Тоншуул: Д.Баярсайхан Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар 8 жил дархлагдах гавьяатай юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 11

Төр гэдэг ойлголтоор түшиг дээвэр хийсэн энгийн олон иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах учиртай эрх мэдэлтнүүд болоод тэдгээрийн шийдвэрийг хэрэгжүүлэгч албан хаагчидтай холбоотой хариуцлагагүй үйлдлүүд  “Ноён Тоншуул” миний анхаарлын гадна үлдэх учиргүй гэдгийг би хэлдэг. Тэрчлэн төрийн албыг төрлийн алба болгочихоод түүнд дээрээ дөрөөлөн хууль, журмыг зөрчин иргэдийн эрх ашигт халдаж ирсэн нөхдүүдийн тухай өгүүлэхийг зөв гэж үздэг. Тэгвэл балагт үйлдлээрээ “Тоншуул” миний хурц хошуунд өртөхөөс өөр гарц үгүй нэгэн этгээд бол Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан юм. УИХ-аас шууд томилдог энэхүү албан тушаалыг 8 дахь жилдээ эзэгнэх гэж байгаа түүний улстөрийн ар нөмөр нөөлөг нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ах нь. Харин  ахынхаа буянаар энэ суудалд төдийгөөс өдийг хүртэл дархлагдахдаа хууль журам зөрчсөн гэх хэл амнаас хол байгаагүй. Тухайлбал, 1200 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг шалан дээр унагааж, дэвсэлсэн Анодын хэрэгт оролцоо өндөртэй нэгэн ч, өдгөө үйл цэвэр нэгэн мэт суудалдаа суусаар байгаа юм. “Анод”-ын асуудалтай холбоотой түүнд холбогдох хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосны ард улстөрийн нөлөөлөл байлаа гэж харагсад байсан нь хардлага төдий хэрэг биш болов уу.  Түүнийг энэ хэргээс мултарсны дараа  "Анод" банкны хувь­цаа эзэмшигчдийн түр хорооны тэргүүн Т.Жигмэддагва “-Хэргээс өөрийгөө цэвэрлэчихсэн. Яагаав, Д.Лүндээжанцангийн дүү шүү дээ. Улс төрийн хамгаалалттай учраас үлдэж байна. Энэ Д.Баярсайхан уг нь  хариуцлагаа үүрээд гарах ёстой байсан. Гэтэл оны өмнөхөн прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна лээ. Би тэрийг нь мэдээгүй байсан. Хуулийнхантай ярьж тохироод чимээгүйхэн өөрийгөө цэвэрлэчихсэн байгаа юм. Тэр надад "Би ажлаа өгчихөөд чамтай нэг үзэж тарнаа. Чи харж байгаарай" гэж хэлж байсан хүн шүү. Одоо бид Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг хүчингүй болгуулна. Шүүхэд хандана. Бид гэм хорынхоо хохирлыг иргэний журмаар хөөцөлдөнө. Шат дарааллаар явж байгаа. Санхүүгийн хорооны тогтоолыг хяналтын зөвлөл нь дэмжсэн асуудал бий. Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалд ажиллаж байгаа хүн бусдыг ингэж занаж болдог юм уу. Гайхалтай юм болсон. Уг нь би танай зөвлөл хэзээ ажиллах вэ л гэж асуух гэж очсон шүү дээ. Хэрэгт холбогдолгүй болчихоор нь шүүх хуралд гэрчээр дуудсан байдаг. Гэтэл эмнэлэгт байна гээд ирээгүй.” хэмээн ярьсан байдаг юм.

Тэгэхээр хохирогчид түүнийг яагаад буруутан гэж хараад байдаг вэ гэдгийг тодотгох үүднээс баримтуудыг дурдах хэрэгтэй юм. Д.Баярсайхан  СЗХ-ны даргын хувиар Анодыг нээлттэй хувьцаат компани болгох 100,122, 199 дүгээр тогтоолуудыг тус тус гаргасан байдаг. 100 дугаар тогтоолыг гаргахдаа “Банкны гишүүд хувьцааны төвлөрсөн мөнгийг зарцуулах эрхгүй” гэж заасан байдаг ч, удалгүй тэрхүү тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулан 122 дугаар тогтоол гээчийг үйлдэхдээ  “Анод банкны хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчид хүртэж болно” гэж тусгасан байдаг. Уг нь тэрээр тогтоол үйлдэж, зөвшөөрөл олгох ёсгүй байсан. Учир нь Анод банкийг  хуурамч хувьцаа гарган, ард иргэдийг мэхлэх гээд байгааг тэр мэдэж байсан. Яагаад гэхээр Анод банк дампуурахаас 6 сарын өмнө БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ-наас Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүүд хаягласан албан тоотыг СЗХ-ны даргын хувиар хоёр нүдээрээ харсан гэдгийг нь хэлэх эх сурвалжууд байдаг. Ер нь бол Анодынхон “Шенань” банктай хэлэлцээ хийгээгүй биш хийсэн байдаг. Гэвч тус банкны зүгээс  2008 оны хавар “Дэлхийн санхүүгийн хямрал болж байна. Бидний эзэмшил солигдож байна. Тиймээс энэ асуудлыг  хойшлуулъя”  гэх байр суурийг илэрхийлж байж. Нэг ёсондоо манай зүгээс тавьсан саналд татгалзсан хариуг боловсноор өгөөд байхад нь манайхан үүгээрээ баахан асуудал дэгдээж, нэр сүрийг нь барьж гүйгээд байсан нь Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-наас албан бичиг гаргахад хүргэсэн байдаг.

