Тоншуул: Хуулийг, хувьцаа эзэмшигчдийг гишгэдэг “зоригтой” Д.Зоригт гишүүн

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

 

Нэр цэвэр мэт дүр эсгэвч нидэр дээрээ балаг ихтэй цөөнгүй хүмүүс улстөрд шургалсан байдгийг “Тоншуул” би харж байна. Тэдгээр хүмүүсийн нэг нь ард түмний саналыг шүүхээр засварлуулж дийлээд УИХ-д суучихсан гэгдэж буй,  “Монгол Шуудан”-гийн гэх тодотголтой Д.Зоригт юм. Өнгөрсөн жилүүдэд бизнес, улстөрийг хослуулан  өдийг хүрэхдээ хууль, журам зөрчсөн олон үйлдлийг хийсэн байдаг ч, тэр болгоноо том асуудал болгон дэгдээж газар авахуулахгүй байх тал дээр сайн ажиллаж ирээ юу гэлтэй нэгэн гэдгийг нь тодотгох нь зөв болов уу.


Тухайлбал,  “Монгол шуудан” банкны хөрөнгө оруулагч байхдаа жижиг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг нь “Хадгаламж” банкинд худалдсан тул тус банкны жижиг хувь нийлүүлэгчид энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шат шатны шүүхэд хандсан байдаг. Улмаар гурван шатны шүүхээс “Монгол шуудан” банкны хувьцааны хяналтын багцыг барьж байсан хүмүүс нь жижиг хувь нийлүүлэгчдээсээ зөвшөөрөл аваагүй худалдсаныг тогтоосон ч, хохирогчид өнөөдрийг хүрэхдээ хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй л явцгааж байгаа аж.

 

Түүнчлэн Д.Зоригттой холбоотой анхаарал татсан асуудлыг хүргэхэд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Гермес компанид тэрээр их хэмжээний хувь эзэмшдэг. Гэтэл Гермес ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож шинээр IPO гаргахад Санхүүгийн Зохицуулах Хороо хэд хэдэн алдаа гаргасан байдаг нь Д.Зоригт болоод Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга  Дашдондовын Баярсайхан нарын хооронд тохиролцоо байсан байж болзошгүй гэж  харахад хүргэдэг. СЗХ  “Гермес” компанийн хувьцааг гаргахдаа “Нийтэд санал болгон худалдах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл дээр санал болгох, худалдах тухай журмын 2.2.4, 2.2.4.1, 2.2.4.2, 2.2.4.6, 2.2.4.7, 2.2.10.3, 2.5 болон 2.5.3, 2.5.4, 2.11.2, 2.11.7,2.15-р заалт, ялангуяа 2.2.11-р заалтуудыг илт зөрчсөн байдаг. Тухайлбал, “Гермес” хувийн компани нь олон нийтэд хувыдаа гаргахын тулд энэхүү журмын 2.2.10.1,  2.2.10.3-р заалтыг ялангуяа ягштал биелүүлэх ёстой. Тэгвэл 2005 онд “Гермес” хувийн компани нь 2 баланс гаргаж байсан бөгөөд аудитын шалгалтаар оруулсан балансдаа 2005 онд 325,0 сая төгрөгийн алдагдалтай, нийт 513,4 сая төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай баланс өгсөн байна. Гэтэл тухайн балансыг засварлан “СЗХ”-нд 2005 онд 61,4 сая төгрөгийн алдагдалтай 137,8 сая төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай баланс өгсөн байна.Мөн 2006 онд 13,5 сая төгрөгийн алдагдалтай, 151,4 сая төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж иржээ. 2007 ондоо олон нийтэд хувьцаа гаргаж, худалдах нь илүү ашигтайг ойлгосон уу гэмээр үйл явдал болсон нь  гэнэт дээрхи 151.4 сая төгрөгийн алдагдалтай ажилласнаа нөхөж 46.8 сая төгрөгийн ашигтай ажиллуулсан байдаг. Энэ нь санхүүгийн механизм зохиосон буюу эсвэл өмнөх жилүүдэд татвараас түрээсийн орлогоо нууж байсан хэрэг үү гэдэг асуултыг тавихад хүргэдэг.

