Уранд хордсон уушиг нь ийм байна гээд 600 мянган төгрөгөө хог дээр хаялтай биш! Идэхээс өөр замгүй...

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

  

Монгол малын үр шим монгол зон олныг өлсгөлгүй өдий хүртэл тэтгэж, дэлхийн дайны хүнд хэцүү үед ч хязгаар нь үгүй тал нутагтаа  өрөм хөвсөн тостой цай ууж, өөх зузаарсан мах огтолж байсан гэдэг. Техник технологийн хөгжил дээд цэгтээ хүрээд буй өнөө үед ч монголчуудын нэг хэсэг нь малаа дагаж, байгалиа шүтсээр амар жимэр, өлсөх зовлон, өмсөх зүүхийн дутуугүй сайхан амьдарч байгаа.

Харамсалтай нь, Дорноговь аймгийн малчид Уран гэх баялаг нэртэй балгийг олборлох нь байгаль төдийгүй хүн малд сөргөөр нөлөөлж эрүүл аюулгүй амар жимэр амьдралд нь заналхийлэл болж байна гэдгийг хэлж байна.


Малчин иргэд үнэн байдлаа дэлгэж нядалсан малынхаа эрхтэнг хүртэл үзүүлж бодит байдлаа батлахаар оролдож байна.

Тэд зүгээр ярьж байгаа юм биш зарим нэг хүндрэлүүдийг  баримтаар нотлон харуулж байгаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн малчин 7 хоногийн өмнө идшиндээ нядалсан тэмээнийхээ уушгийг сэтгүүлчдэд авчирч үзүүлсэн юм. Малчин Н.Нарангаравын хэлж буйгаар эрүүл тэмээний уушиг дээрх уушигнаас хавьгүй жижиг сайндаа хоёр том төө байдаг хэмээсэн бол химийн бодисонд хордсоны нотолгоо гэх тэмээний уушиг 5 дахин томорч, харалж цоохортсон байхаас гадна элэг нь тэр чигтээ идээлсэн байгаа юм. Тэрбээр энэ 2013 онд зарж борлуулахаар 10 тэмээ янзалахад бүгдийнх нь дотор эрхтэнд ийнхүү өөрчлөлт орсон байсныг хэлж  байсныг хэлэх хэрэгтэй.

“Тэгээд ийм айхтар өөрчлөлт орсон уушиг,  дотортой малын махыг нь идэхэд эрүүл ахуйн шаардлага хангах болов уу ?” гэсэн асуултанд

Энэ мал чинь малчин бидний бүх л хөрөнгө шүү дээ. Нэг тэмээ л гэхэд махлаад борлуулахад 600 мянга гээд бодохоор уушиг нь ийм байлаа гээд нохойд өгөлтэй биш. Идэж л таарч байгаа юм. Бид тэр Мэргэжлийн Хяналт, төрийн гурван өндөрлөг гээд яваагүй газар байхгүй. Мал байтугай хүний бие дээр захтнаа гараад байна гэхэд “ наадах чинь хамуу, сүүлийн үеийн хамуу ийм болчихсон” гэдэг хариу өгч байгаа гээд бодохоор малын уушиг бол бүр авч хэлэлцэхгүй гэж байсан юм.

Улаанбадрах сум нь нийт 1500 гаруй хүн амтай бөгөөд  Нүдэн багийн  180, Сангийн далай багийн 220 Баянбулаг байгийн 197, Аргалант багийн 167 иргэн Ураны олборлолтыг зогсоож хүн амынхаа эрүүл мэнд, цаашдын амьдралыг бодооч хэмээн гарын үсэг цуглуулж  дээд албаныханд барьсан ч тусыг эс олсон байна.

Дээрх дөрвөн багаас хамгийн хүнд байдалд байгаа нь Аргалант багийн иргэд бөгөөд олборлолт явуулж байгаа газраас 12 км зайтай орших айлын мал учир битүүлгээр үхэж байгаа тухай ч ярьж байсан юм. Тус багийн засаг дарга Ө.Эрдэнэбүрэн гажигтай төрсөн төлийн зургийг баримтжуулж авсан. Гэхдээ дахиад 2014 оны мал төллөхөд хоёр толгойтой хэдэн хурга, гурван хөлтэй ишиг гарахыг мэдэхгүй байна. Ямартай ч жил ирэх тусам энэ аюултай үзэгдэл газар авч байна гэж байсан юм.


Харин уг ноцтой асуудалд  мэргэжлийн хяналт болоод дээд байгуулагынхан ингэж хариулдаг байна.

“Цөмийн Энергийн Газар”-ын мэргэжилтнүүд ураныг байгальд хор хөнөөлгүйгээр олборлох аргыг хайсаар байгаа бөгөөд малчдын гаргасан гомдлыг төдийлөн авч хэлэлцдэггүй гэдгийг “Аргалант” багийн малчин П.Нансалмаа хэлж байсан юм.  Тодруулбал тэд нэг цооног өрөмдөөд таван тонн хүхрийн хүчлийг шахаад өөр нэг нүхээр буцааж гаргаж авна гэх утгатай юм ярьж үүнийгээ эрсдэлгүй хэмээн нутгийн иргэдийн тархийг угаадаг тухай ч хэлж байлаа. Мэдээж хөрсөнд үлдээхгүй гэж бодоход гүний ус ямар хэмжээгээр бохирдох нь ойлгомжтой. Гэтэл тэд дэгэсдүүлээд хэлбэл уран бол хоргүй хоолондоо холиод идсэн ч болно хэмээж байгаа нь тун харамсалтай.

Арева группын охин компани “Кожеговь”-ын тухайд: 

Франц улсын  “Арева” групп Монголд үйл ажиллагаа явуулаад 15 жил болж буй бөгөөд Дорногов аймгийн Улаанбадрах суманд “Арева Монгол” компанийн охин компани болох “Кожеговь” компани ураны хайгууль явуулж, олборлолтын өмнөх шатанд хүрээд байгаа юм.

Харин сүүлийн хагас жилд хайгуулийн талбайн орчимд мал адгуус үхэж, малчдын санааг зовоож байна.  
Мэдээж ашиг олохоор лицензийг нь авсан хойно тэд биднийг, монголчуудыг бодно гэдэг юу л бол.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bor(112.72.13.137) 2014 оны 01 сарын 05

ene mahaar n ih hurliin gishuuded hool hiilgej iduulj baimaar bna yalangyua altanhuyagt

0  |  0
Монгол(103.26.194.111) 2013 оны 12 сарын 09

Алтанхуяг болон Аревагийн француудад идуулэх юмсан

0  |  0
bayaraa(183.81.169.20) 2013 оны 12 сарын 09

yyniigELBEGDORJ. ALTANHUYAG. oor hen baidag ym ter erh medel byhii hymyyst ni sain yzyyl,,,tegvel hyn bnada neg ym bodoh bailgyi

0  |  0
zzzz(112.72.13.26) 2013 оны 12 сарын 09

Tor zasag n irgedee hamuutaj boostoj gj helj bgd haramsaj bn. Ymar niigemd amidraad bn d. Urand hordoj uhej gajig urag toruulj bhr temtsej bgd negiigee uzeh hrtei. Yer n mongolchuud darluulj duusahguimaa

0  |  0
зочин(103.23.51.3) 2013 оны 12 сарын 09

Тэнэг юмнууд идэхээс биш яахав. Мөнгөнөөс үнэгүй амь байна.

0  |  0
Top