Тэр албан бичигт нь:  БНСУ-ын Элчин сайдын яамнаас 2008 оны тавдугаар сарын 19-нд ММ6 149/2008 тоотоор Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүү танаа: Монголын Анод банкны IPO болон Капитал increase-ийн талаархи БНСУ-ын "Шенань банк"-ны байр суурийг уламжилъя.

2008 оны тавдугаар сарын 19-23-ны хооронд явагдах Анод банкны IPO болон Капитал increase-ийн тендерийг хариуцаж буй "Си Си Пи" компани нь өнгөрөгч тавдугаар сарын эхээр БНСУ-ын "Шенань банк" болон өөрийн түншээрээ дамжуулан 4900000 ширхэг хувьцааг худалдан авна гэсэн мэдээлэл өгсөн нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд тус банк, түүний түнш тендерт оролцох бодолгүй гэдгээ манай ЭСЯ-нд албан ёсоор мэдэгдсэн.

 Иймээс дээрх компанийн мэдээлэлд итгэсэн IPO болон paid-ийн капитал increase-ийн тендерт оролцох гэж байгаа хөрөнгө оруулагчдыг болзошгүй хохирлоос сэргийлэхийн тулд холбогдох Үнэт цаасны компаниудад үнэн бодит мэдээллийг зарлан залруулахыг хүсьө." Хувийг Монгол Банк, Сангийн яаманд хэмээн бичсэн байдаг. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж, Монгол Банк, Сангийн яаманд хүргэгдсэн эл албан бичиг Санхүүгийн Зохицуулах Хороонд ч хүргэгдсэн байдаг.

Тэгсэн ч Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан гэхчлэн холбогдох байгууллагын нөхдүүд эл албан бичгийг мэдсээр байж мэдээгүй царай гарган, Анодын хувьцаа гаргах үйл ажиллагааг хууль  журам зөрчин зөвшөөрсөн байдаг.  Тэрдундаа Д.Баярсайхан дарга  хэд хэдэн удаагийн тогтоол үйлдэж зөвшөөрөл олгоогүй бол мянга гаруй иргэн хохирч үлдэхгүй байж болох байсан байдаг. Гэтэл ийм хүн өнгөрсөн жилүүдэд суудал дээрээ дархлагдан өнөөдрийг хүрээд байгаа нь анхаарал татсан асуудал мөнөөс мөн юм.

Ноён Тоншуул

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яршигаа(202.131.244.174) 2014 оны 01 сарын 15

яагаад шалгадаггүй юм бэ иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй ш дээ

0  |  0
бибиби(202.21.113.139) 2013 оны 12 сарын 29

энэ балай зайлсан уу? лүндээ ах нь аваад үлдсэн үү? үнэн гутамшиг болсон амьтан байна даа,өөрөө өргөдлөө бичээд сайн дураараа ч болов ажлаа өгөөсэй дөө

0  |  0
bg(183.177.96.75) 2013 оны 12 сарын 12

poker toglood l yvj bdag biz dee ene 1 novsh

0  |  0
Mongolbank(202.21.106.254) 2013 оны 12 сарын 11

Mongolbank ch yalgaagui luivarchdaar duursen gazar. Bugdiig ni medej baisan atlaa yu ch hiigeegui haraal suuj bsan.

0  |  0
Shudarga shuuh(202.21.106.254) 2013 оны 12 сарын 11

Elbegdorjiin yaridag shudarga shuuh mongold baidaggui l baihgui yu. Muusain novshnuud hunii zovlongoor jargaasai bileee

0  |  0
иргэн(202.21.113.139) 2013 оны 12 сарын 11

энэ гэж нэг ямар ч чадваргүй балай эр энэ албыг ёстой баллаж байна даа.лүндээжанца

0  |  0
zocin(83.20.73.241) 2013 оны 12 сарын 11

iimerhyy hulgaiczdaas tyr ee cewerleh heregtei dee,tiim ucraas ard tymnii hyrengeer toglogczdiig szalgaad zaawal hariu ugdeg togtolcoo baihgyi ,yamarcz ulsad hariuclaga gej baigaa,mongoliig uls geh hecyy,hedhen mafiin gar helyyd udirdaad baigaa umuu,zambaraagyi enhbayriin yees deerdeh ui bn

orgil(123.192.23.219) 2013 оны 12 сарын 11

hogiin ih zantai avilgach baagii shtee, ene odoo boltol darga heveerei yum uu??? AN hamgiin turuund iim nohoinuudiig zailuulaagui muu

0  |  0
зочин(203.194.114.208) 2013 оны 12 сарын 11

энэ нөхрийг яагаад шалгадаггүй юм болоо, буруутай нь млэрхий байхад

0  |  0
зочин(202.70.44.46) 2013 оны 12 сарын 11

Монгол төрд дархлагдах болсон байна. Өөрийн ивээлд байлгагч ТТХА-ны дарга Гандуламын хамт. Буянт ах нарын ач./Лундаажанцан , Нямдорж/.

0  |  0
зочин(103.26.194.14) 2013 оны 12 сарын 11

Хохирогчид АТГ-т дахин өргөдөл гаргаж өгч шалгуулж болох юм бишүү Хэн хэндээ амар биз дээ

0  |  0
зочин(103.26.194.37) 2013 оны 12 сарын 11

Хохирогчид АТГ-т дахин өргөдөл гаргаж өгч шалгуулж болох юм бишүү Хэн хэндээ амар биз дээ

0  |  0
Дулмаа(112.72.13.39) 2013 оны 12 сарын 11

Оросод сурч байхдаа хулгай хийгээд хөөгдөж ирсэн баагий гэдэг биз дээ. Хулгайч юм чинь ямар олигтой байв гэж.

0  |  0
Top