 

 2007 оны 9-р сард нэмэлт 1.200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, алдагдалтай ажиллаж байсан компани нь тухайн жилийн хувыдаанд ноогдуулсан ашгийн  185,0сая төгрөгийг, хувь нийлүүлэгч гэгдэх 3 хүнээс шилжиж орсон орлого болох 360,8 сая төгрөгөөр дүрмийн сангаа бүрдүүлжээ. Энэ үеэс ХК болох, мөнгө угаах бэлтгэл ажлаа хийж эхэлсэн гэж эх сурвалжууд үзэж байгаа юм. Ялангуяа 2.2.10.3 дугаар заалтаар ” Хувьцааны борлуултаас орох орлого нь тэрбум төгрөгөөс дээш бол тухайн Компанийн 5 жилийн дундаж цэвэр ашгийг өөрийн хөрөнгөнд харьцуулсан харьцааны өгөөж нь 5 хувиас дээш байх гэсэн энэхүү заалтыг зөрчжээ. Тухайлбал өмнөх 2004, 2003 онд алдагдалтай аудитын хийсэн шалгалтын балансаар 513,4 сая, 2 дахь балансаар 137,8 сая төгрөгийн алдагдалтайг бүр эс тооцож үзсэн ч 2005, 2006, 2007 оны дундаж цэвэр ашиг нь: 41,1 сая төгрөг болж байна.

 

/ [(-61.4 с/т)+(-13.5 с/т)+(198.3 сая төгрөг)] /:3=41.1 сая төгрөг. /

Зах зээлийн дундаж ашиг 41.1 сая төгрөг тул өөрийн хөрөнгийн дундаж өгөөж нь: 0.7% байна.

/ 41.1 с/т : 5,498.0 с/т=0.7 % /

Тиймээс “Гермес” хувийн компани нь нээлттэй ХК болох үндэслэлгүй гэдэг дүгнэлтэд мэргэжилтнүүд хүрсэн байгаа юм. Мөн “Гермес” хувийн компани нь 2008.01.22-нд “СЗХ”-нд нээлттэй ХК болохоор материалыг нь үзэхэд тухайн үед нь “Үнэт цаас бүртгэх журмын” 2.11.2-р заалтыг зөрчиж, хавсаргасан хуудас бүрийг дугаарлаагүй, Андеррайтерын Компани нь тамга тэмдэг дараагүй нь тухайн эх хувиудыг солих магадлал их байжээ. Иймээс ч 2008.01.22-нд “Гермес” хувийн компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 1,375 тэрбум төгрөгийн хувьцаа гаргах төсөл ирүүлсэн нь чухам ямар шалтгаанаар 2,356.9 тэрбум төгрөг болж өөрчлөгдсөн нь тодорхойгүй байдаг юм байна. Мөн энэхүү журмын 2.11.7-р заалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо ноцтой зөрчжээ. Мөн “Гермес”ХК-ийн Д.Зоригт нарын удирдлагууд нь олон нийтээс татан төвлөрүүлсэн 2,4 тэрбум орчим төгрөгийг чухам юунд зарцуулав гэдэг асуудал ч одоог хүртэл анхаарал татдаг. Түүнчлэн учиг нь ч харагддаг.

 

Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулийн 9.5 дугаар заалтаар олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зөвхөн Андеррайтераар ажилласан Компанитай тохиролцон боловсруулсан төслийн хүрээнд ашиглах ёстой. “Гермес” ХХК-ийн ТУЗ ч анх 1,374 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13.745.025 ширхэг хувьцаа гаргахаар шийдвэр гаргасныхаа дагуу Санхүүгийн Зохицуулах Хороонд төслөө ирүүлэхдээ орон нутагт 1,374 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,  үйлчилгээний байр босгож, уг төслийг 10 сарын хугацаанд багтаан гүйцэтгэнэ гэсэн байдаг аж. Түүнчлэн “Гермес” компанийн удирдлагууд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос шалгасан шалгалтанд тухайн обьектын барилга барьж байгаа зургийг үзуүлж, түүндээ ‘Гермес”ХК- ийн 2008 оны ээлжит бус хурлаар 599,0 сая төгрөгийг зарцуулсан гэж тайлагнасан байдаг.

