“ Фүкүшима-1”–д дэлхийн атомын эрчим хүчний түүхэнд хийж байгаагүй ажиллагаа явуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станц дээр нэг,хоёр, гуравдугаар эрчим хүчний блокийг хөргөхийн тулд тэдгээрийн доторх камерийг усаар дүүргэх,дэлхийн атомын  эрчим хүчний түүхэнд хийж байгаагүй ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. Энэ ажиллагаа нь реакторын дотор  түлшний сектор дээр усан дээр бий болгох учиртай юм. Туршилтын ажлыг нэгдүгээр реакторт хийж үзсэн байна. Реакторын дээд хэсэг рүү оруулсан ус дамжуулах хоолойгоор болон бага зэрэг гэмтэлтэй хавхлагаар дамжин дотоод камеруудыг аажмаар дүүргэж,түлштэй таславчийг давах  ёстой юм.

“Усан авс” бий болгох ажиллагаа гурван сар орчмын дараа дуусгах шатандаа орох үед реакторын доторх усны түвшин 18,8 метр болох учиртай ажээ. Энэ нь реакторыг хөргөх илүү найдвартай нөхцлийг бий болгоно гэж төлөвлөгөөг зохиогчид үзэж байна. Одоо энэ блок дахь усны түвшин зургаан метрт хүрсэн байгаа бөгөөд ойрын хугацаанд түвшнийг гурван метрээр нэмэгдүүлэх ажээ. Мэргэжилтнүүдийн хяналтын дор усыг шахах бөгөөд байдлыг ажиглахын тулд америкчуудын илгээсэн гинжит хоёр робот ашиглаж байна. Ийм ажлыг ирэх гурван сард гуравдугаар реакторт хийх ажээ. Хоёрдугаар реактор дээр “усан авс” бүтээхэд 6-9 сар шаардагдана. Энэ хоёр реакторын бүсэд урьд нь ус их алдагдсан нь бэлтгэсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хоёрдугаар реакторын доод хэсэгт цууралт үүссэн байж болзошгүй байгаа бөгөөд түүнийг цементийн тусгай шингэнээр бөглөх хэрэгтэй болох юм.

Эх сурвалж: Монцамэ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top