21-хэн настай охин “аймшигт” найз залуугийнхаа гарт 48 цаг зодуулж, амиа алдсан хэрэг гарлаа

Өнөөдөр хэдийгээр хүний эрхийг хамгаалах өдөр ч хүчирхийллээс нэгэн залуухан охин бусдын гарт амиа алдсан талаарх мэдээллийг дуулгах гэж байгаадаа хүлцэл өчье. Харгис хэрцгий Малайз улсад монгол бүсгүй тамлагдан амиа алдсан дуулиан намжаагүй байхад ийнхүү 21-хэн настай охин “аймшигт” найз залуугийнхаа гарт 48 цаг зодуулж, дотор эрхтэнээс нь ганц ч эрүүл эрхтэн үлдээгүй, бүгд няцарсан байна гэх дүгнэлтийг эмч нар дуу алдан хэлсэн байна. Энэ талаар “Үндэсний шуудан” сонин онцолжээ. Энэ талаарх мэдээллийг талийгаач охины багын найз нь бидэнд мэдэгдэж үнэн мөнийг нийтэлж өгөхийг нулимс мэлтэлзүүлэн гуйсанаар талийгаач охины ээж ЭНХТУЯАТАЙ ярилцжээ.

 


Тэрбээр “Дэндүү залуугаа¬раа явчихлаа. Надад ярих хүсэл их байна. Тэр залууг яс мах-наа¬саа үзэн ядаж байна. Ял шийт¬гэлийг нь эдлүүлмээр байна. Тэр хүн ёс журмаараа охи¬ныг минь аваагүй. Найз залуу¬тай, түүнтэйгээ хамт амьдардаг гэж л ярьдаг байсан. Ийм адгийн шаар гэж яаж мэдэх вэ. Охиныг минь хайрладаг гэж л боддог байлаа. Ямар ч эх хүн охиноо ийм хог шаартай нийлсэн гэж бодохгүй, төсөөлөх ч үгүй. Ийм хүнтэй нийлснийг нь, амьдарч байгааг нь эртхэн мэдсэн бол яалаа гэж нялх охиноо ингэж тамлуулах билээ. Манайх хөдөөний айл. Охин маань их сургуульд ороод хотод ирсэн юм. Их засаг их сургуу¬лийн япон хэлний ангийг онц дүнтэй төгссөн. Тэгээд япон машин борлуулдаг...Энд дарж цааш үзнэ үү

happysadwinkingbig grinbattingeyelashesbig hugconfusedlove struckblushingtonguekissbroken heartsurpriseangrysmugcoolworriedwhew!devilcryinglaughingstraight faceraised eyebrowsrolling on the floorangelnerdtalk to the handcall meon the phoneat wits endwavetime outday dreamingsleepyrolling eyeslosersickdont tell anyoneno talkingclownsillypartyyawndroolingthinkingohapplausenail bitinghypnotizedliarwaitingsighphbbbbtcowboyI dont want to seehurry up!rock on!thumbs downthumbs upit wasnt mepirateI dont knownot listeningrosecoffeeideaprayingmoney eyeswhistlingfeeling beat uppeace signshame on youdancingbring it onhee heechatterboxnot worthyoh go onstarhirobillyyin yangskull
Go to top of page