Том хөх, өгзөгтэй болохын тулд дөрвөн мөчнөөсөө салсан бүсгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

Гоо сайхны хагалгаа тоглоом биш гэдгийг сануулах мэдээг таньд хүргэж байна. Өнөөдөр манай улсад энэ төрлийн мэс ажилбар өргөнөөр хөгжиж охид шуурах болсон гэсэн ч сөрөг тал гэхээс илүүтэй гоё сайханд хууртах нь бий. АНУ-ын Лос-Анжелос хотын иргэн, 46 настай Эйприл Браун жижигхэн хөх,  хавтгайдуу өгзөгнөөсөө багаггүй санаа зовж иржээ.  Харин 2004 онд гоо сайхны мэс засалч гэх нэгэн түүнтэй таарч харьцангуй хямдаар хүссэн мэс заслыг нь  хийж, силикон шахаад өгье гэсэн санал тавьсан нь дөрвөн мөчнөөсөө салах аймшигт замыг нээсэн аж.

 

Түүний хүсэн байж хийлгэсэн мэс заслын дараа хордлого өгч эмнэлэгт хандахаас аргагүй болжээ. Эйприл Браун энэ тухайгаа “Өгзөг гэхэд л яг чулуу шиг хатуу болсон” гэж байна. Эмнэлгийнхэн үзээд түүний биед барилгын ажилд хэрэглэдэг ахуйн сликон шахсан болохыг илрүүлжээ. Гэсэн ч бүх зүйл оройтсон байж, тэр эмнэлгийн хяналтад дөрвөн жил гаруй байж, дөрвөн мөчөө хэсэгчлэн тайруулсан ч эмч нарын ачаар амьд үлдэж ццашид амьдралынхаа төлөө спортоор хичээллэж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(218.156.76.221) 2013 оны 12 сарын 07

ugzug huhuu tomruulhiig huseed bwl dasgal hiigeel tomruulna bzde gants eruul arga shde

0  |  0
a(149.241.73.164) 2013 оны 12 сарын 06

huh ni toml bn shd

0  |  0
dgdfgfg(203.194.115.54) 2013 оны 12 сарын 06

ogzog hoh 2oos bolj 4n mochgvi boloh????

0  |  0
sain seremjluuleech ee(202.179.15.191) 2013 оны 12 сарын 06

Ene met Ynz buriin seremjluuleg sain niitelj bgaach ee. Ene solongos emneleguud ynz buriin hort havdar ovchinoor ih show hiisen. Odoo ohidoor minieruul mendeer ni mongo oloh geed bna

0  |  0
Top