 

Гэтэл хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулсан 2,4 тэрбум төгрөгөөр өөр хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. Гермес Центр Xувьцаат Компани нь 1 тэрбум 124,6 сая төгрөгөөр тухайн үеийн  Монгол Шуудан Банкныхаа урт болон богино хугацааны зээлээ төлж, Гүйцэтгэх Захирал нь 725,8 сая төгрөгийг хувьдаа ашиглан 149,7 сая төгрөгөөр Тоёота Ланд Крузер машин 2-ыг авч нийт 2 тэрбум 59,6 төгрөгийг зориулалтын бусаар Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулийн 9,5 дугаар заалтыг зөрчих бололцоог Санхүүгийн Зохицуулах Хороо олгожээ. Мөн “Гермес” хувийн компанийн 2005 оны балансыг харахад өөрийн газар дээр тухайн үеийн  “Монгол Шуудан” банкнаас 2,1 тэрбум орчим төгрөгийг урт хугацааны зээл авч “Гермес – Центр” одоогийн төвийг барьсан байдаг. “ЛЭНДС” гэх үнэлгээний компани “Гермес Центр” төвийн үнэлгээг бизнесийн зах зээлийн орлогын аргачлалаар тэрбум төгрөг гэж тооцоолсон байх бөгөөд энэхүү тохиолдолд орлогын дээд зэрэглэлийн аргачлалаар тооцсон тул тухайн газрын үнэлгээ нь хамт тооцогдсон байдаг аж. Үүнийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2008.04.09-ны өдрийн хурлын протоколд “СЗХ”-ны зарим гишүүн нь “Газрыг тодорхой хэсэг этгээд эзэмшээд тэрхүү эзэмших эрхийн үнэ цэнийг хувьцаанд хөрвүүлж анхны үүсгэн байгуулагчид нь хувь нийлүүлэгчдэд хувааж эзэмшүүлэх нь шударга бус гэж” зөв үнэлсэн байдаг аж. Гэсэн ч Санхүүгийн Зохицуулах Хороо нь дээрхи “ЛЭНДС” төвийн үнэлгээн  дээр дахин газрыг үнэлж, нэмж актив талыг хүчээр 5,4 тэрбум болгож анхны санаачилсан 1,3 тэрбум төгрөгнөөс нэмж 2,356.3 мянган төгрөгийн хувьцааг гаргахад хяналт тавиагүй зөвшөөрөл олгосон байгаа юм.

 

Тэгэхээр эдгээр баримтуудаас харахад УИХ-ын гишүүн  Д.Зоригт хэлж ярьж явдгаасаа тэс өөрийг хийдэг нэгэн гэж л ойлгогдож байна. Түүнчлэн өөрийн бизнесийн мөнгөний урсгалаа нэмэгдүүлэхийн тулд Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх мэдэлтнүүдтэй хуйвалдсан байж болзошгүй байгаа юм.

 

Ноён Тоншуул

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.26.194.124) 2013 оны 12 сарын 09

Зоригт ийм байж тоншуул та туунээс аймшигтай Ажнай ТавантолгойХК ын талаар хэзээ нийтэд дэлгэх вэ

0  |  0
zochin(103.26.194.20) 2013 оны 12 сарын 09

tsaisan luivarchid. Bathuu Zorigt

0  |  0
kk(180.16.191.58) 2013 оны 12 сарын 09

yu yum ene neg daljiisan yum tanihchguin bn

0  |  0
Зоригт(112.72.13.199) 2013 оны 12 сарын 09

За, энэ нөхөр бол хулгайч, худалч, луйварчдын АРДЧИЛСАН эриний жинхэнэ НЭР НҮҮР, ҮНЭН ЦАРАЙ болсон хүн дээ.

0  |  0
Top