгаа нь өмнөх үзүүлэлтээс 0,08 хувиар өсчээ. Хятадад  хүн амын тооллого 1953,1964,1982,1990,2000 онд болж байв.

Эх сурвалж: Монцамэ сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top