Монголын анхны бизнесийн инкубатор амжилтаар дүүрэн 10 настайгаа золголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 13

Монголын анхны бизнесийн инкубатор болох мэдээллийн технологийн инкубатор нь өдгөө 10 нас хүрчээ. Өнгөрсөн хугацаанд нийт 19 удаа элсэлт зохион байгуулж, 250 орчим ААН, иргэнийг сонгон шалгаруулалтанд хамруулснаас 84 компанийн 750 гаруй  ажилтанд инкубаторын үйлчилгээ үзүүлсэн байна. Эдгээр 84 компаниас 54 нь инкубаторыг амжилттай төгсч, дотоодын зах зээлд хөлөө олон ажиллаж байгаагаас програм хангамжийн салбарын түүчээ болсон Интерактив, ЕСМ, Старсофт, Юу Эс Ай компаниудаас өгсүүлээд зах зээлд бүтээгдэхүүнээрээ хэдийнээ танил болсон Оргилсофт, Май Тех, Болорсофт, Синглтон  зэрэг  олон залуу компанийг нэрлэж болно. Эдгээр компаниуд салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан өсөн дэвшиж байгаа юм.

 

Мэдээллийн технологийн инкубатор 20 дахь буюу хамгийн отгон элсэлтээ 2013 оны 11 сарын 29-нд зохион байгуулж, 11 компани, 4 иргэнийг сонгон шалгаруулалтанд хамруулснаас Эс Ай Эс, Алкемист техноложис гэсэн 2 компанийг  хүлээн авахаар болжээ. Энэ хоёр шинэ залуу компани болон инкубаторт элсэхийг хүсч байгаа олон олон залуус цаашид салбарын хөгжлийг гартаа авч, шинэ санааг бүтээгдэхүүн болгон хувиргаж инноваци хийхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах нь дамжиггүй ээ.

 

Нийт төгсөгч компаниуддаа Мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээний 10 жилийн ойн мэнд хүргэе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top